Нийгэм мэдээ

17.7 км метро барихаар ажлын даалгаврыг боловсруулж эхэллээ

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос Засгийн газрын 2023 оны арваннэгдүгээр сарын 15, 22-ны хуралдаанаар Метроны урьдчилсан тооцоолол, танилцуулгад яамдын саналыг нэгтгэн, хэлэлцүүлсэн.

Үүний дүнд 2024-2028 онд багтаан Энхтайваны өргөн чөлөөг хамруулсан хөндлөн чиглэлд 17.7 км урт метро барьж байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан.

Шийдвэрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригоор ахлуулсан Ажлын хэсэг Зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг боловсруулж эхэллээ.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам зэрэг яамдын болон Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 12 байгууллагын төлөөлөл багтсан юм.

Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Элдэв Очир
Элдэв Очир
2023-11-28 12:30

Бат Үүлийн үед Жайка-гийн хийчихсэн төсөл бэлэн байгаа гээгүй бил үү. Та нар түүнээс илүү юугаа хийх гээд байгаа юм бол доо.

Зочин
Зочин
2023-11-28 14:46

Энэ үлгэр хэдэн жил яриад замхрах бол яг авилга хороолол шиг л юм болох гээд бна бас самарсайханы дүүжин даажин тээвэр

Холбоотой мэдээ

Back to top button