СПОРТУЛС ТӨР

Монголын чөлөөт бөхийн холбоо Ерөнхийлөгчийн нэг хүнээс нөгөө хүнд очив

Монголын чөлөөт бөхийн холбооны ээлжит бус их хурал энэ сарын 07-ны өдөр болж өнгөрлөө. Тус хурлаар чөлөөт бөхийн холбоо шинэ ерөнхийлөгчөө батламжилхаас гадна шинэчилсэн дүрмийн найруулгыг хэлэлцэн баталсан юм.

Харин холбооны ерөнхийлөгчөөр Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатар сонгогдов. Түүнийг 21 аймаг, есөн дүүрэг, спорт хороод, клуб, их дээд болон дунд сургууль, ахмадууд, удирдах зөвлөл, дасгалжуулагч, мэргэжлийн зөвлөл, шүүгчдийн зөвлөл, мастерууд, хяналт, ҮШБ-ийн тамирчдын саналаар ийн дэмжжээ. Гэвч энэ холбоог мэргэжлийн хүн биш юм гэхэд хамгийн наад зах нь салбарын хүн удирдах зайлшгүй шаардлага байсан уу гэвэл тийм. Учир нь одоогоос зургаан сарын өмнө чөлөөт нөхийн тамирчид холбооныхоо эсрэг мэдээлэл хийж зарим асуудлуудыг ил гаргаж тавьсан.

Тодруулбал, энэ холбоо 1.4 тэрбум төгрөгийн өртэй. Үүнээс үүдэж тамирчдад дэмжлэг үзүүлэх гэсэн хүмүүс хойш сууж, гараа татахад хүрдэг. Учир нь тэрхүү мөнгийг холбоо өрөндөө суутгадаг зэрэг асуудал юм. Ингээд зогсохгүй олон улсын чанартай, шагналын сан өндөртэй уралдаан тэмцээнд оролцож байр эзэлсэн тамирчдынхаа шагналын мөнгийг өгдөггүй, дансаа ил тайлагнадаггүй гэхчлэн асуудал ч хөндөгдөж байв. Мөн тив, дэлхийн чанартай тэмцээн уралдаанд оролцох зардлыг шийдэж чаддагүй, тамирчид өөрсдөө хувь хүн гуйж, албан байгууллагын хаалга татдаг зовлонгоо ч дэлгэсэн удаатай.

Энэ үед "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирал асан Х.Бадамсүрэн чөлөөт холбооны ерөнхийлөгч байв. Харин энэ удаа ЕТГ-ын дарга Я.Содбаатар сонгогдсон нь тийм ч таатай мэдээ биш. Нэгдүгээрт тэр мэргэжлийн хүн биш. Харин ч эсрэг талын дүр буюу нөлөө бүхий улс төрч. Хоёрдугаарт, Физикч инженер мэргэжилтэй, түүхийн ухааны доктор.

Үүнээс харвал энд улс төрийн нөлөө, ашиг сонирхол бий гэдгийг анзаарч болно.

Нөгөө талаар, Я.Содбаатар бол шууд Ерөнхийлөгчийн хүн болж байна. Харин өмнөх тэргүүн Х.Бадамсүрэнгийн томилгооны ард мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байсан гэгддэг. "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирлаар авч үлдэх, хамгаалах, дараа нь чөлөөлөх бүгдийн ард Ерөнхийлөгчийн шийдэл хүлээгдэж байлаа.

Хэрэв чөлөөт бөхийн холбоо яг энэ замаар хэн нэгэн нөлөө бүхий, мөнгөтэй, нөлөөтэй хүмүүст удирдлагаа атгуулсаар байвал тус спортын хөгжилд ахиц гарахгүйгээс гадна сонирхон хичээллэх залгамж халаа ч үгүй болох цаг хугацааны асуудал тулгарах нь ойлгомжтой хэрэг. Мөн мэргэжлийн бус хүн гэдгийг нь мэдсээр байж сонгодог мэргэжлийн хүмүүст нь ч алдаа болоод ашиг сонирхол байгаа гэж хардаж болох дүр зураг ажиглагдав. Хэрэв энэ спортыг цаашид хөгжүүлье, тив дэлхийн амжилтуудаа бататгая гэвэл мэргэжлийн хэн нэгэн хүнийг томилох нь зүйн хэрэг билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 11, 2023 10:54

Энэ муруй хэоэггүйээ

dogmid
dogmid
12 сар 12, 2023 17:47

jenkogoos busd holboodiin erunhiilegchid er n tamirchiddaa anhaaral tavij bsn n hen bilee ? ylanguya chuluutiin holboond shunaltuud shurgasan 30 jil ungurchee , shudraga bsn hediigee shaltag haij shahna , dopingoor amiig n barina geh met munch eh zahgui yvj irsen sonsogdoh ymdaa !

Zochin
Zochin
12 сар 13, 2023 16:26

Mergejliin humuus tabina geheer aldaa madagtai.Mungutei erh medeltei hun tohiroh busuu.Mergejliin hun tabina geel haibal ulni tobarish baibal yah be .Asuudal ih baina shu

Зочин
Зочин
12 сар 14, 2023 01:25

Хулгайч дээрээ харамч Бадамсүрэн өөрчлөгдсөн нь сайн. Харин энэ нөхөр шудрага л байгаасай. Тамирчдаа гомдоодог, ялгаварладаг гээд олон асууд�##� байгаа .

Холбоотой мэдээ

Back to top button