Б.Лхагвасүрэн сүмогийн дээд зиндаанд түрүүлж, монголчууд 100 дахь түрүүгээ авлаа

Дорнод аймгийн Сэргэлэн сумын харьяат Озеки Киришима Б.Лхагвасүрэн Японы мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд түрүүлж Монгол сүмочдын 100 дахь түрүүг авлаа. Тэрбээр 2023 онд 62 давж хамгийн олон даваа авсан бөгөөд энэ зиндаанд түрүү авсан бөхчүүдээс Озеки цолтой анхны сүмоч болж байна.
Б.Лхагвасүрэн анх үндэсний бөх болон жүдогоор хичээллэдэг байсан. 2014 онд Мичинокү дэвжээний урилгаар сүмогоор хичээллэхээр арлын орныг зорьсон. Тэрбээр 180 см өндөр, 70 кг жинтэй очиж, бусад хамт ирсэн хөвгүүдээсээ илт илүү байсан гэж дэвжээний мастер Киришима ярьж байв. Б.Лхагвасүрэн 2015 онд Япон улсын иргэншил авсан. Мэргэжлийн тамирчин болохын тулд дөрвөн жил хичээллэж, 2019 оноос ёкозүна Какүрюү М.Анандын хамт Мичинокү дэвжээнд барилдаж эхэлсэн.
Тэрбээр дээд зиндаанд дэвшсэн эхний тэмцээндээ 11 даваа, 4 унаатай амжилтыг үзүүлж “Fighting Spirit” буюу тулаанч бөхийн шагналыг хүртэж байв. Улмаар “Technique Prize” шагналыг хүртэж, өнгөрсөн гуравдугаар сараас нь сэкивакэ цолтой барилдаж эхэлсэн билээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Оюунлаг
хүнийг
дээдлэн
амьдарцга�##�
ард олоон
12 түрүүлсэн гэнэ үү?
Дээд зиндаанд 2 удаа л түрүүлсэн.
2 дах түрүү
12 ч гэх шг.эдни бичээч их �##�даатай бчдэг шү
...өнгөрсөн гуравдугаар сараас нь сэкивакэ цолтой барилдаж эхэлсэн билээ. гэнэ үү Озеки цол авсныг нь 2 дахь түрүүгээ авсныг л дурдаж тэмдэглэмээр. Мэдээлэл бичих гэж б�##�айрах юм даа Зарим нь