ЭРҮҮЛ МЭНД

ХӨСҮТ: БНХАУ-аас ирсэн болон зорчих иргэд ковидын вакцин хийлгээрэй

БНХАУ-д микоплазмын хатгааны тохиолдол нэмэгдсэнтэй холбоотой тус улсад зорчих болон тус улсаас ирсэн иргэдэд зориулсан Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-өөс зөвлөмж гаргасныг хүргэж байна.

Үүнд,

  • КОВИД-19, томуугийн вакциныг хийлгэх
  • Амьсгалын замын халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн бол тус улсад зорчихоос зайлсхийх эсвэл түр хойшлуулах
  • Тус улсад зорчсон бол ирснээс хойших 7-28 хоногт амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах
  • Амны хаалт тогтмол зүүх
  • Гараа сайтар савандаж угаах
  • Шаардлагатай бол шинжилгээ өгөх, эмнэлгийн тусламж авахыг зөвлөжээ.

Амьсгалын замын халдварын шинж тэмдэг:

  • Ханиалгах
  • 380C дээш халуурах
  • Толгой өвдөх
  • Хоолой өвдөх
  • Булчин үе мөчөөр өвдөх
  • Цээжээр хөндүүрлэх зэрэг байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-12-01 10:54

Ханиад их байна гээд хилээ л битгий хаачахаарай. Хилээ хаачихв�##� хятадуудын дургүй нь хүрээл бид идэх хоол өмсөх гут�##� хувцасгүй л болно шүү дээ. Бид өөрснөө маскаа зүүгээд х�##�двараас хамга�##�ж сурмаар байна.

Зочин
Зочин
2023-12-01 11:30

Шинэ жилийн аял�##� гээд Хятад Жианьжизэ Тэнгэрийн ха�##�га, Манжуур гээд л явах захи�##�га дүүрчихсэн байхад нэмэргүй дээ, холдвар аваад л ирнэ

Холбоотой мэдээ

Back to top button