Нийгмийн

Б.Энхбаяр: Сонсгол товлосноороо болбол нүүрсний хулгайчдын үнэн төрх илчлэгдэнэ

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр өөрийн цахим хуудсаараа дамжуулан нүүрсний сонсголын хоёрдугаар шаттай холбоотой зарим мэдээллийг дамжууллаа.

Тэрбээр "Нүүрсний сонсголыг юу ч биш болгох, анхаарлыг өөр тийш чиглүүлэх, хянан шалгалтын ажиллагаанд нөлөөлөх, саад учруулах санаархал, үйл ажиллагаа Түр хорооны даргаар томилогдсон цагаас хойш тасралтгүй явагдав. Тусгай албанд ажиллаж байсан албан тушаалтнууд ч үүнд оролцлоо. Сонсгол товлосон ёсоороо болно. Нүүрсний жинхэнэ хулгайчид илчлэгдэнэ. Үнэн нүүр царай нь ил болно. Ард түмэн хэрсүү болсон. “Гөлөг төөрүүлэх” аливаа мэдээлэл, арга заль, захиалгатай мэдээлэлд бүү авт.

УИХ бол ард түмний төлөөллийн дээд байгууллага. УИХ-ын гишүүн бол ард түмэндээ үнэнч байхаа Үндсэн хуульд тангарагласан ард түмний төлөөлөгч. УИХ-ын Түр хороо бол гагцхүү нотлох баримтын хүрээнд нүүрсний хулгайг илчлэх, ард түмэнд юу болсон талаарх мэдээллийг өгөх үндсэн чиг үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлнэ. Авлигатай хийх тэмцэлд улс төрийн манлайлал, эр зориг, тууштай байдал нэн чухал. Улс төрийн нам бол хулгайг хаацайлдаг нуувч биш. Нэг хүн, нэг нам ч Монгол Улс, Монголын ард түмний нийтлэг эрх ашиг, үнэт зүйлийн өмнө жижигдэнэ. Тиймээс сонсголыг бүү намчирхаж, улс төржүүл. Тэгэхийг л нүүрсний хулгайчид хүснэ. Бүү тийм ов зальд автаарай. Нүүрсний II сонсгол ирэх долоо хоногийн Даваа гарагт 10 цагт эхэлнэ" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ганхуягийг гэрчээр оролцуулж тэр нөхрөөр бүгдийг яриулах хэрэгтэй. Тэгсэн цагт жинхэнэ хулгайчууд нь хэн бэ гэдгийг ард түмэн бид мэдэх байх гэж хүлээж байна.

Зочин
Зочин

Сайхан үеийг авчраарай хулгайчид их мөнгөтэй дээр нь их нахаал шүү

Эрдэнэ
Эрдэнэ
Reply to  Зочин

????????????????????????????

Хулансаран
Хулансаран

Зөв шүү браво Эрхэм сайдаа, хэн нь хэн бэ гэдгийг нь сайн дэлгээд өг, ялангуяа, хэвлэлийн эрх чөлөө гэж худал чалчаад хулгайчдыг хаацайлдаг сэтгүүл зүйг бүр сайн дэлгээрэй, хаалтын гэрээ ч гэх шиг, тэр нь үнэндээ авилгалын гэрээ шүү дээ, баригдах болохоор шөнө унтаж чадахгүй, гар хөл нь чичрээд сүйд болж байгаа гэл үү. Ард иргэд бид хэрсүү болсоон. Одоо жүжигт итгэхээ больсон. Гэхдээ Сайд та сөрөг хүчнээ нмнах бодлого барихгүй чин шударга л байгаарай даа. Үүнийг л иргэд бтд хүснэм. Тэгээд 2024 оны сонголтоо хийх болноо.

Зочин
Зочин

Энхбаяр ам чинь ингэж хэлж бгаач нүд чинь шал худлаа хулхи гөлийгөөд бгаашдээ

Баи
Баи
Reply to  Зочин

Бас нүдний харцаар тааж далдыг хардаг бөө нүүрсний хулгайч нарын дунд байдаг юмаа

Зочин
Зочин

гол хүмүүс гэмгүй нуугдана

Зочин
Зочин

Хулгайч хэзээ ч хэргээ хүлээдэггүй. Хулгайчийг нотлох баримт, гэрч, шинжээчийн дүгнэлтээр л шүүх ялладаг. Олон улсын хэмжээнд ч гэсэн ийм л юм билээ...

Зочин
Зочин

Зөв Дэмжиж бна. Хулгайчдыг илчил..!

Зочин
Зочин

Молодец!

