Нийгмийн

Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

7-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 8-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2023 оны 12-р сарын 05-ны 20 цагаас 12-р сарын 06-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс, Хяргас нуур орчим, Дарьгангын тал нутгаар, өдөртөө Увс, Хяргас нуур орчим, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хэнтийн  уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс , Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -24...-29 градус,  Хөвсгөлийн уулархаг нутаг,  Увс нуурын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Сэлбэ, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -18...-23 градус, Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -13...-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1...-6 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -13...-18 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын  тал нутгаар -9...-14 градус,  Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, Монгол-Алтайн уулархаг нутаг болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр  -2...+3 градус,  Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...+8 градус дулаан, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -26...-28 градус, бусад хэсгээр -19...-21 градус, өдөртөө -7...-9 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.  Шөнөдөө -26...-28 градус, өдөртөө -9...-11 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.  Шөнөдөө -26...-28 градус, өдөртөө -9...-11 градус хүйтэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button