НИЙГЭМНийгэм мэдээ

Нэг дороос | Ж.Эрхэмбаатар: Хэзээ нээх вэ гэдгийг хэлэх эрх мэдэлтэй хүн би биш, уучлаарай

ШЕЗ-ийн нэр хүндэд халдсан гэж үзэж, Зариг.мн мэдээллийн сайтын Монгол Улсаас хандах эрхийг прокурорын байгууллагуудын шийдвэрээр ХХЗХ хаагаад байгаа юм. Үүнтэй холбоотойгоор МСНЭ өчигдөр /2023.12.02/ ЦХХХ-ны сайдад шаардлага хүргүүлж, мэдээлэл хийсэн тал талын байр сууриудыг бид хүргэсэн билээ.

Өрнөж буй мэдээллийг нэг дороос хүргэж ажиллаж байна.


НЭМЭЛТ: /2023.12.03/ 17.10 цаг

ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатар: “Үүссэн нөхцөл байдлыг бид тал бүрээс нь судална. Шүүхээс, прокуророос ямар шийдвэр гарсан юм. Хамгийн гол нь бодлого ярьж буй яамны хувьд цаашдаа ямар бодлогоор хэвлэн нийтлэх, мэдээлэл олж авах эрх, эрх чөлөөг хамгаалах юм бэ гэдэг талаас нь ажиллаж байгаа. ХХЗХ үүрэг хүлээгээд Зариг.мн сайтыг хаасан нь ЭХХШТ хуулийн 22.1-д заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа хийгдэх, прокурор ийм шийдвэр гаргах эрхтэй. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хязгаарла гэдэг үүрэг оногдуулбал ХХЗХ хязгаарлах үүрэгтэй болчихдог. Өмнө нь ч ингэж ажиллаж ирсэн. Одоо 6600 сайт хаалттай байгаа. Бид хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалах талд зогсож байгаа. Яг хэзээ нээх вэ гэдгийг хэлж чадах эрх мэдэлтэй хүн би биш, уучлаарай” хэмээн ярилаа.


НЭМЭЛТ: /2023.12.03/ 17.00

-Г.Чинзориг: Зариг.мн сайтыг хаасан асуудлаа маргааш МАН, АН-ын бүлэгт танилцуулна-

Өнөөдөр оройн 17.00 цагийн байдлаар Зариг.мн сайтынхан Сүхбаатар талбайд суултаа үргэлжлүүлж буй. 17.00 цагт ХХЗХ-ны дарга Г.Чинзориг, ЦХХХ-ны дэд сайд Ц.Эрхэмбаатар нар ирж уулзлаа.

ХХЗХ-ны дарга Г.Чинзориг: Маргааш өглөө АН болон МАН-ын бүлэг дээр Зариг.мн сайтыг хаасан асуудлаар мэдээлэл өгнө. ХХЗХ бол хууль хэрэгжүүлэгч байгууллага. Сайтуудыг хаадаг газар биш. Прокурор, цагдаагийн байгууллагаас шийдвэр ирдэг. Хууль давсан биш, хууль дагасан журмыг бид өнөөдөр хэрэгжүүлж байна. Өнөрөөд хэлсэн. Бид олон жил хамтарч ажилласан. Аль болох хаахыг боддоггүй. Өнөөдөр цагдаа, прокурорынхонтой уулзсан. “Та нар шийдвэрээ хурдан гаргаж өг, тэгэх юм бол би хязгаарлалтаа цуцлахад бэлэн” гэж хэлсэн” гэлээ.


НЭМЭЛТ: /2023.12.03/ 13.30 цаг

-Б.Батзориг: Гомдолтой бол дээд шатны прокурорт ханд. Зариг.мн пэйж нээлттэй байгаа-

Цагдаагийн Ерөнхий газрын даргад өгсөн шаардлагыг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг гарч ирж авсан юм.

