УРЛАГ

"Утгын чимэг 2023" наадамд До.Цэнджав "Тамга" өгүүллэгээрээ түрүүллээ

"Утгын чимэг-2023" богино өгүүллэгийн наадмыг Монгол Улсын анхны ардын уран зохиолч, Төрийн гурван удаагийн шагналт, орчуулагч, XX зууны соён гэгээрүүлэгч, академич Ц.Дамдинсүрэнгийн мэндэлсний 115 жилийн ойд зориулан зохион байгууллаа. Энэ удаагийн богино өгүүллэгийн наадам Дорнод аймгийн Чойбалсан хотод болсон юм.

Тэгвэл “Утгын чимэг” наадмын тэргүүн байрт СГЗ, Д.Нацагдоржийн болон С.Буяннэмэхийн шагналт зохиолч, утга зохиол судлаач, хэл бичгийн ухааны доктор, профессор Д.Цэнджав "Тамга" өгүүллэгээрээ шалгарлаа.

"Утгын чимэг 2023" наадмын сүүлийн шатанд шалгарсан өгүүллэгүүдийг

  • Ардын жүжигчин, Монголын тайз, дэлгэцийн урлаг, өгүүлэхүйн ухааны нэрт мастер Гомбын Равдан
  • МУСТА жүжигчин, дуу оруулагч Өлзийбаярын Мөнгөнтулга
  • СУИС-ийн 3-р курсын оюутан Очирхуягийн Наранбаатар
  • МҮОНР-ийн нэвтрүүлэгч, МУСТА Даваажавын Сайнтод
  • Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын жүжигчин Эрэдэнчимэгийн Батмөнх
  • СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн Ярих урлагийн тэнхмийн эрхлэгч, урлаг судлалын ухааны доктор Батчулууны Даваа
  • СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн багш Ж.Болор-Эрдэнэ
  • Нэвтрүүлэгч, дуу оруулагч Доржсүрэнгийн Пүрэвжав
  • Жүжигчин, дуу оруулагч Төмөрбаатарын Энхдөл
  • МУСТА, дуу оруулагч, жүжигчин Өлзийн Наранбаатар
  • Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын жүжигчин Эрдэнийн Батболд нар уншиж сонордуулжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button