Сошиал трэнд

Дэгжин “тэмцэгч”

Усан доор уран бүтээл туурвиж, хөлөөрөө зураг зурж олныг гайхшруулж явсан зураач Л.Өнөрчимэг сошиал ертөнцөд тэмцэгчийн дүрээр алдартай нэгэн. Тэрбээр, “Уул ус газар шороогоо хамгаалах хатан хаант бодлого” ТББ, “Өнөрчимэг сан”-г тэргүүлэн эх оронч тэмцэл хийж явдаг гэдгийг иргэд андахгүй.

Харин тэрбээр тэмцэл хийх үеэрээ үндсэн мэргэжлээ хослуулан, үргэлж загварлаг хувцасладаг гэдгийг хүмүүс тэр бүр анзаардаггүй. Хамгийн сүүлд Л.Өнөрчимэг “Монголын үндэсний фронт” хөдөлгөөний “Эх орон дуудаж байна” жагсаалд ирэхдээ өдгөө тренд болж буй судалтай даавуун материалаар дээл хийж өмссөн байв. Мөн тэрбээр толгойн гоёл эсвэл малгайг хэзээ ч мартдаггүй бөгөөд загварын өндөр мэдрэмжтэй гэж цахим орчинд зарим иргэд магтав. Л.Өнөрчимэг өмсөж зүүх хувцас хэрэглэлийг өөрөө оёж, хатгаж өмсдөг байна.

Энэ тухайгаа тэрбээр манай сайтад өгсөн ярилцлагадаа “Хүмүүс ч бас “Авьяасаа битгий хаяарай, хослуулаад яваарай” гэж гудамжинд таараад хэлж байна. “Уул усныхаа тэмцлийг ч бас битгий орхиорой” гэцгээж байна. Гэхдээ би эх орныхоо асуудлыг хамгийн нэгдүгээрт тавина. Тэртэй тэргүй хөлөөрөө, дөрвөн мөчөөрөө, хоёр гараараа, амаараа, усан дотор, аквариум дотор, морины давхиан дунд, элсээр гэх мэт олон янзаар зурж чаддагаа Монголын ард түмэнд харуулсан” хэмээн ярьж байв.

Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ок
ок
2019-11-11 23:12

комподтой тэмцэгч ч гэж дээ,Батзандан нтр--г дагаад л навсаганаад байсан одоо муулаад л шааж явна хахаха

Золоо
Золоо
2019-11-12 09:12

Аливаа тэмцэлийг ийм улсуудын оролцоотойгоор хийхээр г�##�зуу болшевикийн хувьсг�##� санаанд ороод бх юм. Я�##�тай ч билээ дээ.

Холбоотой мэдээ

Back to top button