Энэ үеэр тэрбээр, “Шаардлагыг хүлээж авлаа. Удирдлагад танилцуулъя. Хариуг нь хугацаанд нь буцаана. Хууль тайлбарлах субъект, эрх хэмжээ шүүхэд байдаг. ЭХХШТ хуульд хуулийг хэрэглэх субъектууд бий. Прокурор зэрэг субъектууд хуулийг яаж хэрэглэх шийдвэрийг шүүх гаргадаг. Би мөрдөн шалгах ажиллагаа эрхэлдэг субъект биш. Энэ бичгийг дамжуулъя. ЦЕГ эцсийн шийдвэр гаргадаггүй. Прокурорын байгууллагын шийдвэрийн дагуу шийдвэрийг гаргасан. Гомдолтой байвал дээд шатны прокурорт гомдол гаргах эрх нээлттэй. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг болон Зариг.мн сайтын пэйж хуудас одоо хүртэл ажиллаж байгаа. Бүх платформ нь нээлттэй.


НЭМЭЛТ: /2023.12.03/ 13.10 цаг

-МСНЭ: Өнөөдрийн дотор Зариг.мн сайтыг нээж өгнө үү-

Прокурорын бичгийг үндэслэн zarig.mn сайтын Монголоос хандах хандалтыг зогсоосонтой холбогдуулан МСНЭ болон мэргэжлийн холбоод хамтарч Цагдаагийн Ерөнхий газрын даргад шаардлага хүргүүллээ.

Энэ үеэр МСНЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр “ЦЕГ-ын Мөрдөн байцаах газраас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн прокурор Зариг.мн сайтыг хаах даалгаврыг ХХЗХ-нд гаргасан байдаг. Улмаар Эрүүгийн хууль хянан шийдвэрлэх тухай хуулийг 22.1.3 дахь заалтыг үндэслэн хаасан. Энэ зүйл заалтад хэвлэл мэдээллийн хэрэгслийг хаах тухай байхгүй. Хууль зөрчсөн ажиллагаагаа зогсоож, цаашид сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг мөрдөн шалгах ажиллагааг хуулийн хүрээнд явуулах нь Зариг.мн сайтыг хаах үндэслэл болох ёсгүй. Эл буруутай үйл ажиллагаагаа нэн даруй залруулахыг шаардаж байна. Эс бөгөөс бид дараагийн тэмцлийн шатанд шилжих болно. Хариуг өнөөдрийг дотор авна” хэмээлээ.


НЭМЭЛТ: /2023.12.03/ 08.30 цаг

-Зариг.мн сайтынхан 20 хэмийн хүйтэнд гадаа хонолоо-

Зариг.мн мэдээллийн сайтынхан гадаа -20° хэмийн хүйтэнд хонолоо. Тэд сайтыг нээж, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг нээлттэй шалгахыг шаардаж буй юм. Сүхбаатарын талбайд суултаа үргэлжлүүлсээр байна.

Өнөөдөр /2023.12.03/ 10:00 цагаас ХХЗХ болон ЦХХХ-ны сайд Н.Учрал нар хамтарч хуралдах чигтэй байна. Прокурорын хүсэлтээр ажлын өдрөөр шийдэхээс өөр хуулийн гарцгүй байгаа аж.


НЭМЭЛТ: 22.00 цаг

-“Охиноо бусдад буян болсон гэж боддог. Талбай дээр хононо гэхээр нь хөдөөнөөс ирлээ”-

Зариг.мн сайтынхан төв талбайд суулт зарлаж хонохоор болж буй юм. Эл үйл явдалтай холбоотойгоор сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн аав, ээж хөдөөнөөс ирсэн бөгөөд дараах байр суурь илэрхийлснийг хүргэе.

