Ерөнхийлөгчийн ХААН болох зам ба МАН-ын зодоонтой зэрэгцсэн сэтгүүлчийн баривчилгаа

Сонгууль ойртохын хэрээр улс төрчдийн эрүүл ухааны зааг хэмжээ баахан алдагдаж, ерөөс ялан дийлэхийн эз, зүдгүүрт ховсдуулдаг. Түүний нэг жишээ эдүгээ цагт манай улсын Ерөнхийлөгч болжээ. Нөгөө талд түүний дүү нар ч мандат хуваарилалтын бүх эрх мэдлээ зүв зүгээр харж сууж байгаад, ахдаа өгөхгүйн төлөө улайрах юм.
Тэдний дотоод дайн хэрхэн өрнөж буй вэ. Цаг үеийн үйл явдлуудаар хэрхэн илрэв гэсэн агуулгыг энэ удаагийн нийтлэлээрээ тайлбарлаж байна.
Нэг. У.Хүрэлсүхийн уур ба сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн саатуулах ажиллагаа
Сэтгүүлч хардах эрхтэй. Zarig.mn сайтын эрхлэгч сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг долоо хоног пижигнүүлээд л, зургаан төрлийн хэрэг үүсгэж, 48 цагаар биш шуудхан 30 хоног саатуулан шалгахаар шүүх алх цохилоо. Өнөөдөр Монголын шүүхэд нөлөөлөгч хамгийн том эрх мэдлийг Ерөнхийлөгч эдэлж байгаа. Тэр шуудхан сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг саатуулах чиглэлийг шүүхийнхэнд өгчхөв үү?
Түүнийг "Ганц сэтгүүлч хорьчхож чадахгүй" гэж хуулийнхныг загнасан гэх хов саарал ордноор нэг яригдав. Тийм ч биз. Үгүй ч биз. Тэр ер нь тийн агсрахаар их эрх мэдлийн оргилд хүч, хувь хүнээрээ асар даналзуур болоод удаж байна.
Хардах үндэслэл нь, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг ШЕЗ-өөс гаргасан гомдлын дагуу гэмт хэрэг үйлдэж болзошгүй, мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж саатуулав.
Зүй нь, хуулийн уг зохицуулалтыг хэрэгжүүлэхээс өмнө албадан авчрах механизмыг ядаж л хэрэгжүүлчхэж болох байв. Эрүүгийн хуулийн 13.14 буюу гүтгэх, нэр хүндэд халдах зүйл ангиар яллагдагчаар татагдсан хэрэг өөрөө зүйлчлэлийн хувьд хөнгөн төрөлдөө орно. Яллагдагчаар татагдсан зүйл анги нь ийм хөнгөн төрөлд хамаарч байхад хорьчихдог кэйс ер нь гараагүй гэгдэж буй.
Тиймээс ч сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг "Хэт их дуугараад байна. Дууг нь саатуулж хорино" гэх тактик л хэрэгжсэн гэж харагдаж байгаа. Тэр зугтах гээгүй. Мэдүүлгүүдээ ч сэтгүүлчид дуудсан тухайд нь өгөөд сурсан байдаг. Нэг шүүх хурлаас нөгөө рүү явах хооронд утасных нь дугаарын оронг сольж баахан залгаснаа "Тэдэн удаа дуудахад ирээгүй" гээд цагдаа нь мэдээлэл хийчих жишээтэй. Процесс ингэж өрнөсөн учраас л босоо удирдлагаар дээрээс нь чиглэл өгч, цагдаа шүүхийнхэн өндрөөс ирсэн чиглэлээ гүйцэтгэхээр улайрч, процессыг нь машиндсан гэх хардлага төрүүлж байгаа юм.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ангийн найз, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг цэргүүдийн үхэлтэй холбон буруутгасан. Өнөөх нь Архангай аймагт нэр дэвшихээр бэлтгэлээ базааж байсан, хачин ойрынх нь хүн болж таарав. АН-аас С.Баярцогттой жигтэйхэн ойрын харилцаа үүсгэж, нам дотроо гурван мандат тутмын 1-ийг, жагсаалтын эхний тэдэн байрыг авна гэсэн стратеги зурж суугаа У.Хүрэлсүхийг сэтгүүлчийн хөндсөн сэдэв уурлуулсан байж болох.
