СПОРТ

Монгол бөхчүүд холимог тулаанаар олон улсад өрсөлдөнө

Монголын Үндэсний Бөхийн Холбооны гадаад харилцааны хүрээнд ҮНДЭСНИЙ БӨХ болон Монгол улсыг сурталчлах төлөвлөгөөт ажлын хуваарьт багтсан Олон төрөлт бөхийн барилдаан, холимог тулааны тэмцээнд оролцох бөхчүүдийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Олон төрөлт бөхийн барилдаан болон холимог тулааны тэмцээн 2024 оны 03-р сарын 20-25-ны өдрүүдэд Испани улсад зохиогдох бөгөөд шалгаруулалтад оролцох хүсэлтэй бөхчүүд 2023 оны 12-р сарын сарын 29-ний өдрийн дотор бүртгүүлэх юм байна.

Тус тэмцээнд биеийн өндөр 190 см-ээс дээш, 110 кг буюу түүнээс дээш жинтэй, үндэсний бөхөөс гадна бөхийн бусад төрлүүд, спорт тоглоом, тулааны спортоор хичээллэсэн мэдээлэл, зэрэг, цолын үнэмлэхтэй бөхчүүд оролцох шаардлагатай аж.

Б.ХАШ-ИЛД

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сумьяа шиг амбаардуулаад уйлаад буцаж ирэх биз

Холбоотой мэдээ

Back to top button