Аав С.Наран “Ажлыг нь хаагаад хаячихсан гэсэн ямар учиртай юм. Өнөөдөр суулт зарласан гэхээр нь яараад хүрээд ирлээ. Цас зуд лут байна. Эртээд талбай дээр сууж байхад нь би ирж чадаагүй. Энэ хүйтэн цементнээс доороосоо даарна. Ажлын төлөө зүтгэхээр боомилоод хэцүү юм. Намайг залгахаар утсаа ч авахгүй. Сэтгэл зовоочихно гээд юу ч хэлэхгүй. Анх найман ишигний хэрэг дуулдсан. Хөдөөний малчид бидний мал нийлж л байдаг шүү дээ. Найман ишиг гэдэг чинь 400 мянган төгрөг” гэлээ.

Ээж М.Алдартуяа: “Охин минь бусдад буян болсон байх гэж боддог, талбай дээр хононо гэхээр нь хөдөөнөөс хүрээд ирлээ. Яллагдагч гэж хэлэхээр аймаар сонсогдоод байх юм. Шууд баривчлаад аваад явчихвал яанаа гэж бодогдоод” гэв.


НЭМЭЛТ: 21.30 цаг

-Зариг.мн сайтынхан төв талбайд суулт зарлалаа-

Оройн 21.00 цагийн байдлаар Зариг.мн сайтынхан эрүүл мэндийн үзлэгт хамрагдсаны дараа төв талбай дээр суулт зарлаж эхэллээ.

Харилцаа холбооны зохицуулах хорооныхон сайтыг нээх асуудлаар хуралдаж байгаа гэсэн мэдээлэлтэй ч, одоогоор таг чиг байгаа юм. Тус хорооны дарга Г.Чинзориг хөдөө явсан эзгүй байгаа гэх мэдээлэл бий.


НЭМЭЛТ: 20.00 цаг

-Сэтгүүлч Н.Өнөрцэцэг ЭЦА-нд очиж байцаалт өглөө-

ХХЗХ сайт хаасан асуудлаар мэдээлэл хийсний дараа МСНЭ-ийнхэн ЦХХХ-ны сайд Н.Учралд шаардлага хүргүүлж, байр сууриа илэрхийлсэн.

Үүний дараа сэтгүүлч Н.Өнөрцэцэг Эрүүгийн цагдаагийн алба дуудсаны дагуу очиж байцаалт өгсөн юм.

Энэ үеэр Н.Өнөрцэцэг “20 минутын дотор намайг ир гэсэн. Яллагдагчаар татсан тогтоол танилцууллаа. Бусдын эд хөрөнгийг авахыг заналхийлсэн гэдэг үндэслэлээр. Эмээлтэд махны асуудлаар лайв хийсэг. Тэр үед иргэний эд хөрөнгийг өг гэж хэлсэн гэсэн юм шиг байна. Иймэрхүү утгатай өргөдөл байгаа бололтой. Өргөдлийг хэн гаргасан. Хэдэн төгрөг нэхсэн. Би хэнийг шантаажилсан, хэн надад шантаажлуулсан юм. Тодорхой биш” хэмээсэн.


НЭМЭЛТ: 19.30 цаг

-Зариг.мн цахим сайтын хандалтыг хязгаарласантай холбогдуулан ХЭҮК-оос ЦЕГ-т хандлаа-

Zarig.mn цахим сайтын хандалтыг хязгаарласантай холбогдуулан ХЭҮК-оос Цагдаагийн ерөнхий газарт хандлаа. ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн .... дугаар албан бичгээр Харилцаа Холбооны Зохицуулах Хороонд хандсаны дагуу 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Zarig.mn” цахим сайтын хандалтыг бүхэлд нь хязгаарласан.

Уг асуудалтай холбогдуулан Хүний эрхийн Үндэсний Комисс Цагдаагийн ерөнхий газраас тайлбар мэдээлэл авахаар 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хандлаа.


