Top StoriesНИЙГЭМ

Ордны гадна 148 хонож буй Б.Энхцэцэг: ХХААХҮЯ-ныхнаас болж 7 настай охинтойгоо машинд амьдарч байна

Түүнийг Б.Энхцэцэг гэдэг. Махны асуудлаар Төрийн ордны баруун хаалганы дэргэд суулт зарлаад 148 хонож байна. Учир нь тэрбээр БНХАУ-руу мах экспортолдог цорын ганц монгол хүн бөгөөд ХХААХҮЯ болон Засгийн газрын тогтоолоос болж бүхнээ алдаж, дампуурсан гэдгээ удаа дараа илэрхийлээд буй. Энэ хэсэгт түүний суулт зарлах болсон шалтгааныг товчоор тайлбарлая.

Эргэн санабал, түүний удирдддаг “Финанс холдинг” компани БНХАУ руу мах экспортолдог байв. Монголд махны үйлдвэр барихад дөрвөн тэрбум гаруй төгрөг шаардлагатай. Жирийн нэгэн иргэнд тийм их мөнгө байхгүй учир аргагүйн эрхэнд хоёр үйлдвэр түрээсэлдэг байж. Ингэхдээ тус бүрийг нь 200 сая төгрөгөөр буюу ганцхан жилд зөвхөн түрээсэндээ 400 сая төгрөг төлдөг гэсэн үг. Тэрбээр энэ их зардлыг жил бүр гаргаж байхаар өөрийн гэсэн үйлдвэртэй болъё хэмээн шийдэж Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл хөөцөлдсөн ч бүтээгүй.

Мэдээж Б.Энхцэцэг өөрийн гэсэн үйлдвэргүй учир БНХАУ руу мах шууд экспортлох эрхгүй. Тиймээс өмнөх жилүүдэд бусад компаниудаас квотыг нь худалдаж аваад махаа гаргадаг байж. Гэтэл 2019 оноос эхлээд мах үнэд хүрч, өмнөхөөсөө илүү ашигтай байсан болохоор Монголын махны бүх квотыг БНХАУ-ын бэлтэй, танил талтай компаниуд мөнгөөр цохиж аваад, түүнд нэг ч кг махны квот олдоогүй аж. Ингэж түүний эсэргүүцлийн үндсэн шалтгаан бий болсон түүхтэй.

Сонирхолтой нь манай улсаас БНХАУ руу мах экспортолдог түүнээс өөр монгол хүн байхгүй. Тодруулбал, Б.Энхцэцэгийн “Финанс холдинг”-оос бусад бүх компани Хятад эзэнтэй, Хятадын 100 хувийн хөрөнгө оруулагчтай. Стандартад тэнцэхгүй ганц нэг үйлдвэр байлаа гэхэд хятадууд 1.5-2 сая юанийн хахууль өгөөд, хүссэнийгээ тэнцүүлдэг тухай тэрбээр хэлж байна. Ингэхээр тэд хүссэн компаниараа дамжуулж урд хөрш рүү мах экспортолдог гэсэн үг.

Иймд бид төрийн ордны дэргэд суулт зарлаад 148 хонож байгаа Б.Энхцэцэгтэй ярилцлаа.

-Би Монгол Улсаас ганцаархнаа урд хөрш рүү мах экспортолдог байсан. Манайхаас бусад нь бүгд Хятадууд-

-Та манай улсаас урд хөрш рүү мах экспортолдог цор ганц монгол хүн байв. Энэ бизнест анх хэзээнээс эхэлж хөл тавьсан бэ?


-Миний хувьд манай улсаас мах экспортод гарч эхэлсэн тэр үеэс махны бизнес рүү орсон. Ингэхдээ мах гаргах тусгай зөвшөөрэлтэй ААН-үүдийн нэр дээр тодорхой хэмжээний зуучлалын мөнгө төлж, БНХАУ руу  гаргуулах байдлаар эхэлсэн. Энэ явцдаа тухайн квотыг өөрийн нэр дээр авахын тулд үйлдвэртэй байх шаардлага үүссэн. Ингээд махны үйлдвэр байгуулах төсөл бичиж ЖДҮ-ийн зээл хүссэн ч бүтээгүй тул хуучнаараа ажиллахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн.

