Улс төрийн мэдээ

Б.Энхбаяр “Ажнай”-г энэ чигээрээ өмгөөлбөл түүнд ч, сонсголд ч итгэх хүн олдохгүй

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг мэдлэгтэй, зарчимтай бас зоригтой гэж харах үндэслэл ерөөс Хөгжлийн банкны сонсголоор тавигдсан гэлтэй. Аливаа асуудалд логиктой, хийгүй байр суурь илэрхийлэн дуугарчихдаг нь бол үнэн. Авчиг одоо түүнийг өөр нүдээр харах шалтгаанууд бий болж байна.

Хөгжлийн банкны хэргийн нотлох баримтыг шинжлэх сонсголд нэр нөлөө бүхий олон хүн гэрчээр дуудагдсан. Б.Энхбаяр тэдний микрофоныг шууд хаах, загнах, асуултын хүрээнд хариулахыг шаардах гэх мэтээр нэлээд “дэглэсэн”. Гэвч энэ бол имиж. Яг шинжээчдийн хийсэн дата материалууд, нэгдмэл сонирхолтой гэж тодорхойлсон тодорхойлолтууд нь бол хийтэй л байв. Ерөнхийдөө логик холбоосоор мөрдөж хөөсөн, хүчээр тулгасан агуулга, тийм слайдууд олон харагдаж байлаа. Гэхдээ Б.Энхбаяр Хөгжлийн банкны сонсголоор оноо авч чадсан.

Х.Нямбаатарыг хотын дарга болсны дараа улстөрчийн бүтээсэн, үзүүлсэн имижээр нь Б.Энхбаяр л дараагийн ХЗДХ-ийн сайд болох болов уу гэсэн хүлээлт байв. Нөгөө талаас, имиж болон улстөрд туулсан туршлага, зангараг гэдэг юмыг  МАН-ын УЗ ялгаж салгах болов уу гэдэг бодол ч байлаа.

Ямартай ч Б.Энхбаяр сайд болсон. Сайд болоод сэтгүүлчийн асуултад хариулахгүй гүрийж, дараа нь индэр дээрээс тэр сэтгүүлчээ хэд хэдэн удаа цоллон дуудах мэтээр хувь хүний ихээхэн “зуунги” хандлага үзүүлсэн. Тэр нь анхаарал татсан.

Одоо нүүрсний сонсголыг дахиад Б.Энхбаяр ахалж байна. Уг нь УИХ-ын гишүүн Г.Ганболд ахалж байсан ч сонсгол явагдах хэмжээнд түр хороог ажиллуулж чадаагүй, улс төрийн нөхцөл байдал ч  тэгж таарсан. Одоо харин Б.Энхбаяр сонсголыг удирдахдаа өмнө нь үүсгэсэн имижээ харамсалтай нь алдаж байна.

Шинжээчид ажлаа тайлагнахдаа шүүгчийн хэмжээнд субъектив дүгнэлт хийж байгааг өмгөөлөгч Х.Мэргэн сошиал хуудаснаа бичин, шүүмжлээд байна. Тэрбээр УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг өмгөөлж байгаа юм. Б.Энхбаяр шинжээчдээ ч “Шинжээчдээс асуулт асуухгүй”, “Шинжээчдийг хөтөлж асуухгүй” мэтээр хамгаална. Өөрөө бас Хөгжлийн банкны сонсгол дээр ажилласан шигээ сүр данзан байх гэж хэрэндээ хичээж байна.

Гэхдээ жижиг Тавантолгойн асуудлыг шинжлэн судалж байгаа сонсголын эхний шатны өдрүүдэд хамгийн анхаарал татах, бүх хэргийн сэжим нэгдэн цугларах цэг нь УИХ-ын гишүүн, “ажнай” тодотголтой Д.Бат-Эрдэнэ болж байгаа. Эхний өдрийн сонсголд үдээс хойш хавьцаа ирж суусан Д.Бат-Эрдэнэ харин бусад гэрчүүдэд олддоггүй 10 минут гаруй үг хэлэх, өөрийгөө өмгөөлөх, сэдвээс хальсан агуулгаар “илтгэл” тавих эрхийг эдэлж буй. Тийм эрхийг бас Б.Энхбаяр олгоод байна.