МСНЭ болон Зариг.мн сайтынханд өгсөн ЦХХХН-ы сайдын хариултыг Н.Учрал: Zarig.mn сайтыг нээх хуулийн гарц манай яаманд байхгүй, хуульд өөрчлөлт оруулахаас өөр аргагүй ЭНД дарж уншина уу.


Энэ талаарх МСНЭ-ийн байр суурийг МСНЭ: Zarig.mn сайтын хандалтыг хаасныг хууль бус гэж үзэж байна ЭНДдарж уншина уу.


ХХЗХ-ны байр суурийг ХХЗХ: СХД-ийн прокурор, Мөрдөн байцаах албаны шийдвэрээр Zarig.mn сайтын хандалтыг хаасан ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
61 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-12-02 23:33

8 ишигний асууд�##� нь бол Өнөрөөгийн зөв байсаан. Нилээн чиг зүггүй оркдуу болохоороо Амарбаясг�##�ан, Нямтайшир нарын гар хөл болоод байсан байж магад.

Зочин
Зочин
2023-12-03 04:52

Хэрээ г�##�уу дууриаж хөлөө хөлдөөв

ШЕЗ д хийх ажил алга уу
ШЕЗ д хийх ажил алга уу
2023-12-03 05:52

АВЛИГАЧИН шүүгч нараа �######�уулж чадахгүй байж болиоч

Зочин
Зочин
2023-12-03 19:19

ШЕЗ-ийн дарга Зүмбэрэллхам гэж олон жил Төрийн �##�баны зөвлөлийн дарга хийж авилгач хулгайчдаар төрийн �##�быг дүүргэсэн. Хүү нь гэж бас нэг луйварчин байдаг т�##�аар дуучин Ариунаагийн нөхөр хэлж байсан. Тийм хүн ШЕЗ-ийн дарга байхад Хүрэлсүхийн заавраар л ажиллаж байгаа нь тодорхой.

Лхөхлааи
Лхөхлааи
2023-12-03 06:09

Заригаар яахийн бүүр хаа!

Үзэн ядагч
Үзэн ядагч
2023-12-03 06:59

Заригийг хааснаараа хаав�##� таарна Цэнхэр үст Цэрэн Өнөрөөгийн т�##�аар мээдээлэл хийж байсан Том том акулуудыг шантаажилж их хахууль авч баяжсан нөхөр гэсэн шүү. дэндүү их бардам байдгийн БХС�##�барыг ганц нэг хүнээс болж дэлхий нийтэд муугаар зарлачихлаа Эх орноо манах цэрэггүй болгочих шахлаа. Сэтгүүлчийн ёс зүй муутай нөхөр

Зочин
Зочин
2023-12-03 09:40

Чиний хүүг цэрэгт татаж аваачиад нэг танхай тавьтиргүй гар дахин хүмүүжүүлнэ гээд зодож нүдээд эр хүн болгоно гээд байв�##� зүгээр үү м�##�аа

Zochin
Zochin
2023-12-03 10:13
Reply to  Зочин

Teneg m#laa tsereg gedeg chini tsetserleg bish chi huugee yavuulahgui baij bolno ...buh ymand ul suuritai handaj baih heregtei bi setguulch gehleer bugdiin deer baidag ym bish harij baigaarai yavtsiin dund unruu gej yamar hun be gedegni zuhalzajil baina Ene chini Mongol uls unuruu huuhnii ezemshil bish...!!!