Харин одоогийн асуудлын эхлэл болоод байгаа махны квот 2019 оны эхэн үеэс олдохоо больсон. Учир нь, Хятадад махны эрэлт нэмэгдэж, арьс шир түүхий эдийн үнэ унасан тул хятад иргэд махны бизнес рүү олноороо орж ирсэн юм. Энэ бол квот олдохоо болих нэгдүгээр шалтгаан. Ийм хүнд байдал үүссэн учир би чадахаараа хичээж, нэлээд олон хүнтэй уулзсан байдаг.

-Засгийн газрын зүгээс эрхгүй үйлдвэрт бэлдсэн махаа гаргаж чадахгүй байгаа иргэдэд зориулж тогтоол гаргасан байх аа?

-Энэ асуудлаар би 2019 онд ХХААХҮЯ-д хандсан. Гэсэн ч шийдэж өгөөгүй. Иймд миний бие Засгийн газарт хандаж, олон удаа захидал илгээсэн. Засгийн газар ч захидлыг маань хүлээн аваад холбогдох яам, тамгын газар, агентлагаар судалгаа хийлгүүлж, албан тушаалтан, мэргэжилтнүүдтэй уулзан дүн шинжилгээ хийж,  2020 оны нэгдүгээр сарын 15-ны  Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн байдаг. Ингээд махыг эрүүл ахуйн стандарт хангасан эсэхийг хянан баталгаажуулаад үнэгүйдэхээс хамгаалж, эрх бүхий ААН-ээр дамжуулан экспорт хийлгэх, хилээр гарах гарцыг заасан тогтоол гаргасан.

Энэ тогтоол гарсныг тухайн үеийн ХХААХҮ-ийн сайд Засгийн газрын хуралдаанаас гарч ирж олон нийтэд мэдээлсэн байдаг. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхийг үүрэг болгосон ЗГХЭГ-ын шийдвэр  ХХААХҮЯ, МХЕГ-т өгөгдсөний дагуу би бэлтгэсэн махаа МЭЕГ, МХЕГ-ын үзлэг, хяналт шинжилгээнд оруулсан. Тус газруудаас Эрүүл ахуй стандартын шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүн байна” гэсэн дүгнэлтийг гаргасан. Гэсэн ч квот олгоогүй юм. Харин нэр бүхий бусад компаниудад олгосон буюу адилхан компаниудаас ялгаатай буюу ашиг сонирхлын зөрчилтэй гэж харагдах үйлдлийг яам өөрөө гаргасан тул би нийтэд хандаж мэдээлэл хийсэн юм. Ингээд зогсохгүй бэлтгэсэн махаа төв талбайд авчирч асгах гэтэл тухайн үеийн ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нэр бүхий дөрвөн хүнээр яриулж, уулзуулж, амлалт өгсөн. Үүгээр зогсохгүй өөрөө уулзаж тэмцлийг маань зогсоолгосон байдаг.

-Би 13 чингэлэг махаа зөвхөн ачуулахад зориулж 650 сая төгрөг зарцуулсан. Харин чингэлэг мах нэг бүр 350-400 сая төгрөгөөр боссон-

-Яам хэзээ очсон юм бэ, махыг үзэхээр?

