УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Н.Учрал: Zarig.mn сайтыг нээх хуулийн гарц манай яаманд байхгүй, хуульд өөрчлөлт оруулахаас өөр аргагүй

Зариг.мн мэдээллийн сайтын Монгол Улсаас хандах эрхийг хуулийн байгууллагуудын шийдвэрээр ХХЗХ хаасантай холбогдуулан МСНЭ өнөөдөр /2023.12.02/ ЦХХХ-ны сайд Н.Учралд шаардлага гардууллаа.

Шаардлагын хариуд ЦХХХ-ны сайд Н.Учрал дараар тайлбарыг өгөв.

Тэрбээр, “Энэ асуудал зөвхөн Өнөрөө гэдэг хүнийх биш. Энэ бол монгол хүн бүр, сэтгүүлчдийн, хэвлэл мэдээллийн байгууллагуудын үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх ардчиллын суурь зарчим халдаж байгаа хэрэг.

Тиймээс МСНЭ цаашид олон хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тохиолдохоос сэргийлж, бидэнд хандаж байгаа гэж ойлгож байна. Зариг.мн сайтыг хязгаарласан асуудлаар би өнөөдөр өглөө мэдээлэл авсан. ХХЗХ-ны дарга руу энэ талаар мэдээлэл авах гэж холбогдсон. Дараа нь өөрийнхөө бичгийг хүргүүлсэн. Надад албан ёсоор хариу ирүүлсэн.

Харилцаа холбооны хуульд заасан домайн бүртгэх хязгаарлах, журам, Тусгай зөвшөөрлийн үндэслэлүүд байдаг.

ХХЗХ манай яамны харъяа агентлаг биш. Прокурорын дүгнэлт, ШЕЗ-ийн гомдлыг үндэслэн цагдаагийн байгууллага ХХЗХ-нд шаардлага тавьсан байгаа юм.

Тэгэхээр мэдээж журам, хуульд заасан үүргийг биелүүлэх шаардлага ХХЗХ-нд гарсан. Журмынхаа хүрээнд тодорхой хугацаанд хязгаарласан юм байна.

Хувь хүн, УИХ-ын гишүүн, улстөрч хүний хувьд хэвлэл мэдээллийн байгууллагад гомдож, гомдол гаргаж байсан түүхгүй. Өнөрөөгийн явуулж байгаа мэдээллийн үг бүр надад таалагддаггүй. Гэхдээ үг хэлэх эрх чөлөөг нь би үргэлж хүндэтгэнэ. Амнаас нь гарч байгаа үг таалагдахгүй байлаа гээд амыг нь боомилдог үйлдэл ардчилсан нийгэмд байж болохгүй.

Zarig.mn сайтыг нээх хуулийн гарц манай яаманд байхгүй, хуульд өөрчлөлт оруулахаас өөр аргагүй. Салбарын сайдаар ажиллаж байхдаа хууль эрх зүйн орчинд нь өөрчлөлт хийх нь миний нэгдүгээр зорилт байна. Хоёрдугаарт, Засгийн газрын хуралдаан дээр домайн нэр бүртгэх журмыг тодорхой өөрчлөлт хийх талаар танилцуулна” гэлээ.


Энэ талаарх МСНЭ-ийн байр суурийг МСНЭ: Zarig.mn сайтын хандалтыг хаасныг хууль бус гэж үзэж байна ЭНД дарж уншина уу.


ХХЗХ-ны байр суурийг ХХЗХ: СХД-ийн прокурор, Мөрдөн байцаах албаны шийдвэрээр Zarig.mn сайтын хандалтыг хаасан ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 2, 2023 18:30

эгүүр .мн ыг нэн даруй хаа

Зочин
Зочин
12 сар 2, 2023 18:33

Шоронжсон нийгэм

Зочин
Зочин
12 сар 2, 2023 20:41

Л�##�рын заригыг тэр чигээрээ хаав�##� таарна.

Зочин
Зочин
12 сар 2, 2023 21:23

Сэтгүүлчид нийгэмд огт хэрэггүй ээ. Хичээлдээ муу сурлагатай, шун�##�тай, амар хялбар аргаар амьдрах дуртай хүүхдүүд сэтгүүлч болдог болсон шүү дээ.

Лол
Лол
12 сар 2, 2023 21:42

Зариг л�##�рыг шууд хаах хэрэгтэй

Зочин
Зочин
12 сар 3, 2023 12:12

ХХЗХ гэж даам гарсан байгууллага байдаг ихэнх дүрэм, журам нь хууль зүйн яамд бүртгэлгүй татан буулгаад Яаманд нь нэгтгэх хэрэгтэй

Зочин
Зочин
12 сар 3, 2023 13:06

Анх сайт хааж эхлэхэд ирээдүйд төр та�##�агдаагүй сайтаа хаахдаа ашиглах вий гэхэд хэн ч тоогоогүй. Манайхан дандаа бороо орсоны дараа цув нөмрөх юм

Холбоотой мэдээ

Back to top button