Зодоод алчихмаар амьтан вэ
Зодоод алчихмаар амьтан вэ
2023-12-03 12:37
Reply to  Zochin

Цэргийн даргыг үнэгүй зодно

Зочин
Зочин
2023-12-03 07:09

Зөв дугарсан бүхнийг боймолдог монгол улс шиг орон цөөхөн байх арай хэтэрхий юмаа бүгдийг суллаач Мөнхэрдэгэ Хулан та нар болио сонгууль өгөхгүй шүү

Зочин
Зочин
2023-12-03 07:58

энэ арай дэндлээ дуугарсан бүхний амыг хүчээр барьж бн хууль зүйн яамны шинэ сайд хонзон санаж ингэж бн

Зочин
Зочин
2023-12-03 08:02

Хааж болдог байтлаа нээж болдоггүйгэсэн чинь юу гэсэн үг. вэ Тэгээд хаашаа юм бэ Энэ хууль батлаад сууж байдаг нөхдүүд чинь бүгдээрэй элий б�##�ай юмнууд шив дээ Хааж болно гэчихээд нээж болдоггүй Бид тэгвэл хаанаасаа үнэн зөв мэдээлэл авах ёстой юм бэ М�##� бол бүгдыг нь �##�аад идчихюмсөн

Зочин
Зочин
2023-12-03 08:24

Ш�##�г�##�тын ажилд саад болохгүй байх ёстой.

Зочин
Зочин
2023-12-03 08:29

Батлан хамга�##�ахын Сайханбаярын ажлын дутагдлыг ил гарг�##�аа гэж ийм юм болж байгаа юм уу. Хүний эрүүл хүүхдүүдийг цэрэг нэртэй тамын газар авч очоод дэглээд �##�даг мөн тахир дутуу болгоод байгаа нь зөв юм уу.

ХОШУУ НОЁН
ХОШУУ НОЁН
2023-12-03 08:30

ШУДАРГА ҮНЭНИЙ ДУУ ХООЛОЙ ЮМСАН АВИЛГАЧИД ,ХУЛГАЙЧИД ҮНЭХЭЭР ИХ АЙСАН БАЙНА.ЗОРИГИЙГ НЬ МОХООХ АРГА.ЮУН АРДЧИЛСАН НИЙГЭМ.АВИЛГАЧИДАА ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ БАЙЖ...АРД ТҮМЭН ХАРЖ БАЙГАА ШҮҮ

зочин
зочин
2023-12-03 08:37

арчаагүй хэдэн юмнууд зөв дугарсан болгоноо барьж хорьдог арчаагүй ч сайдууд болдоо үхээсэй улсаа зарж баяжиж байгаа хулгайч нар

Зочин
Зочин
2023-12-03 09:03

Зайлуул, охиноо ухаан дутуу өлмөн зэлмэн өсгөж дээ.Хүн хэлэхээс нааш гэдэг. Гэнэт баяжих аминд х�##�тай гэнэт идэх гэдсэнд х�##�тай шүү дээ. Хүний эцэг эх л зовох юм даа

Зочин
Зочин
2023-12-03 09:24

Шантааж шаадаг нөхдүүд гадаа жаахан сууж л байг. Дулаан хувцас сайтай л юм байна.

Зочин
Зочин
2023-12-03 11:10
Reply to  Зочин

өнөрцэцэг нигмийн төрийн томчуудынидээ бээрийг шахаж эрүүлжүүлэхийн төлөө яваа шударга сэтгүүлч ш. энд муулж бичсэн хүмүүс бол шүүгчид, цагдаа,гийн хамсаатангууд хулгайчдын л үг шүү, нийт ард түмэн өнөрцэцэгийн т�##�д бат зогсоно

Зочин
Зочин
2023-12-03 09:29

Зарим хийж байгаа зүйл зөв боловч ерөнхийдөө дэндүү ёс зүйгүй хүүхэн. Ил тод олон нийттэй хамт шаардах зүйл гэж бий. Бас шаардахгүй зүйл ч гэж бий. Тухайлб�##� эх орноо хамга�##�ах цэрэггүй болгохыг санаархав. Ер нь захи�##�гатай л шантааж хийж байдаг гэж хардаж байна.