Нөгөө талд УИХ-ын 2024 оны сонгуулиар өөрийнх нь эсрэг дуугарсан хэвлэл, хүчтэй редакцуудад "Би ингэж чадна шүү" гэх мессежийг төрийн тэргүүнээс өгөхийг зорьсон гэлтэй.
У.Хүрэлсүх 2027 онд төрийн тэргүүнээс бууна. Тэр хүртэл зай ч байна, лай ч байна. Энэ замаа тэгшитгэх, цаашлаад эцэг хууль хөндөх замаар дахин сонгогдох боломжоо олох зэрэг хамаг чухал нюансууд нь 2024 оны сонгуулиар бүрдэх парламенттай холбогдоно.
Тиймээс ч парламентын сонгуульд тэр хоёр нам дамнасан өөрийн шатрын өрөг дээрх охид, хөвүүдтэй болохыг эрхэмлэж байгаа. Түүний энэ зорилгод МАН-аас залуу дарга нь, АН-аас МоАх фракци хамгийн саад болох тул тэднээс цоллогддог хэвлэлүүдийн тэргүүн эгнээг хаах тактик ч гэж харж болохоор.
Хоёр. Л.Оюун-Эрдэнийн 2024 оны дараах парламент, Засгийн газрын бүтцийн төлөөх өрсөлдөөн
Одоо ил цагаандаа гарч, улс төрийн хүрээнд хамгийн их яригдаж байгаа сэдэв бол намуудын мандат хуваарилалт. Ялангуяа эрх баригч намын хувьд тойрогт дэвших 78 мандатын хэдийг нь Л.Оюун-Эрдэнэ эзэмших юм, хэдийг нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өгөх юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нарын сийрэг тоглогчид мөн мандатын хуваарилалтад хэрхэн оролцох уу зэрэг асуултууд хөвөрч байгаа.
Оноос өмнө УИХ-д мандатаар дэвших, жагсаалтад багтах том дарга нар төрийн ажлаа өгөх учиртай. Тухайлбал, ҮАГ, нэр бүхий ТӨХК-иудын захирлууд эхнээсээ ажлаа өгөх нь бат болов. Тэд жагсаалтад багтах байсан ч, мандат авах байсан ч ямартай ч тохироогоо томчуудтайгаа хийсэн гэсэн үг.
Зэрэгцээд авлигын шүүх байгуулах агуулга, нүүрсний сонсгол энэ өдрүүдэд хөвөрч байна.
Энэ бүх улс төрийн тохироо, нийгмийн өрнөлүүд дээр У.Хүрэлсүх ч өөрийн хүссэнээр зургаа зурмаар байдаг. Л.Оюун-Эрдэнэ нь ч эрх мэдлээ илүү базаж, 2024 оны парламентыг өөрийн багаар бүрдүүлмээр байдаг.
Хүссэн ч хүсээгүй ч тэд энэ цэг дээр эрх ашгаа нэгнээсээ давуулах гэж тэмцэлдэж байна.
Л.Оюун-Эрдэнэ намын даргын хувиар Засгийн газрын бүх гишүүдээ тойрогт нэр дэвш гэсэн үүрэг өгсөн. Мөнхүү Архангай, Өмнөговь, Булган, Говь-Алтай, Сонгинохайрхан зэрэг дүүргүүдийн нэр дэвшигчдийг суллах замаар өөрийн хүнээ дэвшүүлэх бэлтгэлийг улс төрийн акцууддаа ч тусгасан нь харагддаг. Эдгээр тойрог дахь гишүүд үндсэндээ ялгүй шиг мултрах нь чухал байгаа болохоос намаас мандат горьдолтгүй болсноо маш эрт ухаартал акцуудад тэднийг хамруулсан харагддаг.
