УРЛАГ

"Moon dance" хамтлаг ес дэх удаагаа дэлхийн аваргыг зорилоо

2023 оны латин болон стандарт хамтлаг бүжгийн ДАШТ арванхоёрдугаар сарын 18-нд Хонгконгд болох товыг зарласан. Энэ жилийн тухайд Монгол Улс эх орноо төлөөлөн "Moon dace" болон "Star dance" бүжгийн хамтлагууд дахин оролцоно. Тэд хоёул медаль хүртэх бүрэн боломжтой бөгөөд аль аль нь аваргын цомыг хүртэх зорилгыг өвөртөлж буй нь мэдээж.

Тодруулбал, нэг жилийн өмнө буюу аравдугаар сарын 15-ны өдөр ХБНГУ-ын Брауншвэйг хотод латин болон стандарт хамтлаг бүжгийн ДАШТ болж өндөрлөж байв. Тус тэмцээнний Латин бүжгийн төрөлд манай улсын "Moon Dance" болон "Star Dance" хамтлагууд оролцож галтай өрсөлдөөнийг үзүүлсэн. Эргэн санабал, "Moon dance" хамтлаг гурван шатны үзүүлбэрийн нийт дүнгээр 33.75 оноо авч энэ төрөлд дэлхийн аваргын 12 удаагийн аварга Германы багийн ард буюу хоёрдугаар байрт жагсаж мөнгөн медалийн эзэд болсон юм.

Харин улсаа төлөөлөн анх удаа латин хамтлаг бүжгийн ДАШТ-д 2010 онд оролцож байсан "Star dance" хамтлаг дөрөвдүгээр байрт шалгарч мөн л үнэмлэхүй амжилтыг үзүүлсэн. Тэд гурван шатны үзүүлбэрийн нийт дүнгээр 32.85 оноо авч дэлхийн хэмжээний баг гэдгээ ийн батлан харуулсан.

Тэгвэл "Moondance" хамтлаг хоёр хоногийн өмнө дэлхийн аваргын тэмцээнийг ес дэх удаагаа зорилоо. Тэд 10 хоногийн турш вакумжуулсан бэлтгэл хийхээр төлөвлөж ийнхүү тэмцээн болохоос 12 хоногийн өмнө эх орноосоо мордоод байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2023-12-07 15:45

дуучин, бүжигчин, жүжигчин, бөхчүүд монголд мөн олон юм аа, харин машин үйлдвэрлэлийн механик инженер ерөөсөө байхгүйтэй адил, уг нь хийх ажил гүйээ мөн их байна аа инженерүүдэд?

Зочин
Зочин
2023-12-07 16:17

Дуулаад бүжиглээд байхад м�##� нь өсөөд л хөгжөөд байна шүү тиймээс хутга тавилгүй михан идэж хундага тавилгүй архтан ууж 6о жилээр жаргаж наян жилээр найрлацгаая

Уншигч
Уншигч
2023-12-07 19:32

Амжилт гаргаж гавьдаггүй, тэгсэн мөртлөө явж л байх юм. Яасан ч мөнгөтэй улсууд юм бэ

Зочин
Зочин
2023-12-15 10:37
Reply to  Уншигч

Амжилт гаргаад бгаа шүү. Энэ хүүхдүүд тэгээд ч улсын мөнгөөр биш 100% өөрсдийн мөнгөөр явдаг юм. Улс сохор зоос ч нэмрэлдэггүй юм. Хүн өөрийн хобби, ур чадвар , авъяасаа хаана очиж гайхуулах нь урлаг ойлгохгүй хүмүүсийн шүүх хэрэг биш бх.

Зочин
Зочин
2023-12-08 15:33
Reply to  Уншигч

Delhiin avargiin 2r bair tgd chiniher amjilt bishuu? Neg ni 4r bair neg ni 2r bairt bna hangalttai amjilt bishuu?

Ynjiilham
Ynjiilham
2023-12-08 09:54

Uzegchidiin setgeliin nudend haragtdal evsmoi

Ирээдүйгээ дэмжигч.
Ирээдүйгээ дэмжигч.
2023-12-09 12:59

Дэлхийн аваргаас мөнгөн мед�##�ь авна гэдэг маш их хөдөлмөр,зориг тэвчээр,бэлтгэлийн үр шим .З�##�уус хүүхдүүдээ дэмждэггүй юм гэхэд муу үг бүү чулууд.Энэ з�##�уус хэнээс ч мөнгө гуйгаагүй,хэдэн их наядын нүүрс хулгай хийгээгүй.Өмнөх нийгмийн хулгайч,луйварчдаас огт өөрөөр хүмүүжсэн Монголын ирээдүй.Шударга хөдөлмөрөөр бүх с�##�барт ажиллаж,сурч, мэдлэг боловсрол олж , чөлөө заваараа бүжиглэж эх орныхоо нэрийг дэлхийд мандуулж яваад харин баярлах хэрэгтэй.Ганц ч төг улсаас гардаггүй гэсэн,Монгол хүн дэлхийд үнэлэгдэж бна гэдэг сайхан биш үү? Улсаа тонож дээрэмдсэн луйварчид дэлхийд монголыг ямар харагдуулж бгаа билээ авилгачдын эх орон гэж л зарлуулж бна.Тэгэхээр бүжиг ч бна уу ,спорт ч бна уу дэлхийд Монголоо сайхнаар цоллуулж,нүүр тах�##�ж бгаа эднийгээ дэмжиж л бид урагшилна.

Холбоотой мэдээ

Back to top button