Монгол хүн
Монгол хүн
2023-12-03 09:40
Reply to  Зочин

Ёс зүйгүй нөхөр хүнээс мөнгө авна ийм сэтгүүлчээр дутахгүй

Зочин
Зочин
2023-12-03 09:35

Бүгдээрээ ардчилсан Солонгос шиг болчихьёо. Тэгвэл их гоё. Ганц нам ганц хүнд духаа х�##�царт�##� иөргөж, гарынхаа �##�гыг ш�##�барт�##� �##�га ташаад, хоолойгоо сөөтөл удирдагч нэртэй дарангуйлагчаа мандтугай гэж орилоод л. Өнөрөөг буруутгагч бүх хүнд үүнийг зориулав.

Зочин
Зочин
2023-12-03 09:44

Ингэж сүр бадруулж суулт хийгээд байгааг чинь шүүх байгууллагад нөлөөлж байгаа гэж хэлээд байгаа юм. Ардчилсан улсад үнэн шудрагаар ш�##�гуулаад орлого зарлагаа үзүүлж зүгээр бол гараад ир шантааж хийгээд олсон бол улсад хура�##�гаад гэм буруугаа хүлээх хэрэгтэй.

Болд
Болд
2023-12-03 09:45

Шүүгч нар туслахууд гэж хамтараад ниилээд Гэр бүлиин шүүх ордогын бна лээ ингэж болдогын юмуу

Зочин
Зочин
2023-12-03 09:47

Huulind haa gej baihgui um chin geed duraaraa gutgej duraaraa shantaajilj boloh yum uu?

Zochin
Zochin
2023-12-03 10:05

Хийсэн муу зүйлгүй бол юунд айгаад байгаа. Явж очоод ш�##�гуулчихгуйдээ.

Өах
Өах
2023-12-03 10:15

Хохь нь ээ. Бусдыг гантаажилж олсон 6 тэрбумаа тайлбарла хөдөөний х�##�тар авгай.

Зочин
Зочин
2023-12-03 12:54
Reply to  Өах

Үнэхээр шантаажилж байгаад 6 тэрбумын харөнгөтэй болсныг мэдэж байгаа юм бол тэр авлиг�##�д өгч ш�##�гуулаад тэр хар гэрт нь явуулаачээ. Үнэхээр л бүх нотолгоо байгаа бол ш�##�гуулаачээ. Худлаа бол шударга үнэнийг хэлж, болохгүй зүйлийн идээ бээрийг шахаж байгаа сэтгүүлчийг битгий муул за.

ИРГЭН
ИРГЭН
2023-12-03 10:18

Өнөрцэцэг болон Зариг сайт бусад Сэтгүүлчид Хууль Шүүх, Цагдаад нөлөөлөх гэж оролдож байна,,,,,Өнөрцэцэгийг хорьж ш�##�га

Зочин
Зочин
2023-12-03 10:29

Тэр нөлөөнд автсан шүүгчдээ эхлээд арга хэмжээгээ аваа. Шүүхийн ерөнхий зөвлөлийнхэн шүүгчид нөлөөлсөн гэж юу яриад тэнэгтээд байнаа. Тэр Зүмбэрэлхам гэх зүүлэг ба�##�аг нөхөр ч яахав зөнөчихсөн гэж бодьё. Бусад нь дандаа з�##�уу хүүхнүүд л байх шиг байсан даа. Шүүгч хүн бол �##�иваа хэргийг шүүж байхад нь хэн ч шүүмжилж юуч ярьж байсан ёстой нөгөө жингийн цуваа явж л байдаг жингэр нохой хуцаж л байдаг гэсэн зарчмаар асууд�##�даа хандаж зөвхөн хуулийнхаа дагуу асуудлаа шийдэж �##�хаа цохичихоод л босох ёстой.

ЗОЧИН
ЗОЧИН
2023-12-03 10:55

ОДОО БОЛОХГҮЙ БОЛ БҮР ГЭРЭЭРЭЭ ИРЭЭД СУУДАГ БОЛЖЭЭ.

