УЛС ТӨР

Ханбогд сумын газрыг зарсан засаг дарга нарыг нэрлэлээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан хүмүүс Үндсэн хууль зөрчиж, гадаад иргэн, хуулийн этгээдэд нийт 457 га газар эзэмшүүлсэн нь олон нийтэд ил болсон билээ.

Тэгвэл энэ хэргийн талаар УИХ-ын Хянан шалгах хорооноос Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-т хандаад байгаа юм. Харин АТГ-аас мэдээлэл хийхдээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан Э гэгч нь,

  • 2020 оны наймдугаар сарын 7-ны өдрийн А225 тоот захирамжаар "Фүжибит" гэх компанид Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй нэгж талбарын газарт 13.6 га газар хууль бусаар эзэмшүүлсэн, "Изий транспорт" гэх компанид Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй газарт 14.5 га газрыг хууль бусаар эзэмшүүлсэн
  • 2020 оны есдүгээр сарын 29-ний өдрийн А249 дугаартай захирамжаар "Силвер титан интернэйшнл" компанид Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй газарт 13 га газар эзэмшүүлсэн.
  • 2020 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн А295 дугаартай захирамжаар "Бат-Орших баян" гэдэг компанид Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт 18 га газрыг хууль бусаар эзэмшүүлсэн байж болзошгүй гэх үйлдэлтэй хэргийг.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан Н гэгч нь,

  • 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн А364 дугаарт захирамжаар "Санапита" компанид 20 га газрыг 15 жилийн хугацаатай гаалийн хяналтын талбайн зориулалтаар эзэмшүүлсэн 
  • 2021 оны есдүгээр сарын 17-ны өдрийн А295 дугаартай захирамжаар "Лилия гарден" компанид Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт 10 га газрыг эзэмшүүлэх 
  • 2021 оны хоёрдугаар сарын 3-ны өдрийн А30 дугаартай захирамжаар "Соронзонговь" компанид Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй газарт 20 га газар хууль бусаар эзэмшүүлсэн

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2023 оны аравдугаар сарын 6-ны өдрийн А315 тоот захирамжаар "Азхуртрэвел" компанид 10 га газар хууль бусаар эзэмшүүлсэн байж болзошгүй гэх мөрдөн байцаалтын хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаад прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Манайхаас Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт газрыг хууль бусаар эзэмшүүлсэн гэх эдгээр хэргийн мөрдөн байцаалтыг хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх санал гаргасан гэх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
өмгөөлөгч Зочин
өмгөөлөгч Зочин
2023-12-08 15:32

38 компани гэсэн бусад хайчсан вэ хөө

Зочин
Зочин
2023-12-08 15:32

ИНКЭЭЛ БОЛОО ЮУ? ЭНЭ УЛСАД ХУУЛЬ ДҮРЭМ ЗАСАГ ЗАХИРГААНЫ НЭГЖ БОЛОН ХЯНАЛТГҮЙ ГАЛЗУУРЧ ЮУ ХҮССЭНЭ ХИЙЖ БАЙГАА ЛАЛАРУУДЫГ ХЯМГАДАХ ХУУЛЬ ЗҮЙН САНКЦ ҮНЭНДЭЭ АЛГА УУ? АЖНАЙ БАТЭРДЭНЭ ГЭДЭГ МАНГАР ХУЛГАЙЧИЙН ВАНТ УЛСЫГ СӨНӨӨГӨӨЧ ТЭР ХЭН БЭ? ИХ ХУРАЛД ОЛОН СОНГОГДООД ЮУ ГИЙГҮҮЛСЭН ЮМ.ТҮРИЙВЧЭЭ ЗУЗААТГАЖ ТӨРСӨН ӨДРӨӨРӨӨ ДУУНЫ ТЭМЦЭЭН ЗОХИОГООД 20 САЯАР БАЙЛААД ГАЛЗУУРДАГ ХУЛГАЙЧ ДАА.УРЛАГ СОЁЛЫХОН ШУНАЛТАЙ ГАРУУД ЖОРЛОН ДЭЭР ШАВСАН ЯЛАА МЭТ ЦУГЛАРЦАН ХЭНИЙ МӨНГӨӨР ИНГЭЖ ГАЛЗУУРААД ЯВААН.ГАДНЫХАН ГЭЖ ХЯТАДУУДАД ЭХ ОРНОО ЗАРЧИХЛАА ЭХ ОРНООСОО УРВАЧИХЛАА ДЭЭРЭЭС НЬ ЦИЙМЭР НҮД НЬ МӨНГӨНД СОХРООД ХЭДЭН ХАЛТАР ТӨГРӨГ АВЧИХЛАА ЭНЭ АРИУН ЁС УУ? БИД ХЭМЖЭЭТЭЙ БАЯЛГАА УХУУЛЖ АЧУУЛЖ ДУУСГААД ҮХШИРМЭЛ СААРАЛ ХӨРСӨН ДЭЭР УС Ч ҮГҮЙ ӨВЧИНДӨӨ БАРИГДСАН ЦӨӨХӨН ХҮН ҮЛДЭНЭ ЭНЭ НЬ БИДНИЙ ҮР ХҮҮХДҮҮД ГЭЖ БОДОХГҮЙ БАЙГАА МАЛНУУДЫГ ОДООНООС ЭХЛЭЭД АЛААД ЭХЛЭЭЧ АТГ ӨГЛӨӨ ПРОКУРОР ШҮҮХЭД ӨГЛӨӨ Л ГЭЖ ХУЦНА МОНГОЛ УЛС ААЖМААР МӨХӨЖ ГАДНЫ УЛСЫН НӨЛӨӨ ТЭЛЖ ЭХЭЛЛЭЭ ХАЙРАН САЙХАН НУТАГ ОРОН МИНЬ ТЭМЦЭЛДЭЭ БОСОХГҮЙ БОЛ ОРОЙТЖЭЭ БЫСДА

