Нийгмийн

Б.Батзориг: Нэг сэтгүүлчийн материалаас болж гуйвдаг шүүгч байвал ажлаа өгсөн нь дээр

“Хоригдсон хүний эрх” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг болж байна. Энэ хүрээнд хууль хэрэгжүүлэгч байгууллага аливаа хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүний эрх, эрх чөлөөнд халддаг эсэх талаар нээлттэй хэлэлцүүлэг хийж байгаа билээ. Энэ үеэр сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн асуудлыг судлаач Б.Батзориг хөндөн ярилаа.

Тэрбээр “Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтанд хэрэг үүсгэж шийтгэж болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй. Гэхдээ өнөөдрийн асуудал бол мэдэх эрхийн гол гүүр болсон ХМБ болон хувь хүний гэх тусдаа асуудал байх учиртай. Хэрэг шалгагдаж байх явцад хэрэг шалгах, мөрдөн байцаах ажиллагааг ил болгох нь хориотой.

Хэрэг шалгах ажиллагааны материалаас үүдэн уриалга гаргаж, талбайд жагсаад байх юм бол яллагдагчид авдгаар арга хэмжээг авна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулаад буюу тэр гэмт үйлдлээ үргэлжлүүлээд байж болохгүй. Жишээлбэл, алан хядах, террорист ажиллагаа явуулж байгаагаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулаад байвал үүнийг зогсоодог. Өнөөдрийн гол асуудал нь иргэний мэдэх эрхтэй холбоотой асуудал хөндөгдөж байгаа. Монгол Улсад редакцын халдашгүй байдал гэж байхгүй. Өчүүхэн төдий шалтгаанаар техник тоног төхөөрөмж, бичиг цааснаас нь эхлүүлээд хурааж авдгийг болиулах хэрэгтэй. Иргэд хуулийнхнаас айгаад сэтгүүлчид хамаг материалаа өгч байхад цагдаа авч болохгүй.

Н.Өнөрцэцэг хувь хүний үүднээс хуулиа дагах ёстой. Цаг хугацааны явцад хууль зөрчсөн эсэх нь ил болох байх. Би гурван шатны шүүхийн ажиллагаанд дүн шинжилгээ хийдэг судлаач хүн. Судлаачийн үүднээс материал бичсэнийх нь төлөө хараат бус байдлаа алдсан шүүгч бол ажлаа өгчихсөн нь дээр. Нэг сэтгүүлч хүний хийсэн зүйлээр гуйвдаг шүүгч монголд байхгүй байх л гэж бодож байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2023-12-15 19:20

Unurtsetseg huuli bus ym hiigeeguil ym bol shalguulaad garaad irene biz dee
Hiisen bolood ard tumniig taltsuulah yamar hereg baisiin gemtei bolood shalgah gej baigaa biz ene mongol uls chini huuli gej baidagiin baigaa bizdee uhlee geed baigaa hun nootoil baij taara bashir muuhai aragtai huuhen dee huuhed baihiin tiim

Зочин
Зочин
2023-12-15 19:38

Аан гэж бай,сонсооч ! Судлаач, сэтгүүлчийн үгээр хэр эг шийддэг шүүгч Монголд нээг ч байхгүй ! Харин шүүгч нэр зүүсэн авилгачид мөнгөтэй хүнийй үгээр л хэрэг шийддэг нь бодит байдл шүү !

Зочин
Зочин
2023-12-16 08:08

Тэр нөлөөнд орсон гээд байгаа шүүгчийн нэрийг зарлаж түүний шийдсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шүүх хэрэгтэй. Шүүгч хийхэд тохирохгүй сэтгэл зүй мор�##�тай тул өөр мэргэжил сонгож амьдр�##�аа з�##�гуулсан нъ дээр !

Зочин
Зочин
2023-12-16 20:13

Сайхан хэллээ сан�##� нэг бна ийм л бх ёстой шүү!

Нарансүх
Нарансүх
2023-12-17 16:44

Ш�##�гуулах ёстой.сэтгүүлч хүн гадуур ш�##�гуулж энгийн хүн хоригдож ш�##�гуулдаг зарчим байхгүй.Өнөрөөгөөс их юм гарна.Өөрийнхөө хэргийг нуух гэж их жүжиглэсэн шүү.

Холбоотой мэдээ

Back to top button