Парламентын эмэгтэй гишүүдийн оролцоог нэмэгдүүлэхээр эмэгтэй гишүүд чуулж, хэлэлцжээ
Эмэгтэй парламентчдын чуулган-2023: “Парламентэд хүрэх мянган алхам” чуулган 2023 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Төрийн ордонд болсон. 2022 онд болсон “Парламентч эмэгтэйчүүдийн анхдугаар чуулган”-аар эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжсэн олон улсын эрх зүйн орчин, Монгол дахь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны талаар хэлэлцэж Тунхаг бичиг гаргасан байдаг. Тэгвэл энэ удаа эмэгтэй парламентчид чуулж, “Эмэгтэй парламентчдын чуулган-2022”-оос гарсан “Тунхаг бичиг”-ийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох, үр дүнг ахиулах асуудлыг хэлэлцэн уриалга гаргажээ.
Байнгын ажиллагаатай парламент үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойших найман удаагийн УИХ-ын сонгуульд нийт 3445 нэр дэвшигч өрсөлдсөнөөс 25 хувь нь эмэгтэй байсан байна. Найман удаагийн сонгуулиар нийт 608 гишүүн сонгогдсоноос 10.7 хувь нь эмэгтэй байжээ. Энэ хугацаанд 45 эмэгтэй давхардсан тоогоор нийт 65 удаа сонгогдож, 10 эмэгтэй хоёр ба түүнээс дээш 35 эмэгтэй нэг удаа сонгогдсон байна.
Мөн тус чуулганы үеэр АНУ-ын Массачусетсийн Технологийн Иснтитутын Антропологийн Профессор, Монгол эрдэмтэн Б. Мандухайгийн бичсэн “ПАРЛАМЕНТАД ХҮРЭХ МЯНГАН АЛХАМ” номыг Англи хэлнээс Монгол хэлэнд хөрвүүлэн хэвлэсэн номын нээлт давхар болсон байна.
Эмэгтэй парламентчдын чуулганыгУлсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, БНСУ-ын олон улсын хөгжлийн агентлаг (КОЙКА)-ийн дэмжлэгтэйгээр НҮБХХ-ийн хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бузартай Сарангэрэлийг харсан чинь дотор муухай оргиж байна.
Эмэгтэй гишүүд гоёо наадам, миссийн тэмцээнээсээ илүү үр хүүхэд хань ижлээ ёс суртахуунтай эрүүл, зөв хүн болгож харьцааны соёлыг түгээхээр юмдаа. Бас шун�##�аа татаж улсын хөрөнгөөр хөлжихийг...
Сарангэрэл авгай одоо болио