Эдүгээ парламент дотроос ч намын даргаасаа мандат авахгүй гишүүд маш олон байна. Л.Оюун-Эрдэнэ баахан романтик шударга ёсны тэмцэл ярьчхаад, үүнийгээ ядаж л 2028 он хүртэл ил далдаас хэрэгжүүлэхийн төлөө чардайж ажиллахаар улайрах нь тодорхой. Түүний тулд л ирэх сонгуулийн үр дүнгээр бүрдэх парламент түүнд хамгийн чухал байгаа юм. Тийн Засгийн газрын бүтцэд нөлөөлөх хүчээ атгах гэж үзнэ.
Сэтгүүлчийн тэмдэглэл: Ийм байдлаар томчуудын тэмцэл сонгууль хүртэл, ер нь цаашдаа ч үргэлжилсээр л байх юм. Энэ бүхэн дунд нэг сэтгүүлчийн саатуулах ажиллагаа хавчигдаж, тэдний маргаан зөрчил дунд хэрчигдэх эрсдэл үүсэв.
Ерөөс өнөөдөр бид хэн нэг улс төрчийг хаан болох зам руу дөхүүлэнгээ ирээдүйгээ мөрөөдөх. Нөгөө талд ардчиллын амин сүнс болсон чөлөөт хэвлэлүүдийнхээ нэг төлөөллийг хориулчхаад, өөрсдөө араас нь орчихгүй юм сан гэсэн битүү айдаст автаж суух хоёр туйлт нөхцөл байдал үүсээд байна.
Чухам яг хэвлэлүүдийг ийм үндэслэлээр айлгахыг улс төрчид хүсдэг. Хүчгүй, дорой, өөрсдөөс нь гуйсан дүртэй байлгахыг хүсдэг. Зодоондоо татан оролцуулаад орхидог. Ганц манайд ч биш, ардчилал бүдгэрсэн, гажуудсан улс орнуудын кэйс бүр дээр хэвлэлээ намнасан түүхүүд давхар бичигддэг. Тэр тоолон улс төрчид хожиж, харин улс нь ардчиллын суурь зарчмаас холдсоор байдаг. Хэвлэлийг буланд шахах нь нийт төрт улсад хэрэгтэй биш. Хоорондоо дайтсан хэн нэг, хэсэг бүлэг улс төрчдөд л ашигтай тусдаг билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүн бүр хардах эрхтэй, ганцхүү сэтгүүлч гэх сэтэр зүүсэн, найруулга, зөв бичгийн дүрэм ОО та ч биш бүсгүй. Уха�##�аг, юм уншиж эргэцүүлж бодно гэж та нарт ер нь байна уу. хар массыг л хуйлруулах ганц ородлого. Ккк. Мөнхбаясг�##�ан гэх эмэгтэй Өнөр гэхийг өмөөрч үг дуугарлаа гээд л Тулга Хүүк хоёрын дайн мэт зохиох юмаа. Энэ логик-г бүх хүн л таниас өмнө дэвшүүлсэн шүү дээ. Хууль дуудсан бол хэн ч байсан очих ёстой, тэр Өнөр гэх бүсгүйн ярьж хэлж бичиж байгаагаас харахад ер нь эрүүл болов уу гэж ард иргэд бас харддаг шүү. Мэдээж дуудсан цагт нь очихгүй зарлан дуудах хуудас гардуулах гээд хүн ирэхээр шууд л лайв хийгээд л үнэхээр ёс зүй этик түй ч байхгүй хүүхэн байна лээ дээ. Хуулийн байгууллагын ажилтан �##�бан хаагчид тан нар шиг биш шүү. Цаг хугацаа бүх зүйлийн гэрч.
