Сошиал трэнд

Ц.Нямдоржийн нууц баримтуудыг дэлгэсэн “Би эх орноосоо урваагүй” ном хэвлэгдэнэ

Судлаач Ж.Батболдын “Би эх орноосоо урваагүй” шинэ ном  өнгөрсөн наймдугаар сард хэвлэгдэх байсан ч хойшилсноор тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Уг номонд Хуульзүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой холбоотой маш нууц гэх баримтуудыг дэлгэх аж.

Тухайлбал, уг номын хэсэгт:

Ц.Нямдоржийг Бээжинд хүрэлцэн очиход “БНХАУ-ын олон улсын соёлын харилцааны төв” гэх хятадын туcгай албаны халхавчийн байгууллагын ажилтнууд болох Соёлын төвийн шинжлэх ухаан технологийн газрын захирал Тунь Шаобин, Соёлын төвийн нарийн бичгийн дарга тэргүүн профессор Мао Гуохуа, Соёлын төвийн нарийн бичгийн дарга, профессор Цао Дапинь Соёлын төвийн ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүлэх инженер Ли Жиашиа нарын ажилтнууд хүлээн авч зочид буудалд байрлуулан, түүнтэй уулзалт зохион байгуулж, тагнуулын асуулга явуулж, манай улсын улс төр эдийн засгийн нөхцөл байдал, Ц.Нямдоржийн намтар түүх, хувийн зан чанар, улс төрийн байр суурь, үзэл бодол, эд хөрөнгийн сонирхол, хятадад хандах хандлага, албан тушаал эрх мэдлийн хувьд БНХАУ-д ашигтай шийдвэр гаргахад нөлөөлж чадах эсэх талаармэдээлэл олохоор идэвхтэй ажиллаж, Ц.Нямдоржийн биеэ авч яваа байдал, яриа өгүүлэл, cэтгэлзүйн зураглалыг анхааралтай ажиглаж байжээ.

Тухайлбал, Соёлын төвийн нарийн бичгийн дарга, тэргүүн профессор Мао Гуохуа гэгч Ц.Нямдоржоос Монгол Улсын улс төрийн нөхцөл байдал, намуудын тогтолцоо, тэдгээрийн үзэл баримтлал, хэтийн төлөв байдал, сонгуулийн хууль, 1992 оны УИХ-ын сонгуульд аль нам ялах магадлалтай зэрэг асуудлаар ярилцаж Ц.Нямдоржийн улс төрийн байр суурийг тодруулж байжээ. Мөн Эрдэнэтийн үйлдвэр, төмрийн хүдрийн орд болон буcад ашигт малтмалын орд газруудын талаар ярилцаж, Хятад-Монголын эдийн засгийн хамтын ажиллагааг хятадад ашигтай байлгах, хятадын эдийн засгийн нөлөөллийг Монгол Улсад бий болгоход нөлөө үзүүлж чадахыг тодруулсан тухай бичигджээ. Соёлын төвийн ажилтнууд Ц.Нямдоржид таатай сэтгэгдэл төрүүлэх цаашид харилцаатай байх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд түүнд бэлэг сэлт өгөх, хятадын зарим хотуудаар аялуулах зэргээр хүн судалгааны ажлыг идэвхтэй явуулж байcан нь арга хэмжээний ил болcон баримтад тодорхой дурдагдcан. Ц.Нямдоржийг Бээжинд байх үед БХАТИХ-ын Байнгын хорооны орлогч дарга Пен Чун (Ли Пэний орлогч) хүлээн авч уулзан Эрдэнэтийн зэсийг хятад руу экспорт гаргахад дэмжлэг үзүүлэх боломжийн талаар ярилцаж байжээ.

Ц.Нямдоржийг “БНХАУ-ын олон улсын соёлын харилцааны төв”-ийн ажилтнуудтай харилцаа тогтоосноос хойш 8 сарын дараа буюу 1992 оны 10-р сард хятадын тагнуулын нэр бүхий хоёр ажилтан Ц.Нямдоржтой тагнуулын уулзалт зохион байгуулахаар Бээжингээс Улаанбаатарт хүрэлцэн иржээ” хэмээжээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2019-11-11 15:09

Сонирхолтой л юм. Төр засаг гэж байна уу

z
z
2019-11-12 01:10

iim humuus uiliin uree tsus nulimsaaraa udamaaraa toldiim

зочин
зочин
2019-11-13 22:18

Нямдоржийн эсрэг хайрлахгүй шүрших сум нь дуусаад ирэхээр улиг болсон зүйлээ давтахаас өөр арга �##�га даа хөөрхийс.

LesOrdiff
LesOrdiff
2020-01-29 00:13

Where To Get Levitra [url=http://cialibuy.com]Cialis[/url] accutane discount card Buy Cialis Kamagra Eu

StevSlarie
StevSlarie
2020-02-01 17:55

Amoxicillin Ointment http://cialibuy.com/#933 - Cialis Is Amoxicillin Safe During Pregnancy cialis Clomid Et Pas De Regles

LesOrdiff
LesOrdiff
2020-02-08 08:44

Kamagra Soft Chews http://viacialisns.com/# - cialis no prescription Viagra Kaufen Ohne Vorkasse canadian pharmacy cialis 20mg Buy Cialis 100mg Online

Холбоотой мэдээ

Back to top button