-Засгийн газрын тогтоолыг салбарын яам бүрэн дүүрэн хэрэгжүүлсэн. Гэхдээ зөвхөн манайх дээр л хэрэгжүүлээгүй гэж хэлж болно. Ингэж ингэж яам миний 13 чингэлэг махыг 3 жилийн дараа ачуулах шийдвэр гаргаад ачуулахаар болсон. Ингэхдээ би нэг чингэлэг махыг 50 сая төгрөг төлж ачуулсан. Тооцоод үзбэл 650 сая төгрөгөөр ачуулсан гэсэн үг. Энэ зардлыг би дандаа хүүтэй зээлээр босгосон. Ингээд зогсохгүй энэ махыг гурван жилийн хугацаанд хадгалахад зарцуулсан урсгал зардал мөн тооцогдож таарна. Хэн ч төсөөлсөн маш их зардал шүү дээ. Би бүр дөрвөн байраа алдаж орон гэргүй болсон. Одоо долоон настай охинтойгоо хамт машиндаа амьдарч байна. Өөрийн орон сууцнаас гадна ахынхаа байр авах гэж байсан мөнгийг алдаж, хамаатныхаа байрыг хүртэл барьцаанд тавьсан. Хэрэв яам махыг маань ачуулах л байсан бол ямар шалтгаанаар ингэж удаж, их хэмжээний хохирол амсуулав гэдэг сонин. Тэд махыг очиж үзэх гэж 90, шинжилгээнд хамруулах гэж 60 хоносон. Үүнд бас ямар шалтгаан байв гэдэг анхаарал татна. Ер нь нэг чингэлэг мах 350-400 сая төгрөгөөр босдог. Үүн дээр нэмээд нэг чингэлэг махыг 50 саяар ачуулсан гээд л бод.

-Мах урагшаа гараад шаардлага хангасан эсэх анхаарал татаж байна. Шуудхан хэлбэл хадгалсан хугацааг нь бодоод үзэхээр эрүүл байх боломж алга?

-Урагш ачигдаж гарсан мах буцаагдсан. Мэдээж олон жил хадгалчихсан учир хүн битгий хэл араатан амьтан ч идэх боломжгүй болсон байсан. Уг нь амьтны зоо парк руу гаргсан юм. Ингээд мах маань буцаагдаж орж ирсэн. Ийм хүнд нөхцөл байдал үүссэн тул оруулсан мөнгөө ч буцааж авч чадахгүйд хүрсэн. Энэ мэт олон шалтгаанд үндэслээд урд хөрш ковидын үеэр махны экспортоо хүртэл зогсоож байсан. Тухайн үед асуудал бишдэж З.Мэндсайхан сайд намайг элдэв акц битгий хийгээрэй, олон нийтэд битгий түгээгээрэй, хил нээмэгц таны асуудлыг шууд шийдэж өгнө гэж гуйсан. Би ойлгоод жил зургаан сар хүлээсэн. Гэсэн ч энэ асуудал шийдэгдээгүй байтал З.Мэндсайхан сайд огцорч, Х.Болорчулуун сайдаар ирсэн. Миний хувьд асуудлаа шийдүүлэхээр зөвшөөрөл авсан сайд маань ажлаа өгсөн учир нийтэд хандан мэдээлэл хийж, махаа талбайд асгаж акц хийх гэж байсан. Ингэхэд одоогийн ХХААХҮ-ийн сайд асуудлаа шийдүүлэх чухал байна уу, дэвэргэх чухал байгаа юм уу гээд ирж уулзах санал тавьсан. Үүний дагуу очиж уулзаад асуудлаа танилцуулахад асуудлуудыг чинь шийднэ. Албан ёсоор шийдүүлэх хүсэлтээ гаргаад өгчих гэсэн. Мөн иргэн Б.Энхцэцэгийн бэлтгэсэн энэ махыг очиж шалга гэдэг үүрэг өгсөн. Гэсэн ч тэд 90 хоногийн дараа буюу гурван сарын дараа ирсэн. Энэ хугацаанд тухайн мах ямар болсон байх вэ гэдэг ойлгомжтой.

-Махаа асгачихгүй яасан юм бэ?

-Яамнаас удаа дараа болохгүй шүү эгчээ. Бид таны асуудлыг нэг номерт шийдсэн байгаа. Ямар нэг асуудал, акц битгий үүсгээрэй гэдэг байсан. Харин махыг ирж үзсэнээсээ хойш ийм муухай болчихсон махыг та яагаад бид нараар гаргуулах гээд байгаа юм бэ, та муудсан махаа биднээр гаргуулах гэлээ гэдэг байдлаар ханддаг болсон. Үнэндээ энэ мах хэнээс болж, ямар хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж араатан амьтан ч идэхийн авралгүй болсон бэ гэдгийг энэ хүмүүс ухамсарлах хэрэгтэй. Тэд ийм гацаа үүсгээгүй байсан бол өнөөдрийн энэ нөхцөл байдал үүсэхгүй байсан. Мөн тэд мөнгөтэй, хятад эзэнтэй компаниудад үйлчилж өөрийн иргэнээ ингэж дорд үзээгүй бол ийм байдал үүсэхгүй байх байсан. Гэсэн ч одоо бурууг надаас хайж, зарим албан тушаалтнууд дарга нартаа буруу ойлгуулсаар байгаа учир би энд 148 хоноход хүрч байгаа юм.