ӨНӨРЦЭЦЭГИЙГ ХЭН ШОРОН ЛУУ АЧУУЛАВ ХҮРЭЭЛСҮХЭЭС ӨӨР ХЭН БАЙХИЙМ ЭНЭ НӨХӨР ЕС-Н ХАРИУЦЛАГТАЙ ИНДЭР ДЭЭРЭЭС Ж МӨНХБАТ ХУЛГАЙЧТАЙГАА ХЭРЭЛДЭЖ БИЕ БИЕНИЙХЭЭ ХУЛГАЙ ЛУЙВАРЫГ ДЭЛГЭЛЦЭЖ БАЙХДАА ЭНЭ УИХ-Н ТАНХИМД МАШ ОЛОН ХУЛГАЙЧ СУУЖ БГА ШҮҮ ТА НАРТАЙ ЯСАА ЦАЙТАЛ ТЭМЦЭНЭ АМЬ НАСАА АЛДАХААС Ч АЙХГҮЙ БНА ГЭЖ АРД ТҮМНИЙГ ШАГШИТАЛ ОМОГ БАРДАМ ХЭЛСЭН БИЗДЭЭ ? ГЭТЭЛ ТУХАЙН ҮЕД МАН-Н ДАРГА ЕС ГЭЭД БҮХ ЭРХ МЭДЭЛИЙГ ГАРТАА АТГАСАН ЦОГТОЙ ТЭМЦЭГЧ МААНЬ 20 ОНЫ СОНГУУЛИАР НӨГӨӨ ХУЛГАЙЧУУДИЙНХАА ТОЛГОЙГ НЬ ИЛЭЭД ДАХИАД ОРДОНД ОРУУЛААД ИРСЭН БҮҮР ШОРОНД ЯЛ ЭДЭЛЖ БСН ЯЛТНЫГ ХҮРТЭЛ . ЯАГААД ГЭЭЧ ТЭДНИЙ ДЭМЖЛЭГИЙГ АВЧ ХААН БОЛОХ САНААРХАЛДАА ХӨТЛӨГДӨЖ Л ТЭР ЮУУН ТЭР ХӨГЖИЛ ДЭВШИЛ НЬ АЛДАГДСАН УЛС ОРОН, БОЛОМЖОО ХУЛГАЙЛУУЛСАН ЭГЭЛ ИРГЭД . ЖДҮ-Н, Х \БАНКНЫ, БЗС-Н, БУСАД САН ЦӨЛМӨГЧИД, НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧУУД, ТЕНДЕР, НИЙТИЙН ТЭЭВЭРИЙН БОЛООД БУСАД ЧАВЧААНЫ ЛУЙВАРЧИД, ЕР АЛЬНИЙГ НЬ ТООЧИЖ БАРХАВ . ОЛОН АРВАН ИХ НАЯДААР НЬ ЦӨЛӨМЧИСӨН . ОДОО ТЭГЭЭД ТӨРД ШУРГАЛЖ ТАРВАЛЗСАН ГАДУУР ЧӨЛӨӨТЭЙ СЭЛГҮҮЦЭЖ ЯВАА ЭНЭ ОЛОН БУЗРУУДАА ӨНӨРӨӨГӨӨС ААЛЬ ӨМНӨ ШОРОН РУУ НЬ АЧУУЛААД ЯЛЫГ НЬ ҮҮРҮҮЛЭХГҮЙ ЯААСИЙМ ? ХААНЫ СЭНТИЙД СУУЛГАЖ ӨГСӨН БОЛОХООР ТЭРҮҮ ? ӨНӨРӨӨГ БОЛХООР 7 ХОНОГТ 5 ХЭРЭГ ТОХООД 30 ХОНОГ БАЛЧИР ҮРСЭЭС НЬЬ САЛГАЖ ХОРИУЛДАГ ЮМ БАЙЖ ИЧИХ БУЛЧИРХАЙ БНА УУ ? хүрэлсүхээ ИРГЭДИЙНХЭЭ ТӨЛӨӨ ЧӨМГӨӨ ДУУСТАЛ ЗҮТГЭНЭ , НАДАД ХАМГААЛАГЧ ХЭРЭГГҮЙ МИНИЙ АРД ТҮМЭН НАМАЙГ ХАМГААЛНА ГУРИЛТАЙ ШӨЛИЙГ НЬ ИДЭЭД ЭДЭНТЭЙГЭЭ ХАМТ БАЙХ БОЛНО ГЭХ МЭТЭЭР ЭГЭЛ ИРГЭДИЙН ТАРЬХИЙГ УГААДАГ ЦАГ ҮЕ ЧИНЬ АРД ҮЛДСЭН . АРД ТҮМЭНИЙГ ЭРГҮҮ ТӨЛӨГ ГЭЖ БОДОЖ БАЙГАА БОЛ ЭНДҮҮРЧ БНА ЭНЭ ХЭДЭН СЭТГҮҮЛЧИДИЙН АЧААР ХЭН НЬ ХЭН БЭ ГЭДЭГИЙГ ЯАЛГАХТАЙГАА БОЛСОН ХЭРСҮҮ Ч БОЛСОН ЭРХЭМ ЕӨК ӨӨ
МАН-ыг унагах бол эцсийн найдвар
МАН хэзээ ч устгагдахгүй
Нүүрсний сонсголыг саармагжуулах арга
Өнөрцэцэг дааганаасаа биш даравгараасаа болу унасан шүү. Олон юм ярилгүй наад нүүрсний сонсгол болон бусад чух�##� зүйлд ха�##�тын гэрээнээсээ татг�##�заж сэтгүүлч хүмүүс шиг ажилла. Өнөрцэцэг монголын дөрөв дэх засагл�##� биш шүү
МАН Монголыг дуусгаж бна. Монгол хүмүүс үүнийг ухаарах тэнхэлгүй болжээ.
Энэ сэтгүүлч мөн тоймлов оо кк Харин нүүрсний нотой ноход саармагжуулж Өнөрөө өөрөө оролцсон болохоор жүжиж байна хуулийн өмнө хэнч ш�##�гуулах үүрэгтэй энэ хүүхэн цаанаасаа маш их мэдээлэлтэй тэжээвэр гөлөг нь харагддаг шүү гэмт бүлэглэлийн гар хөл болсон тархи угаагч яав ч мөн
Хүрэлсүх юу л хийгээд яваад байна даа. Баттулга ядаж ийм үеэр монгол бичиг заагаад олондоо харагдаад яваад байсан юмдаг хаха. Үнэхээр харагдахгүй болхоор харьцуулав
Баттулга өөрөө мэдэхгүй байж хүнд бичиг үсэг заагаад нээрээ а лдаг гаршүү ! Тэр нь хүүхэд нохойн доог бол сон доо....
