МТЗ: “Эерэг харилцаа, Зөв хандлага” сарын аяныг зохион байгууллаа
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Эдийн засаг, хөрөнгө оруулалтын газраас “Эерэг харилцаа, зөв хандлага” сарын аян санаачлан амжилттай зохион байгууллаа.
Аяны хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хамт олон Цус судлалын үндэсний төвийн “Цусаа хандивлая” өдөрлөгт оролцож 150 хүнд амьдрал бэлэглэхийн зэрэгцээ цаашид тогтмол донорын үйлсэд оролцохоор боллоо. Үндэсний өв уламжлалаа дээдлэн “Дээлтэй Монгол” өдөрлөгийг зохион байгуулсан ба ажилчдын эрүүл мэнд, идэвх оролцоог дэмжин спортын дөрвөн төрөлт тэмцээнийг зохион явуулж аварга шалгаруулав.
Шинэ сэргэлтийн бодлого боомтын сэргэлтийн хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хариуцан хэрэгжүүлж буй “Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн”, “Чойбалсан-Хөөт-Бичигт”, “Сайншанд-Баруун-Урт-Хөөт” болон “Шивээхүрэн-Сэхэ”, “Бичигт-Зүүнхатавч” боомтын төмөр замын төслийн үйл явцыг нийт ажилтнуудад танилцуулж “АХА” тэмцээнийг зохиосон.
Мөн ажилтан албан хаагчдын манлайлал, зөв хандлагыг дээшлүүлэн мэдээ мэдээллээр хангаж, уур амьсгалын эерэг харилцааг нэмэгдүүлэхэд чиглэсэн уг аяны хүрээнд “Авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай”, “Зочинтой лекц”, “Албан хэрэгцээнд сошиал платформыг зүй зохистой ашиглах нь”, “ERP систем”, “Байгууллагын соёл”, “Сүлжээний орчинд аюулгүй ажиллах”, “Төлөвлөлт ба амжилт”, “Цахим засаглал, шилжилт, хуваагдал” зэрэг үе шатат олон сургалтыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулав.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.