-Бүх зүйлээ алдаж юу ч үгүй болсон учир 7 настай охинтойгоо машиндаа амьдарч байна-

-Энэ хугацаанд шийдвэр гаргах түвшний хүмүүс ирэв үү?

-Нэр бүхий 3-4 УИХ-ын гишүүн гарч ирж уулзсан. Үүн дотор засгийн газрын уг тогтоолыг батлалцсан хүмүүсийн төлөөлөл ч байсан. Ингэхдээ иргэнээ ийм байдалд хүргэчих хэмжээний тогтоол баталсан гэж мэдсэнгүй гээд эрх бүхий хүмүүст энэ асуудлыг хэлж өгнө гээд явсан. Бусдаар бол шийдвэр гаргах, шууд нөлөөлөх түвшний нэг ч хүн надтай уулзаагүй, тоогоогүй.

-Хүнс хөдөө аж ахуйн яаман дээр ашиг сонирхлын зөрчил бий гэж ойлговол болох уу, танд анзаарагдсан ийм үндэслэл бий юу. Тэд яагаад дэмжихгүй байна?

-Баримт бий шүү дээ. ХХААХҮЯ өөрөө эрхгүй ААН-ийн нэр дээр экспорт хийх квот өгдөг. Ингээд зогсохгүй эрхгүй үйлдвэрт бэлдсэн махыг экспортлуулсан. Энэ бол эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэлбэр мөн. Жишээлбэл, Монгол Улсын иргэн Б.Энхцэцэгийн оруулсан ААН-д экспорт хийх квот олгоогүй хэрнээ өөр хүн уг ААН-ийг авч ороход квот олгож миний нүдэн дээр мах экспортлуулсан болохоор би ялгаварлалаа гэж үзсэн. Үндсэн хуулийн суурь зарчим яасан болоод эрх мэдэл, албан тушаал, мөнгөтэй хүний эрхгүй үйлдвэрт бэлтгэсэн маханд экспорт хийх квот олгогдож, жирийн иргэнд тэр квот олдохгүй гурван жил хүлээлгэж орлогыг нь хааж, үнийн эрсдэлд оруулж нэмж хохироосон бэ гэдгийг л би асуумаар байна.

-Та суулт зарлаад 148 хоночихлоо. Биеийн байдал ямар байна вэ, эмнэлэгт үзүүлсэн үү?

-Эмнэлэгт үзүүлэх мөнгө байхгүй ээ. Үнэхээр юу ч үлдээгүй. Тийм болохоор л машиндаа охинтойгоо хоног төөрүүлж байна. Охин маань одоо долоохон настай. Түүндээ л хамгийн их санаа зовж байна. Миний охин орон гэргүй болсон гэдгээ мэдээгүй. Надад хэлэх зориг, зүрх алга. Бид байсан бүхнээ эх орон, улсдаа өгөөд алдчихсан. Ингэхээр хэндээ итгэх юм бэ. Би охиноо зун өдрийн цагаар найзуудынх нь байрны гадна үлдээгээд орой эргүүлж очиж авдаг ийм байсан. Нэг удаа охин маань би хүндэрмээр байна, найз маань гэртээ оруулахгүй байна гээд уйлаад залгасан. Бид хоёр энэ мэтчилэн олон зовлонг үзэж байна даа. Гомдолтой байна. Тэмцлээ үр дүнд хүртэл үргэлжлүүлнэ.

