Нийгмийн

“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын өртөө, зөрлөгүүдэд 10,000 мод нэмж тарьжээ

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн хамт олон Өмнөговь аймгаас Дорноговь аймгийн нутаг дэвсгэрийг дамнасан “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416,1 км төмөр замын өртөө, зөрлөгүүдэд говийн нөхцөлд тохиромжтой хайлаас модны суулгацыг тарилаа.

Мөн “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн Цогтцэций өртөө болон Хонгортолгой, Архонгилдог, Баянбулаг, Хунхар Заг, Бор Хошуу, Хулангийн Шанд зөрлөгүүдэд 10,000 модны суулгац нэмж тарив.

“Монголын төмөр зам” ТӨХК нь уур амьсгалын өөрчлөлт, говьд нүүрлэж буй цөлжилт, элсний нүүдлийг бууруулах нийгмийн хариуцлагын хүрээнд Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд нэгдсэн цагаас жил бүрийн тав, аравдугаар сард мод тарьсан бөгөөд арц, хайлаас, жигд зэрэг 5000 мод тарин арчилгааг тогтмол хийж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button