Д.Өнөрболор: Эрчим хүч, шатахуун тасалддаг байдалд реформ хийх цаг болсон
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор УИХ-ын чуулганы үеэр үг хэллээ.
Тэрбээр "УИХ-ын гишүүн Д.Өнөрболор УИХ-ын чуулганы үеэр үг хэллээ. Тэрбээр “Сүүлийн үед шатахууны хомсдол, эрчим хүчний тасалдал гээл асуудлууд нийгмийг бухимдуулж байна. Сүүлийн үед ч биш сүүлийн 30 жилд ийм байлаа. Тиймээс бид хувьсгалын шинжтэй реформ хийх цаг болжээ гэж харж байна. дэлхийн улсын хийгээд байгаа эрчим хүчний шилжилт рүү нэн яаралтай, зоригтой орох шаардлага тулгараад байна. Эрчим хүчний нөөцийн эх үүсвэр, түүнийг нөхөх асуудлаа бүрэн нөхөж чадаагүй бол энэ эрсдэл үргэлжилсээр байна. хүйтний үед ийм эрсдэл үүсгэхгүй байхад анхааръя. Нийгэм, эдийн засаг, хүн ардын амьдралд маш их эрсдэл тулгараад байна. Тоочвол тоолж баршгүй асуудал менежмент, төлөвлөгөөгүйгээс болж үүсэж байна.
Эрчим хүчний нийт хэрэглээний 22 хэрэглээг импортоор авдаг. Цэргийн ажиллагаатай, эрсдэлтэй цаг үед байгаа улс нийлүүлье гээд ч нийлүүлж чадахгүй нөхцөлд хүрвэл яах вэ. Бусад улсад системийн доголдол, харилцаа холбооны тасалдлаас хамгаалах хэрэгтэй. Ингэхийн тулд харилцаа холбооны бие даасан системийг ашиглах хэрэгтэй" гэлээ.
Д.НАРМАНДАХ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ хулгайчдаар бүрдэж байгаа учир Монголын ирээдүй бүрхэг байна. Нам бохирдсон алчуур болсон учир хаях цаг нь болсон.
7 жил гаран засаг барилаа хийж байхгүй үхсэн ацаа хийж байсан юм. Сонгууль дөхөхөөр битгий попор
Одоо л зөв сэрж байна сонгууль ойртож дээ
Энэ хүнээ эрчим хүчний сайдаар тавьчаач, Дор нь шийднэ дээ
Ямар ухаантай эмэгтэй вэ хаха