Бусад гэрчүүдэд хатуу хандаж, үгийг нь тасалж, загнаж байгаа мөртлөө УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг 10 гаруй минут ярихад зогсоохгүй. Ярьж дууссаны нь дараа “Хангалттай хариулт өглөө гэж бодож байна” гэх мэтээр зулгуйд үг шидээд байгаа нь эрхгүй анзаарагдлаа. Нүүрсний сонсгол зохион байгуулж буй талаар УИХ-аас бэлтгэсэн, хар цагаан дүрстэй, уран сайхны элемент нэлээд шингэсэн нэвтрүүлэгт Б.Энхбаяр оролцсон. Уг нэвтрүүлгийг сошиал хуудаст түгээхдээ тэрбээр “Нүүрсний хулгайн гол учиг сонсголын дараа тайлагдана” гэж, бараг л “Бэлэг бэлдэж байгаа. Бид хэдийнэ учрыг нь олсон. Сонсгол үр дүнтэй болох нь гарцаагүй. Мэдэж байна. Зүгээр л хүлээж бай” гэсэн мессеж ашиглаж байгаа.

Гэхдээ Д.Бат-Эрдэнэд ялгавартай хандаж буй байдал нь дээрх бүхнийг татаж унагахад бэлхэн байгаа ч хэн ч хэлэхгүй, шүүмжлэхгүй байна. Жижиг Тавантолгойн асуудал бол цэвэр “ажнай” Д.Бат-Эрдэнэ гэдгийг Б.Энхбаяр битгий хэл Өмнөговийн айлууд дахь хашааны хоточ нохой ч мэдэж байгаа биз. Жинхэнэ “шарах” ёстой, нөгөө хатуу имижээ үзүүлэх ёстой, тэгж үр дүнгээ зарлах чиглүүлэх учиртай Д.Бат-Эрдэнэд өөрийгөө өмгөөлөх, уран илтгэл тавих боломжийг олгож, өмгөөлөн хамгаалж байгаа дүр зураг нь эхнээсээ сонсгол яг үр дүнтэй болох уу, гол судсаа атгах уу гэдэг эргэлзээг төрүүлж байна.

Энэ цаашлаад Б.Энхбаярын улс төрийн карьерт ч хамаатай юм. Контрол алдаж, хэр хэмжээнээс халин ниссэн, өөртөө бардсан гээд сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг “зуусан” байж болно. Тэр зуултаа харин яг өөрөө өөртөө хийх эгзэгтэй, уналтын өмнөх байж мэдэх цаг үе л Б.Энхбаярт ирээд байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
31 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-12-06 12:15

Том таван толгойн 2016-2023 оны их хулгайг нэг ч ярьсангүй

өмгөөлөгч Зочин
өмгөөлөгч Зочин
2023-12-06 12:19

з�##�ьт ажнай бат - эрдэнэд хэн итгэхгүй дээ б�##�иар амьтан хамаг өмнө говийн хөрнгийг идэж өөрийн хүнээ тавьсан биз дээ германд юм үзэж байхдаа офицер номхон зогсоогоод ичихгүй юм үзэж хараад одоо болтол ой гутдаг юм монголын хөрнгөийг түүнээс гаргуулаач дээ авгай д нь элбэгээ одон зүүж өгөөд л ичиж үхмээр б�##�иар амьтад даа

Зочин
Зочин
2023-12-06 12:22

Ажнай хүн загнаад өнгөрнө гэж бодож байгаа боо эндүүр төр түмэн нүдтэй

зочинзочиниргэн
зочинзочиниргэн
2023-12-06 12:23

Мэргэн Алтангэрэл нар мэргэжлийн хулгайч авилгач өмөөрөгч тэрбумтан эх орны баялгыг идэж байгаа хуулийг завхруулагчид эд нарыг давхар шүү эдний заавраар бүх бичиг баримтууд устгагдсан байж таарна

ЗОЧИН
ЗОЧИН
2023-12-06 12:24

Энхбаяр сайд сонсгол дээр Ажнай Бат-Эрдэнэд сануулахад хамаагүй юм ярьж болохгүй шүү гэж сануулж, бусдыг нь цагаар шахаж, нэг л сонин байсан. Ер нь иргэд Энхбаярын үгийг их сонсдог байсан. Одоо больжээ. Яасан олон нүүртэй з�##�уу вэ.