Зочин
Зочин
2023-12-03 11:03

Шантаажилж дарамт�##�ж хээл хахуул авилгаар хагартлаа баяжсан учир Өнөрөө гэгч луйварчны бүх эд хөрөнгийг хурааж шоронд хийвэл таарна. Хууль бусаар гэмт аргаар баяжсан хулгайчууд бүгд адилхан ял шийтгэлээ үүрэх ёстой.

zochin
zochin
2023-12-03 12:03

Өнөрөөгөөс орон сууцаар шагнагдаж байсан хүмүүс аргагүй ш дээ.Заоигын Өнөрөөгийн орлогыг тодорхойл. Компаниудыг дарамт�##�ж мөнгө авдаг.

Зочинzochin
Зочинzochin
2023-12-03 12:03

Baitsaagdaj bj ineesen bayr baysgalantai uur asuudliig daragduulahiin tuld show hiij bga tsaraitai bga yum bish vv jinhen shii jvjig

zochin
zochin
2023-12-03 12:06

Гэр бүлээрээ суухыг Ариунаадах гэж багаан. Ариуна Буяндорж нар

Зочин
Зочин
2023-12-03 12:20
Reply to  zochin

Шинээр хэлц үг гарчихаж. Ариунаадах, Өнөрөөдөх гэх нь байна шүү.

бүсгүй
бүсгүй
2023-12-03 12:07

тэрбумтан баян хүн гадаа хоног ээ

бүсгүй
бүсгүй
2023-12-03 12:08

худ�##�ч жүжигчин

зочин
зочин
2023-12-03 12:10

СЭТГҮҮЛ ЗҮЙД ШИМАНУС ЭНЭ СЭЖГИЙН САЙТЫГ ҮТЭР ТҮРГЭН БҮР ХАА......

Зочин
Зочин
2023-12-03 12:21

Сонгуулиас өмнө хэдэн дугарч чаддаг сэтгүүлчдээ намнахаар шийджээ эрх баригчдын хийж бгаа явуулга

Zochin
Zochin
2023-12-03 13:34

Zarigiig buur haa davartsan muu haltaruud Unuruug horij bgaad sain shalga ih yum garna shu

Зочин
Зочин
2023-12-03 13:48

Хүрэлсүхээ чи үхвэл таарна

ИРГЭН
ИРГЭН
2023-12-03 14:33

энэ бол зүгээр МАН, Зариг, Өнарөө гэсэн Ард иргэдээрээ тоглосон цаанаасаа Зохион байгуул�##�ттай Шоу,,,,,,,

Зочин
Зочин
2023-12-03 14:57

Зариг Үнэрээ 06 д байсан уу ер нь хоносон уу??????

Улаанаа
Улаанаа
2023-12-03 15:05

Үндэслэлгүй баяжсан банк ч ийм ашиг хийж чадахгүй бн.30 өгөөд явуул Т1 Өнөрөөг bye.!

Zochin
Zochin
2023-12-03 15:16

TENEG ORK AVGAI BAYJSANAA TAILBARLAH ESTOI. SETGUULCHID NI BUGSII NI DOLOOGCHID.

Зочинzochin
Зочинzochin
2023-12-03 16:00

Zarigiin hvvhen ug ni ggui hvn bddg bsan shal jvjig durak bn ene hudlaa shuugian tarij yamar gee ch asuudliig darah geed bgaa jinhen baliar nobsh bn unuruu gj mungunii tuluu etseg ehee ch baliar yumandaa oroltsuulaad

