Дэлхийн томоохон эдийн засгууд ширгэж байна

Дэлхий томоохон улсуудын эдийн засаг ширгэж байна. Тухайлбал Герман, Канад, Их Британи, Японы эдийн засаг татарчээ.
Их Британи
Лхагва гарагт /2023.12.13/ Их Британийн Үндэсний статистикийн оффис шинэ тайлангаа нийтэлсэн байна. Тус тайлангаас харвал Их Британийн ДНБ есдүгээр 0.3 хувиар буурчээ.
Энэ нь долоодугаар сараас хойш анх удаа сараас сарын хооронд ДНБ буурсан тохиолдол юм. Үүнээс гадна стерлингийн харш ам.доллартой харьцуулахад центийн гуравны нэгтэй тэнцэхээр болжээ. Мөн стерлинг еврогийн эсрэг ч гэсэн суларсан байна.
Япон
Япон улсын эдийн засаг гуравдугаар улиралд 2.9 хувиар буурсан байна. Өмнө нь 2.1 хувиар буурсан гэж мэдээлсэн бол нэмэлт баримт мэдээлэл цуглуулсны дараа 2.9 хувиар буурсан болгожээ.
Хувийн хэрэглээ таамаглаж байснаас суларч, экспортын өсөлт удааширсан учир эдийн засаг таамагласнаас илүү хүчтэй буурсан байна. Инфляцыг тохируулан тооцсон ДНБ-ний хэмжээ өмнөх улирлаас 0.7 хувиар багассан аж.
Дэлхийн гурав дахь хамгийн том эдийн засагтай тус улс сүүлийн дөрвөн улиралд анхны удаа сөрөг өсөлт үзүүлсэн нь энэ юм.
Канад
Өрхийн зарлага огт өөрчлөгдөлгүй, экспорт багассан учир Канадын эдийн засаг гуравдугаар улиралд буурсан байна. Канадын статистикийн хороо мэдээлснээр тус улсын ДНБ 0.3 хувиар ширгэжээ.
Экспорт 1.3 хувиар, импорт 0.2 хувиар буурсан байна. Канадад өрхийн зарлага хоёр дахь улирлаа дараалан огт өөрчлөгдөөгүй аж.
Герман
Зургаадугаар сараас есдүгээр сарын хооронд Германд өрхийн зарлага 0.3 хувиар буурсан нь эдийн засгийг ширгэхэд хүргэсэн байна. Тус улсын эдийн засаг энэ жилийн гуравдугаар улиралд 0.1 хувиар буурсан аж.
Германы ДНБ-ний гуравны хоёрыг бүрдүүлэг хувийн хэрэглээний зардал хоёрдугаар улиралд 0.2 хувиар өссөн ч гуравдугаар улиралд 0.3 хувиар буурсан байна. Харин төсвийн зарлага сүүлийн нэг гаруй жилийн хугацаанд анхны удаа 0.2 гаруй хувиар өсжээ.
Эх сурвалж: Reuters, Kyodo News, Euro News, CBC Canada
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жам ёсны үйл
zuv zuv. Amerik ah sain shuu.Dagaad baihad aldahgui ee.kkk
Yamar saihan medee ve. Bayar hurgie