-Б.Энхцэцэг өнчин хүүхэд, толгойлсон ээжүүд, хэцүү амьдралтай залууст 260 сая төгрөгийг сэтгэлийн хандив болгон зарцуулж, байр хүртэл бэлэглэж явжээ-

Нягтлан бодогч мэргэжилтэй Б.Энхцэцэг 2008 оноос Эмээлт захад ажиллан, 2017 онд махны бизнест хөл тавьж, “Финанс холдинг” компаниа байгуулжээ. Компанийнхаа үйл ажиллагааг жигдрүүлж, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдсэнийхээ дараа эрвийх дэрвийхээрээ бусдад туслан, сайн үйлсийн аянд нэгдэж эхэлсэн байдаг. Жишээлбэл, асран хамгаалагчгүй, асрамжийн газрын хүүхдүүд болон хүнд хэцүү амьдралтай, тусламж хэрэгтэй хүмүүст зориулж нийт 260 сая төгрөгийн сэтгэлийн хандив өргөж, нэг иргэнд байр хүртэл бэлэглэж явсан буянтай эмэгтэй. Тэрбээр 2019 онд манай сайтын "Эгэл бус амьдрал" контентод зочноор оролцож байсан бөгөөд дээр хөндөгдсөн асуудлыг ч дурдаж байсан юм. Түүний дөрвөн жилийн өмнөх ярилцлагыг энд дарж уншина уу.

ЭГЭЛ БУС АМЬДРАЛ: Хятадын бэлтэй компаниудтай өрсөлдөн, бусдад буян үйлдэж яваа бүсгүй

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
мөнх
мөнх
2023-11-29 10:32

л�##�рууд

Бодит байдал
Бодит байдал
2023-11-29 10:43

Авилгачид ,тэднийг дагаж д�##�даганагчид жирийн хүнийг Хад мөргүүлэхдээ онцгой доо.Хамгийн аюултай нь д�##�даганагчид,тэд үйлээ үзэж үстэй толгойгоо зулгааж д�##�драасай

Зочин
Зочин
2023-11-29 11:01

Харах царайны луйварчин авгай байнадааа хамтарсан зөвшөөрлөөө өгдөг нам дагасан өлөн авилгачин хулгаачуудаасаа нэх бүү засаг төр гэж хуц

Зочин
Зочин
2024-01-01 22:05
Reply to  Зочин

Зайл. Өөрөө харин төрийн тролл нь байнадаа. Хүний махаар хооллосон новш минь

Зочин.
Зочин.
2023-11-29 12:20

2 т�##�тай л юм. Юм л болбол төр засаг руугаа дайрч харааж зүхэх ээ болимоор юм монголчууд.энэ хүн тэгээд одоо яг яана гээд байгаа юм.махны чёнж хэцүү амархан ажил биш хуурч мэхлэх хулхидаж байж л хийх ажил эрсдэл ихтэй сайн тооцож байж хийх ажил.Эмээлтийн хэдэн тн мах хуушуур болоод дууссан байх.

Зочин
Зочин
2023-11-29 16:59

Энэ эмэгтэйн асуудлыг яагаад шийдэж өгдөгшүй юм болоо.шийдэж чадахгүй юм бол асуждлаа ярилцаачээ.Нөгөс хүнээ боддог ерөнхийлөгч хаачсан бээ.

Naran
Naran
2023-11-29 20:30

Хуцаарай чиний асууд�##� чинийх хужаатай найз байх н

Зочин
Зочин
2023-11-29 21:17

Үнэншдээ тэр төрд байгаа хулгайчид энэ юүч биш бүгд шоронд байх ёстой хулгайчид

Эмээлт
Эмээлт
2023-11-29 21:18

Хятад нөхөртэй задарч явсан үе энэ авгайд би шүү

Зочин
Зочин
2023-11-29 21:27

хужаа нөхөртэй гэсэн тэрнийхээ өрийг төлүүлэх гэж байгаа гэсн

Blackpinkie
Blackpinkie
2023-11-30 00:59

Hund tuslaxaar etsest ni boldog yumdaa em mine

Зочин
Зочин
2023-11-30 04:04

Иргэдийн хээ төлөө ард түмэн, улс орныхоо.
төлөө юу ч хийдэггүй хувиа бодсон чацгануудыг сонгох ийм л байдаг юм

