Нийгмийн

Далан руу осолдсон машины жолооч 0.88 хувийн согтолттой байжээ

Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол ….. шатахуун түгээх станцаас хойшоо явах далангийн замд машин унасан байна гэх дуудлага, мэдээллийг 2023 оны 12 дугаар сарын 16-ны 04:21 цагт Цагдаагийн байгууллага хүлээн авч, тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс шалгаж байна.

Тодруулбал “Lexus HS250h” автомашины жолооч Б нь “0.88” хувийн согтолттой автомашин жолоодож яваад зорчих хэсгийн хажуу руу онхолдсон байх бөгөөд өөрт нь учирсан ноцтой гэмтэлгүй. Дээрх жолоочийн зам маршрутыг тогтооход тус дүүргийн 3, 4 дүгээр хорооллын автобусны эцсийн буудлаас осол болсон газар хүртэл 3 км тээврийн хэрэгсэл жолоодсон байжээ.Цагдаагийн байгууллагаас энэ талаар байнга сэрэмжлүүлэг, зөвлөмж өгч, хариуцлага тооцож байгаа боловч энэ мэт архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил тасрахгүй, улмаар өөрт болон бусдад аюултай нөхцөл байдал үүсгэж байгааг анхаарч, эрхэм жолооч Та согтуу битгий хэл эрүүл явахад хүндрэлтэй байгаа энэ үед хууль, журам, ёс зүйгээ чанд сахиж, замын хөдөлгөөний дүрмээ мөрдөж зорчихыг дахин дахин зөвлөж байгааг хүлээн авна уу.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Maшq
Maшq

Байнга сануулаад зөвлөөд нэмэргүй байгааг мэдсээр байж маш хатуу арга хэмжээ авах торгуулп 2 саяаас дээш эрхийг доод тал нь 10 жил машиныг улсын орлого болгох зэрэг хуулиа батлуулаач малнуудаа

Зочин
Зочин

Үг авахгүй тэнэгүүдэд хатуу шийтгэл оноохгүй болхоор тоохгүй бнаа хатуу шиитгэж эз ---- гааар сайтар торгууль оноо хэлээд анхааруулж байхад

Зочин
Зочин

Өөрөө ганцаараа хохирсон нь ашгүй дээ. Хохь чинь

Зочин
Зочин

Согтуу жолооч нарын нөгөө хууль нь хаачсан бэ хуулиараа чангалаачээ

Холбоотой мэдээ

Back to top button