Зочин
Зочин
2023-12-06 12:31

Улаандаа гарсан Бат-Эрдэнээс хувьцааг нь улс хурааж аваад төрийн мэдэлд 51%-ийг үлдээгээд 49%-ыг орон нутагт нь үлдээх нь хамгийн зөв болно. Монголын ард түмний өмч шүү дээ

Del
Del
2023-12-06 12:32

Энхбаяр ажнайг сайн яриад булайгаа дэлгэх хэрэгтэй болсон байх цаадах нь өөрийгөө хамга�##�ж баахан бүлтэрсэн одоо хэн итгэх вэ дээ баахан цус ойтролд болгосон хүн байна харж болохоор байна

Зочин
Зочин
2023-12-06 12:54

Ажнай хүчтэй байлгүй яахав. Юу л байна мөнгө л байна.

Зочин
Зочин
2023-12-06 13:27

Жингийн цуваа адил хэн нэгний хуцахыг тоолгүй шударга ажиллаарай, амжилт.

Зочин
Зочин
2023-12-06 13:58

Ажнай мөнгө сайн тараажээ.Бүх сайт түүнийг өмгөөлж Энхбаярыг гоочилж бна !
Өмнөговь аймгийн газар нутгийг Өмнөговийн баячууд, хурган дарга нар нь Хятадад зарж дуусч байгаа юм бна доо !
47-р өрөгрөгөөр гэдэг чинь тоглоом биш болжээ !!!

Зочин
Зочин
2023-12-06 14:03

Ажнайгийн хулгайчийг юу гэхийг нь сонсож цаг өгч яриулсан нь маш зөв тактик байсан юм аа.

Зочин
Зочин
2023-12-06 14:55

Shaal khereggyi um zokhion baiguulj baikh um. Chimo mimo ch gekh shig.

Зочин
Зочин
2023-12-06 14:57

Ажнай зүгээр гардаг юм бол ард түмэн босно

Зочин
Зочин
2023-12-06 15:33

Аанай өөрийгөө баатар болгохгүй шүү ял авнаа чи Өмнөговийн хаан байсан байна

Зочин
Зочин
2023-12-06 15:57

ш�##� худлаа шдээ итгэх шаардлага огтоос байхгүй ээ

Зочин
Зочин
2023-12-06 16:15

Олон улсад парламент нь нээлттэй сонсгол хийдэг практик байдаг. Гэхдээ их нарийн дэг журамтай. Жишээ нь, хуулийн хэрэгжилтийн т�##�аар олон т�##�ын байр суурь, мэдээллийг сонсох гэж бүх т�##�уудыг нэг дор суулгаад яриулдаг, гишүүд зөвхөн сонсдог. Их нарийн дэгтэй. Гишүүд зөвхөн сэдэв, асуулт л тавина. Т�##�уудыг ялгаварлаж, чиглүүлж, дарамт�##�ж, шүүж болохгүй, тэр тусмаа гишүүн өөрөө ярилцлагад оролцохгүй, үг хэлэхгүй, хөтлөхгүй, чиглүүлэхгүй..зөвхөн тэнцвэртэй мэдээлэл л авах гэж хийдэг. Иймэрхүү л дүрэмтэй юм бн лээ. Харин парламент мөрдөн ш�##�гах эрхтэй байна гэдэг аймаар юм байхгүй юу базарваань.. УИХ мөрдөн ш�##�гах эрхтэй гэж харагдаж байна. Улстөрчид өөрсдөө оролцсон хэргийг улстөрчид өөрсдөө шүүгээд байгаа ч юм шиг, иргэдийн мэдэх эрхийг хангах гээд ч байгаам шиг.. нэг л ойлгомжгүй. Ямар их булхай луйвар явагдаж ирсэнийг мэдлээ, сонслоо. Гол нь зорилго нь юу вэ? Цаашид ямар процесс явагдаж ямар үр дүн гарах вэ? гэдэг л сонин бн.

Зочинзочин зочин
Зочинзочин зочин
2023-12-06 17:53

Энхбаяр ажнайгаар яриулаад байна гэдэг чинь бодлогоор юм уу даа ард түмэн ажнайг ярьсан яриагаар нь сайн дүгнэсэн байдаг шүү иргэд ажнайг үзэхгүй дээ өөрийгөө хэн бэ гэдгээ харуулсан Энхбаярт буруу байхгүй

Д.Гансүх
Д.Гансүх
2023-12-06 20:46

Тойруу замаар Б.Энхбаярыг нэр хүндгүй болгох вирус явж байна даа.