Анхнаасаа зохиол биччихсэн байсан юм бишүү. Ковидын үеэр огцрох нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх замыг нь нээсэн. Баттулгыг унагаж хаясан. Еөк болоод цаагуураа өчнөөн будлианыг хийж л байгаа одоо ирэх сонгуульд намынхнаа өөрийн хүмүүсээ сайн гаргаж дараагийн Е сонгуульд батаараа гарна гээд төлөвлөгөө нормоо сайн хийчихсэн яваа л хүн юм даа
Ингэж ингэж нэг зад унахвийдээ. Ерөнхийлөгчөө муулсан хүмүүс ч бас зүгээр өнгөрөхгүй байж таараа. Эгүүр зоригтой байна даа
МАН өндрөөс унахад өвдөдгийншдээ. Еөктэйгөө юутай ийтэйгээ хага унах байхдаа
Хүрэлсүх хулгайч аа эргүү данхаа �######�уулб�##� сайн байна. Үгүй бол хөтлөлцөөд �######�ж эх орондоо буян болж хайрлаач
хүрэлсүхийн өшиглөсөн чулуу тэр хүнийг онож хулгайч хү баярлав
МАН-ыг устга тэгэхгүй бол Оросын боол буриадуудад эрх мэдлээ �##�даад дууслаа үхэр монгол боолуудаа
Хсүх Бадамжунай мэтийн улсуудын шавь хуулийн цоорхой болгоныг ашигладаг новш шударга юм энэ хүнд байхгүй ийм хүнд ичих булчирхай �##�га
Өцэцэгийг огцом баяжсан шантаажчин гэдэг нь ард түмний нүдэнд ил төр төмөр нүүрээ харуулах ёстой
Хүүк ажиллагаа
Ингэж мэдэн будилж санаатай солиорох хэрэггүй.Өнөрөө гэгч сэтгүүлчын баг зүүж, зарим нэгэн эeрэг үйлдэл гаргах замаар өнгөлөн д�##�дл�##�т хийдэг туршлагатай гэмт хэрэгтэн.МСНЭ нь оу-ын сэтгүүлийн ббайгууллагад хандах ч гэх шиг шившигэээ тарих нь. Би сэтгүүлч биш ч гадаадад хэвлүүлээд 10аад жил болох гж бгаа. Гэхдээ иргэний хувьд оу-ын сэтгүүлын бай-д бас үнэн мөнөөр нь хандана.Та нарын дотор ха�##�тын гэрээгүй, улс төрчын х�##�аасанд явдаггүй 1 ширхэг ч сэтгүүлч бараг үгүй шүү. Жижигхэн та нарыг амархаан Сүүлийн үэд АНУ, КяргизСТАН зэрэг гадаад айлчл�##�д урьж авч яваа нэрээр урвуулаад дураараа эрхшээж элдэж б. Заав�##� улсаа авч яваа Ёөктэй холбож бичиж буй чинь хэний хэн болохыг чинь илчлээд б.
Д�##�д ороочээ
Төрийн банкны мөнгөөр казино тоглодог дээрэмчин ерөнхийлөгч Хүрэлсүхээр бид дутахгүй ээ. Ерөнхийлөгч болмогцоо тухайн үедээ улсын хохироосон бүлэглэл болох хүмүүсээ дэргэдээ байлгадаг нь монгол улмыг хөгжүүлэх биш өөрсдийн ашиг сонирхлоо хэрэгжүүлэхээр зүтгэж бна. Та бүхэн хараарай тэр дэргэдээ тэр үедээ хамтран зүтгэсэн Занданшатар, гадаад харилцааны сайд хүүхэн Батцэцэг, за тэгээд ойрын хүрээний хүмүүс чадах чадахгүй нь хамаагүй дэвшүүлээд өөрийгөө хуяглуулаад явж, хаан болох хугацаагаа сунгаад л тийм л эрх ашиг харагдаж бна. Юун э/засаг, эх орны хөгжил вэ, ажилгүйдэл нүүрлэсэн нийгмээ харахыг хүсэхгүй бгаа нь итгэл төрүүлэхгүй бна шүү дээ.
БРАВОО . бодит үнэн
Дарангуйлагч Хүүк
Eruusuu ue ueiin 76 ulsiig suiruulj baina. 2024 novshnuudaas olon hun garval mongol tegeed duusah ni dee. Ted hulgai avilgaa l bodno. Hezee ch ulsaa bodohgui ni.
Мядагбадам сэтгүүлч минь Өнөрөө я�##�аа. Тун болгоомтой байхгүй бол горигүй.
МАНыг устгах сэрүүн зүүдээ. Орхи доо харин АН г
Устгах тактикаа боловсруулж эхэл!!!
5555555555555555