Зочин
Зочин
2023-12-03 17:09

За монголчуудаа бүгдээр арлчилсан нийгмээсээ болиод соци�##�измдаа орьё. Яг үнэндээ ардчилсан нийгэм бол анархистууд хөлждөг маш муухай нийгэм юм. Соци�##�ист нийгэм их сайхан. Хамгийн наад зах нь гэхэд л 1-рт ганцхан намтай болно. Т�##�цаж хэрэлдэхгүй сайхан. 2-рт эхнэр нөхрөөсөө с�##�сан хүн даргын �##�бан туша�##� хаших эрхгүй. Мөн их хурлын гишүүн сайд дарга болох боломжгүй. Яагаад гэвэл ёс зүйгүй учраас. Мөн төрийн �##�баны бүх шатныхан бар саванд сууж архидаж чадахгүй. 3-рт хувийн өмчийг хураана. Тэгэхээр бүх хүн хувийнгүй болж түгжрэл нэг мөр шийдэгдэнэ. Хувьд очсон бүх үйлдвэр болон м�##� улсын өмч болно. 4-рт баян ядуугийн зааг ялгаа арилж бүх хүн ажилтай болно. Бүх хүн ядууч үгүй баян ч үгүй дундаж болно. 5-рт бүх сургууль эмнэлэг ямарч төлбөргүй болно гэх мэт сайн т�##� маш их байнаа. Тийм учраас соци�##�измдаа орцгооёо.

Ган
Ган
2023-12-03 17:13

Уйлах хүүхдийн хошного урд өдөр нь ума лзана гэгчээр даанч их дарв�##�заад байсан юм.

Зочин
Зочин
2023-12-03 18:09

ҮОНРТ- л ганц суваг үлдээгээд бусад бүх телевиз болон радиогийн сувагуудыг хааяа. Мөн бүх сайтуудыг хаяа. Ингэж т�##�цаж хэрэлдэж амьдрахаа больцгооёо.

Зочин
Зочин
2023-12-03 18:15

Журам үндэслэж сайтыг хааж хүний эрх зөрчиж болохгүй тэнэгүүдээ. Үнэхээр эрх зүйт төртэй ардчилсан нийгэмд амьдарч байгаа юм бол хаах хорих ажиллагаа бол зөвхөн хууль болон шүүхийн шийдвэрийн дагуу байх ёстой.

Зочин
Зочин
2023-12-03 19:17

Ene mash ih notoi ylalagdagj bn daa zugeer bol tcagdaa j shalgay gehgui eereej aij sandarj guihgui buzariin hulgai bas hiijih yma ene buzartai huuhen ym da aaw eej buruugui enel hureed ir gej duudaj ih sandarj bn barij horiod baitcaawal bugdiin helnee

Зочин
Зочин
2023-12-03 21:08

Юу ч мэдэхгүй. Шийдвэр гаргах ч эрх мэдэлгүй утсан хүүхэлдэйнүүд. Ичдэггүй юм байхдаа ингэж амьдрахаас. Ккк

Зочин
Зочин
2023-12-03 23:53

Нэг нэгээр нь хааж эхлэв

Зочинirgen
Зочинirgen
2023-12-04 03:57

Давөарсан зантай хүүхэн. Хэмжээ мэддэггүй,улайрч даырдаг,өас хүн дорожилж мик барьсан дхвуу эрхээр д�##�тидуулж, хэрэг ярина. Сужэ л байг,чмар чирээд аваад ирснн биш.

Зочин
Зочин
2023-12-04 09:09

Ene setguulchiin medeeg unshdaggui baisan, sitiig ni sain medexgui. Gexdee uvliin xuitend gadaa baigaa ni tiimerxyy baina. Xyn l yum chini daarna sh dee.

Зочин
Зочин
2023-12-04 11:49

Шударга ёс хаана байна.Үнэнг илчлээд л шоронд,үнэнг яриад л эрх чөлөөг нь боогдуулж өөрсдийн дураар авирлах эрх байхгүй шүү.Төрийн түшээд ээ.Тийм мундаг юм бол Хятадаас хараат бус,эх орноо авч яваач.

Ган
Ган
2023-12-04 15:40

Эргүү авгай. Даанч их да лчигнаад, давраад, дарва лзаад байсан юм.

Холбоотой мэдээ

Back to top button