УРЛАГ

Б.Гүен олон улсын төгөлдөр хуурчдын уралдаанаас гранпри шагнал хүртлээ

Чех улсад 56 дахь удаагаа зохион байгуулагдсан “Virtuosi per musica di pianoforte” төгөлдөр хуурын олон улсын уралдаанд Монгол Улсын Консерваторын сурагчид амжилттай оролцлоо. Тодруулбал, Монгол Улсаа төлөөлөн долоон сурагч, гурван багшийн хамт оролцжээ.

Тэгвэл энэхүү тэмцээнээс Монгол Улсын Консерваторийн сурагч Б.Гүен гранпри шагнал хүртлээ. Түүний хувьд дөрөвдүгээр ангийн сурагч бөгөөд уралдааны нэгдүгээр ангилалд нэгдүгээр байр эзэлж, Усти над Лабем хотын захирагчийн нэрэмжит шагнал хүртсэн юм. Энэхүү тэмцээнд 13 орны төгөлдөр хуурчид ур чадвараа сорьсон бөгөөд нийт дөрвөн ангилалтай уг уралдааны гранпри шагналыг Монголоос анх удаа ийнхүү хүртсэн байна. Уралдааныг долоон өөр улсын шүүгч нар шүүн явуулжээ. Б.Гүенгийн хувьд тун удахгүй Чехийн Брно хотноо болох В.А.Моцартын нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын тэмцээнд мөн оролцох юм.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button