"Импортын хүнсний татварыг 2026 он хүртэл жилд таван хувиар нэмэх хэрэгтэй"

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун УИХ-ын чуулганы үеэр үг хэллээ.
Тэрбээр "Хүнсний салбарт төрийн хамгаалалт хэрэгтэй байна. Үүнд тавхан хувийн татвар үнэхээр хамгаалалт болж чадахгүй. Хөдөө аж ахуй болон хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг компаниудад 700 тэрбум төгрөгийн 5-6 хувийн хүүтэй зээл олгогдоод байна. Зөвхөн зээл олгоод ч асуудал шийдэгдэхгүй. Борлуулахад төрийн хамгаалалт хэрэгтэй байна. Импортын бүтээгдэхүүнд бут цохиулна. Импортын татварын барааг жилд таван хувиар нэмж 2026 онд 20 хувь хүргэх хэрэгтэй. Дэлхийн худалдааны байгууллагын өмнө авсан үүрэг амлалтынхаа хүрээнд нэмэгдүүлнэ. Тэгэхгүй бол хоёр том улсын үйлдвэрлэгчдийн дэргэд манай үйлдвэрлэгчид “цохиулаад” байна.
Бидний хийж үйлдвэрлэж чадахгүй элсэн чихэр, ургамлын тос, будаа зэрэгт бол татвар тавиад яах вэ. Монгол Улс анх удаа дотоодоо 85 хувь хүнсний ногоогоор хангаж үзэж байна. ирэх жил 90 хувьд хүргэнэ. Ингэхэд бодлого хэрэгтэй. Зарим хүмүүс улс төржүүлж юмны үнийг өсгөх гэлээ гээд байдаг. Энэ бол дотоодоо дэмжих бодлого юм шүү. Ард иргэдэд лангуу биш ажлын байр үйлдвэрлэл хэрэгтэй" гэлээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улаанаа буруу донгодоод ...сонгууль чинь ойртож байна татвараа бууруулах тухай ярих гээд эндүүрсэнүүү
Манай үндэсний үйлдвэрлэгчид давруу шүү. Импортын татвар нэмүүлчээд өөрсөө барааныхаа үнийг огцом нэмдэг хүмүүс. Импортийн татварыг нэмж болохгүй. Харин ч гурилын импортийн татварыг “0”-лэх ёстой.
Энэ Болорчулуун гэх хувийн гурилын үйлдвэрийн эзэн бүр улаан цагаандаа гараад даварч байна даа. 24 оны сонгууль чиний хамар дор ирчихсэн шүү. Энэ муу гурилчин гадаадын гурилтай өрсөлдөж чадахгүй болохоороо л ингэж дэмийрч байна. Хувмйн ашиг сонирхолоо барьж чадахгүй ийм балай амьтансүрэнг их хурлын гишүүн бас сайд болгоод байхдаа яахав дээ.
Тийм л сүрхий юм бол гурилын импортын татварыг тэглээд өөрийн хийсэн гурилтайгаа өрсөлдүүлээчээ тэнэгээ. Тэгэж байж улс орон хөгждөг пм. Түүнээс хааж боож татвар нэмж хөгждөггүй юм.
Маш их ашиг сонирхлын зөрчилтэй хүн манай улсын тун чухал салбарын сайдаар ажиллаж байгаа нь хачирхалтай. Энэ хүн сайд болсноос хойш гурилын үнэ огцом өссөн. ард иргэдийн худалдан авах чадвар өдрөөс өдөрт унаж, нуруу туруу улам бүр бөхийж бна да. Хаанас гарч ирсэн гай юм бол доо. Ард иргэдээ сорон мөлжигч бүлэглэлийн төлөөний хүн ...
Новшнууд сайд хийнэ гэж юу байдгийн шоронд байх ёстой даваасүрэн гэгч хорлон сүйтгэгч сайд хийхээр энэ улс хөгжих үү
Үнэн шүү. Ялангуяа хүнсний ногоонд 10% татвар тавих хэрэгтэы
Үндэсний үйлдвэрлэгч үхэрнүүд нь үнээ тэнгэрт халаана. Эх оронч сэтгэлгээгүй улсууд шүү дээ