Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ: ОХУ Украин руу оруулсан цэргийн хүчнийхээ 87 хувийг алдсан

АНУ-ын тагнуулын алба Конгресст Орос, Украины дайны талаар баримт мэдээлэл танилцуулсан аж. Тус мэдээлэлтэй ойр нэгэн эх сурвалж “CNN” агентлагт хэлэхдээ ОХУ дайн эхлэхээс өмнө идэвхтэй алба хааж байсан хуурай замын цэргийнхээ 87 хувийг алдсан гэж хэлсэн байна.

Мөн дайн эхлэхээс өмнө байсан танкны гуравны хоёр нь устгагдсан гэж тус эх сурвалж мэдээлэл өгчээ. Тус тагнуулын тайланг даваа гарагт /2023.12.11/ Конгресст хүргүүлсэн байна. Тайлангаас харвал Украин руу орсон 360 мянган гэрээт болон хугацаат алба хааж буй цэргүүдийн 315 мянга нь байлдаанд алдагдсан аж.

Мөн 3,500 танкны 2,200, явган цэргийн 13,600 байлдааны машины 4,400 нь устгагдсан гэж АНУ-ын тагнуулын алба үзэж байгаа юм. Тагнуулын тайлан ирэхтэй зэрэгцэн зарим Бүгд найрамдах намын гишүүд Украин руу нэмэлт тусламж илгээхийг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ.

Одоогийн байдлаар Байдены дэвшүүлсэн Украин, Израилд тусламж илгээн бусад зүйл ашиглах 106 гаруй тэрбум ам.долларын төсөл Конгресст царцсан байдалтай байгаа юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Худлаа мэдээлэл тарааж байх юм даа

Зочин
Зочин

Новшийн Оросуудыг арчаад өг. Хөрш орнуудаа хааж боож дарамт�##�ж эзлэн түрэмгийлж байдаг адгийн новшнуудыг ахаа гэж өмгөөлж хамга�##�даг хүмүүсийг ойлгохгүй юм. Бензин шатахуун,эрчим хүчний хориг тавьж Оросын ахын дарамт чамд танай гэрт одоо мэдрэгдэж байгаа биз дээ.

Зөнч
Зөнч

оркууд мөхөж,эргэн тойрныхон нь амарах нь дээ

Зочин
Зочин

Украйн байлдах цэрэг зэвсэггүй болсоон

Зочин
Зочин
Reply to  Зочин

Украйны цэргийн нас 40-50 болсон гэнэ.Удахгүй 60-70 хүрнэ.

Зочин
Зочин

Хайран сайхан з�##�уусын амь нам

zochin
zochin

Ard n Orosiin 2 say tcereg 10-d myngan tank 1000-d niseh ongotc daind orohod belen baidald baigaashj dee

Zochin
Zochin

Novshiin yargachin,ulaan aluurchin,sadist Putinii gaigaar oros gegch hoid zugiin shar huvalznii oron mohliin irmegt irjee.

Холбоотой мэдээ

Back to top button