М.Баяраа: Сүүлийн гурав хоногт жилийн нөөцийнхөө 10 хувьтай тэнцэх давс, бодис хэрэглэсэн
Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдэгдэл хийж хичээл сургуулийн шинэ хуваарилалт болоод замын хөдөлгөөнийг тэгш, сондгойгоор зорчуулах болсон тухай шийдвэрийг танилцуулсан. Энэ үеэр Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа зам талбайд цацаж буй давс, бодистой холбоотой мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр "Сүүлийн гурав хоногийн хугацаанд 175 тонн давс, 433 тонн бодис зарцуулсан. Энэ нь нийслэлийн жилд нөөцөлдөг хэмжээний 10 хувь. Хөрсөн дээр -45 хэм хүрч хүйтрэх тохиолдолд нар гармагц хөлрөлт өгч, энэ нь дараа нь хөлдөн, авто зам мөс, халтиргаа гулгаа үүсгэх асуудал гарч байна. Тиймээс гол зам, гудамж, уулзвар, явган хүний замд дайрга цацаж эхэлсэн. Ингэснээр автомашин уулзвараар нэвтрэх чадвар сайжрах зэрэг үр дүн гарч байгаа тул ирэх долоо хоногт мөн үргэлжлүүлнэ. Цаашид -45-аас дээш хэмд үйлчлэх бодис, технологийг БНХАУ-аас татаж авахаар төлөвлөж байгаа" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-45 хүрэхгүй ээ. Шаагаад байгаарай
Давс огт цацахгүй байна. Мөнгө угаагаад байгаа юм биш үү. Херо-гийн жүжиг шиг л шаах юм аа
Zuv arga hemje bn
Zuv arga genje bn
Шаадаг х�##�тар
Давс,бодис чинь хуурамч,хулих байна аа. Хэн гэгч хулгайч нь нийлүүлж хотоос мөнгө авсан бэ. МАН-ынхан л байж таарна.
Cham shig hulduu zohitsuulj chadahgyi l dee
гөлөөн царайлсан чадваргүй нөхөр цавчаагаа л хийх юм даа, хятад -45 хүртэл хүйтэрдэггүй газар, оросоос авах хэрэгтэй, элс хайрга цац л даа
Юун жил вэ,ердөө өвлийн 4 сар , 4 сарын нөөцийнхөө гээч , жил нэр дор 8 сарын цавчаа авчээ