НИЙГЭМ

Шивээхүрэн-Сэхэ боомтын хил дамнасан төмөр замын холболтын асуудлыг эцэслэв

Монгол, Хятад улсын төрийн тэргүүнүүд төмөр замын бүтээн байгуулалтыг түргэтгэн урагшлуулах талаар тохиролцож хоёр улсын хамтарсан мэдэгдэл гаргасан.Энэхүү мэдэгдлийг хэрэгжүүлэх, харилцан шинэ гарцаар аль болох эрт холбогдохыг чухалчилж байна.Төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жинпинь "Бүс ба Замын чухал зангилаа бол Монгол улс. Ази-Европыг, Хятад Оросыг холбох хамгийн дөт зам бол Монгол Улс" гэдгийг онцолсон.

Тиймээс хил холболтын болон төмөр замын шинэ коридорын бүтээн байгуулалтад Монгол Улс БНХАУ-тай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Мөн Хятадын тал боломжит бүх төмөр зам болон авто замыг барихад хамтрахад нээлттэй гэдгээ мэдэгдээд байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button