Зочин
Зочин

Хамгийн аймшигтай нь нүүрснийхэн аймшигтай их мөнгөтэй. Тиймээс жирийн иргэдийг мөнгөнийхөө болон төрд сууж байгаа эрх мэдлийнхээ нөлөөллөөр дарамтална, бужигнуулна ашиглана. Энэ удаад их мөнгийг эзэнтэй нь илчилж чадвал Монгол орон гэлтгүй монгол хүн бүрийн жинхэнэ хууль эрхзүйн, ЭЗ-н эрх чөлөө нь дархлагдна. Ардчилал гэгчийг жинхэнэ утгаар нь нийгэм журмын төлвөөр нь авч явах иргэн бүрийн оролцоотой эрхлэн явуулах боломжийг бүрдүүлнэ. Энэ их хулгай илчлэгдэх явцад гэмгүй царайлж нуугдан үлдэгсэд нэлээд үлдэнэ. Яг өнгөрсөн хувьсгалт болоод социалист замнал шиг. Октябрийн болон ардын хувьсгалаар хөрөнгөө алдсан этгээдүүдийн үр хүүхдүүд ач зээ нар нь нийгэмд өширхөн үлдэж меридориуд рекетёрууд цаашлаад мафижсан үйл явдлууд шиг . Тийм нөхцөл хүчин зүйлүүд өнгөрсөн цаг үед коментерн зэргээр дамжуулан төөрөгдөлд оруулж хувьсгалт царайлж их хэлмэгдүүлэлтийг орос орноор зогсохгүй социалист лагерийн улс орны иргэдэд хүрч тамласан хорт түүхэн далд үйл явцыг байнга санаж ажиллах ёстой. Үүний тулд төрийн хяналтын албадыг олон нийтийн хараа хяналтан дор нээлттэй байлгах тогтолцоо маш чухал. Одоогийн төлөөллийн тогтолцооны дутмагшил өрөөсгөл тал нь хувь хүмүүсийн тодорхой субьектүүдийн эрх ашигийг хэрэгжүүлэх гүйцэлдүүлэх боломжийг хангаад бх аюултай. Жишээлбэл яг одоогийн бидний төлөөлүүлж томилсон тогтолцооны шүүхийн системийг хараат байж болохгүй гэдэг шалтгаанаар хараат бус байлгаснаар тэднийг бусармаг байдлаар чөлөөтэй ажиллах боломжийг хангасан үйл явц шиг. Ялангуяа манай улс ардчилсан гэсэн тодотголтой мөртлөө шүүхийн процесс нь хуулийг үндэслэн шүүгч өөрийн итгэл үнэмшлээр ял шийтгэдэг анзаарагдахгүй мөртлөө гажуудал байгаа шиг. Шүүхийн нөгөө нэг систем нь шүүгч хуулийн зүйл ангийг уншиж шүүхийн иргэний төлөөлөл ял тогтоодог олон нийтийн оролцоотой тогтолцоо зэргийг бодолцож шийдэх ёстой. Энэхүү шүүхийн гажуудлыг өөрөөр байлгах хувилбаргүй мэтээр байлгах нь хараат бус, шүүгч өөрийн итгэл үнэмшлээр яллах процесс нь ялангуяа Монгол орон шиг иргэн бүрийн мэдлэг чадвар сул, төр ард иргэдтэйгээ нягт уялдаа холбоогүй, сонгууль нь бүрэн мөнгөний эрхшээлд орсон, төрд нь бусармаг этгээдүүд олширсон оронд гоё нэрээр халхалсан дарангуйллын систем амархан хурдацтай тогтож бна. Бас нэг жишээ монгол улсын ҮХЦ гэдэг байгуулагыг мөнх тэнгэрийн дор залах тэнэгрэл хорт ажиллагаа бна. Энэ улсад ард иргэд түүний дээр мөнх хөх тэнгэрээ залсан тийм тогтолцоонд төрийн албатууд ажиллах ёстойг одоогийн эрээвэр хураавар тогтолцоо нь төөрөгдүүлж будлиулсан шийдэлгүй байлгаад бна.

Эрдэнэ
Эрдэнэ

Хамгийн их хулгай хийсэн МАН.ы хүн шоронд байгаа ш дээ яаж үнэн бодит мэдээлэл гарна гэж !!!!!!

Зочин
Зочин

Сүржигнэлгүй л ажилаа хийгээч гайгүй юум уу гэж бодсон чинь энэ бас нэг нээх сүр данзан гар байнаа дуутай тэнгэр хургүй цуутай хүүхэн хуримгүй гэгч л болох биз дээ чааваас хөөрхий

Uuu
Uuu

Zuv bid ard tumen demjij bn

ЗОЧИН
ЗОЧИН

ЭЛБЭГ ХУЛГАЙЧИЙГ ОРУУЛАХ ЮМУУ?

Зочин
Зочин
Reply to  ЗОЧИН

Баттулга, Хүүк хоёр л илчлэгдэнэ дээ !

Холбоотой мэдээ

Back to top button