Шударга
Шударга
2023-11-30 08:34

урвагчид гэхээс өөр юү гэхэв эрх өаригчдбг 1 ч гэсэн монгол иргэнээ үйлдвэрлэлээ дэмждэггүй бж үндэсний үйлдвэрлэл аман дээрээ ярина

Ард түмэн
Ард түмэн
2023-11-30 10:57

Яагаад нэг ч гэсэн Монгол хүн сайхан амьдарч болдоггүй юм бэ.Цэвэр хохирсон бна.Нялх охиныг нь бодоод асуудлы нь хурдан шийдэж өгөөч ээ.хөөрхий дөө

Зочин
Зочин
2023-11-30 11:03

Хэлэх үг ч �##�га даа....

Батэрдэнэ
Батэрдэнэ
2023-11-30 11:51

Энэ бол үнэн, би гэсэн ийм болохоор нь, мэргэжлийнхээ ажиллаа хийсэн дээ, монгол улс хэзээ жирийн иргэн дэмжихгүй (одоо нам,төрд байгаа хүмүүс ард түмэн ээ улны гээд байгаа биз дээ)

Зочинан
Зочинан
2023-11-30 13:23

Ядуу хүн хил дамнасан наймаа хийхгүй

Тамир
Тамир
2023-11-30 14:33

ТӨР ЗАСГИЙН ЭРХ МЭДЭЛТНҮҮД ГАРГАЖ БАЙГАА ШИЙДВЭР БОЛГОН ЧИНЬ ГЭРЭЭНИЙ ЗААЛТАНД ФОРС МАЖОР БУЮУ ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ТӨР ЗАСГИЙН ХОРИГЛОСОН ШИЙДВЭР ГЭДЭГ АНГИЛАЛД ХАМРАГДДАГ БӨГӨӨД ХОХИРОЛ УЧИРСАН ТОХИОЛДОЛД ТӨР ӨӨРӨӨ НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХ ЭРХ ЗҮЙН ҮР ДАГАВАРТАЙ ГЭДГИЙГ МЭДЭЖ БАЙЖ ХААЖ ХОРИГЛОХ ШИЙДВЭРЭЭ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ. ДЭЭРХИ ЭМЭГТЭЙН ХОХИРОЛД ТӨР ШУУД ХАМААРАЛТАЙ БӨГӨӨД ТӨРИЙН АЛБАНЫ ЭРХ БҮХИЙ ХҮМҮҮСИЙН ЭС ҮЙЛДЛИЙН ХОХИРОГЧ НЬ ЭНЭ БҮСГҮЙ БОЛНО. ЭС ҮЙЛДЭЛД ОНОГДУУЛДАГ ЯЛ БАЙДАГ.

Зочин
Зочин
2023-11-30 17:48

Өнөө д�##�дага Өнөрөө хаанаас байна. Их шударга хүн энэ хүний т�##�аар энэ олон сар хоногт мэдээ бэлтгэхгүй яав. Үмхий мах чанаж идээд шийддэг ид шидтэй сэтгүүлч дээ.

Зочин
Зочин
2023-11-30 18:34

yyaayaya

Зочин
Зочин
2023-12-01 13:33

Энэ эх хүнлүү Хятад махны үйлдвэрийн эздийн захи�##�гаар ямар муухай, бүдүүлэг үгээр довтлоод байгаа бууны нохойнууд зосоочээ.

Amraa
Amraa
2023-12-03 17:25

Shuuhed ZG.Yamiig ug

???
???
2023-12-03 19:59

УИХ- н эмэгтэй гишүүд юу хийдэг улс вэ

Зочи
Зочи
2024-02-22 15:17

Эхнээсээ хууль номын дагуу явсан бол юу гэж ингэх вэ , буруу замаар явб�##� буцахдаа будаа тээнэ ээ гэж. Хятад нөхөртэй гэдэг нь үнэн бол асууд�##� байна аа

Холбоотой мэдээ

Back to top button