иргэн
иргэн
2023-12-06 21:37

Энэ сонсгол бол г�##� намжаах л гэсэн хуурамч жүжиг гэдэг нь илт байна

Эрдэнэ
Эрдэнэ
2023-12-06 21:57

,Бат-Эрдэнэ бол бизнес хийдэг хийж ч байгаа Аюурсайхан Хүрэлсүх Мөнхбат цаашаа их олон байгаа !!!!! хуруугаа хөдөлгөхгүй баяжигч биш

Зочин
Зочин
2023-12-06 22:59

Ulsaa shimegchid

Зочин
Зочин
2023-12-07 08:15

ЭНЭ ЭНХБАЯР ГЭГЧ ШАЛ ХУДЛАА ШОУЧИН ЮМ БАЙНА АА

Оюу
Оюу
2023-12-07 08:25

Д. Бат-Эрдэнэ гишүүнийг УУ- с�##�барын хөгжилд цаашид их зүйл хийх чадвартай, туршлагатай хүн гэж боддог. Бурууг нь засч, зөвийг нь сайн дэмждэг байгаасай.

Зочин
Зочин
2023-12-07 11:28

өмхий Ажнай хуөаатай нийлсэн мувиа бодсон чоны хөрөнгийг хурааж арга хэмжээ ав.Монгол удсад гавьяагүй нөхдийг хуудиар хаьуу шийтгэ одоо цаг нь болсон

Ст
Ст
2023-12-07 11:39

Ажнай д ярих цаг олгосон нь энэ хүн хэн бэ гэдгийг ард түмэн таньж авах боломж олгосон .Түүний ярьж, хэлж байгааг хараад үнэхээр нахаа л өөрийгөө хаан мэт бодсон онгироо, өмнөговьчуудыг өмнөө барьж д�##�дуур ямар их хулгайч болохыг харуулж өглөө.

С тунгаа
С тунгаа
2023-12-07 11:49

Энэ Бат эрдэнэ гэдэг хүн яаж Монгол УИХ гишүүн болсон юм бэ. Энэ хүнд ёс суртахуун байна уу..Ард түмэн хараад ой гут�##�аа.

Шударга
Шударга
2023-12-07 12:11

яг үнэнийг хэлжээ .ммийн ч зөрөөгүй зөв хэлжээ .би ч бас ийм үг ажнайгийн т�##�аар бичсэн .сонсголын т�##�аар бичсэн бга .тун нарийн ажиглажээ сэтгүүлч .

Баагий
Баагий
2023-12-07 13:04

Энхбаярч хогийн эр юмдаа .нүүрсэн дээр МАН тэр чигээрээ нэг л өдөр унандаа одоо мянга хайца�##�айд хэрэггүй Монголын нэг өдөр дужсахгүй шүү.Энхбаяр бантан минь.

Зочин
Зочин
2023-12-07 14:35

Энхбаярт ард түмний ихэнх итгэж байгаа. Чи лигэхгшы байгаа байх.

Зочин
Зочин
2023-12-08 08:19

Үүнээс өөр сайн ажиллах хүн нь хэн билээ дээ Энхбаяраас өө хайдаг нөхдүүд бол нөгөө т�##�ын хүмүүс сэжигтэн этгээдүүд бас тэдний өмгөөлөгчид

Зочин
Зочин
2023-12-08 09:24

Зулгуйдагчид долдой нар нэг нь асуусан болж нөгөөх нь хариулсан болоод өнгөрнө гэж бодож байгаа бол андуур�##�. Цаана нь тэнгэрийн шүүлт та нарыг хэн нь хэн бэ гэдгийг давхар шүүгээд явж байгаа.Нүднээс д�##�д муу үйл хийчхээд хэн ч мэдэхгүй гэж бодож байгаа бол эндүүрэл.Бүгд �##�ган дээр тавьсан мэт ил байдаг бөгөөд нүднээс д�##�д ч зөв байхын учир энэ.Бид бүгдийг буруу бусармаг бүхнээ засаж з�##�руулахыг хүлээж байгаа бөгөөд засч з�##�руулж чадв�##� сайн сайхан бүхэн хүлээж байгаа бөгөөд үгүй бол нийтээр маш хэцүү байд�##�д орно.Худ�##� хуурмаг,хулгай нүүрэлсэн,эх орноо тонон дээрэмдсэн энэ бусармаг үйлдлийг шудрагаар таслан зогсоох эсэхээс цаашид хэрхэх нь тодорхой болно.

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button