Зочин
Зочин
2023-12-08 17:51
Reply to  Зочин

ҮНЭНИЙГ Л ХЭЛЖ

ЗОЧИН
ЗОЧИН
2023-12-08 15:39

ЛИЦЕНЗЭЭР ХАМАГ ГАЗРАА ХАРИЙНХАНД ЗАРСАН ТЭР БҮХЭН ГАДНЫ ОРНУУДЫН БИРЖЭЭР ЗАРАГДСАН УЛМААР ХЯТАДЫН ИРГЭД ХУДАЛДАН АВСАН ГЭЖ ОЛОН ЖИЛ ЯРИГДАЖ ИРСЭН САНАГДАХ ЮМ. ТЭР БҮХНИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ БАЙХ ШҮҮ. ХЭН ХЭН ГЭДЭГ ЭРХ МЭДЭЛТЭН ХЭДЭН ОНД ЯМАР ЯМАР УУЛ УУРХАЙН ЛИЗЕНЗИЙГ ЯНЗ БҮРИЙН АРГААР ӨӨР ХҮМҮҮСИЙН НЭРЭЭР АВЧ ДАМЖУУЛАН ЗАРСНЫГ ТОГТООХ, ШАЛГАХ, НЭГ ТИЙШ НЬ ШИЙДЭХГҮЙ БОЛ НЭГ МЭДЭХЭД ГАЗАР НУТАГ ТӨДИЙГҮЙ БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН ЭЗЭД ХАРИЙНХНЫ ГАРТ ОРООД ДУУСАХ БАЙХ ШҮҮ. ИРГЭД БИД САЙН МЭДЭХГҮЙ СУРГААР ЯРЬЖ Ч БАЙГАА Ч ТӨР ТҮМЭН НҮДТЭЙ ГЭДЭГ БОЛОХООР АНХААРЧ АРГА ХЭМЖЭЭ АВЧ БАЙГАА БИЗЭЭ.

Зочин
Зочин
2023-12-08 19:06

Бүгдийг нь зөвшөөрөлийг цуцлаж газраа буцааж аваад олгосон хүмүүс явдаг газарлуугаа авилгад авсан мөн худ�##�дсан мөнгө улсын орлого

Зочин
Зочин
2023-12-09 21:12

Бид ч яахав,дотроо нэг юм учираа олох л бх.Цаад хятадууд чинь бизнес эрэхлэгчидийнхээ өмчийг/газар/хамга�##�на гэж нохойтох вий дээ?!!/Еөк нь хятадуудаа бүх т�##�аар хамга�##�на,гээд л бсн!/бараг л цэрэг ч оруулна гсн/.Новшийн шун�##�уудаас болж оч үсрэх вий дээ!

Холбоотой мэдээ

Back to top button