Нийгмийн

П.Эрхэмбулган: Томуугийн дэгдэлт улбар шар түвшинд хүрсэн

Нийслэлийн Эрүүл мэндийн газын дарга П.Эрхэмбулган томуугийн дэгдэлт болон түүнээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой мэдээллийг хүргэлээ.

Тэрбээр "Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 109423 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчлөл 9323 тохиолдол бүртгэгдсэн байна. Нийт үзлэгийн 8.5 хувийг эзэлж байна. ЭНэ нь өнгөрсөн долоо хоногоос хоёр хувиар ихэссэн үзүүлэлт юм. Өвчлөгсдийн 57 хувь нь 0-4 насныхан байна.

Томуугийн түвшин улбар шар түвшинд шилжлээ. Эмнэлгийн орны ачаалал маш өндөр байгаа учраас 1200 хүүхдийн орыг нэмэлтээр дэлгэсэн. Нэмж ор дэлгэр боломжгүй байдалд хүрсэн. Томуугийн амбулаториудыг уртасгасан цагаар буюу ажлын өдөрт 17-21 цаг хүртэл амралтын өдөрт 12-18 цаг хүртэл ажиллуулж байна.

Ахуйн нөхцөлд иргэд гараа тогтмол угааж, амны хаалтаа зүүж, дархлаа дэмжсэн хоол хүнс хэрэглэж, дулаан хувцаслах хэрэгтэй" гэлээ.

Уншигч танд халдварын үеийн түвшнийг хэрхэн ангилдаг талаарх мэдээллийг зурган хэлбэрээр хүргэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-12-17 18:30

Муу л�##�ар минь чи ажлаа хийгээгүй, мэргэжлийн ур чадвар гаргаж чадаагүйгээс л болж байгаа шүү дээ.
Наадхыг чинь захын нэг айлын ээж мэдэж байна.
Энэ муу л�##�арт ажлын хариуцлагаа ухамср�##�даггүй, эс үйлдлийх нь төлөө эрүү үүсгэн ш�##�гаачээ..

Холбоотой мэдээ

Back to top button