Украин ялагдвал ОХУ НАТО-руу дайрна гэснийг Путин үгүйсгэлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ сарын эхээр Конгресс дэх Бүгд найрамдах намын гишүүдэд хандаж үг хэлэхдээ “Хэрвээ Путин Украиныг авбал, тэгээд зогсоно гэж байхгүй” гэсэн. Тэрбээр Путинийг НАТО руу дайрч АНУ-ын цэргүүд ОХУ-ын цэргүүдтэй байлдах хэрэг гарна хэмээсэн юм.
Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн амралтын өдрүүдэд ОХУ НАТО-гийн зэвсэгт хүчний холбоотой байлдах сонирхолгүй гэсэн байна. Тэрбээр ням гарагт /2023.12.17/ Россия 1 сувгаар цацагдсан ярилцлагад “Огт утгагүй зүйл, Ерөнхийлөгч Байден үүнийг ойлгож байгаа гэж бодож байна” гэжээ.
Путин нэмж хэлэхдээ “ОХУ-д НАТО-гийн гишүүн орнуудтай тулалдах ямар ч шалтгаан, сонирхол, геополитик, эдийн засаг, улс төр, зэвсэгт хүчний сонирхол байхгүй” гэсэн байна.
Украины дайн нь 1962 оны Кубын хямралаас хойш Москва, барууны орнуудын харилцаанд үүссэн хамгийн том асуудал юм. Байден өнгөрсөн жил НАТО болон ОХУ-ын хооронд дайн үүсэх нь Дэлхийн гуравдугаар дайнд хүргэнэ гэж хэлсэн.
АНУ-ын ахалдаг НАТО нь ЗХУ-ын эсрэг барууны орнуудын аюулгүй байдлыг хангах зорилгоор 1949 онд байгуулагдсан. Харин ЗХУ нуран унасны дараа тус холбоонд ЗХУ-ын гишүүн байсан улсууд нэгдэн орсон билээ.
Хүйтэн дайны дараа НАТО цар хүрээгээ тэлсэн явдлыг Путин шүүмжилсээр ирсэн. Тэрбээр Финланд НАТО-д элсэх нь ОХУ-ын хойд хилд тодорхой цэргийн ангиуд төвлөрүүлэхэд хүргэнэ гэж хэлсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Юу гэж дээ зөнөг байда�##� тэгээд байгаашдээ
тэр зөнөг Байден Оросууд Украйныг ялв�##� өөрөө болоод үр хүүхдүүд нь Украйныг яаж тонон дээрэмдсэн нь баригдана гэж үхтлээ айхдаа ингэж байгаа юм
путлэр хэлснийхээ эсрэг хийдэг үүнийг нь бүгд мэдэж байгаа даа.
Путин үнэн л хэлж байна. Өнөөдөр өмнөх Украйнаа яая гэж байхад юун НАТО вэ. НАТО - Орос хоёр дайтв�##� дэлхийн дайн болж өргөжинө. Энэ бол жинхэнэ аюул. Байдан өвөө л зөнөгтөж байхгүй юу даа.
Ахмад настан та зөнөсөн бна. Путлер чинь дайнаа зог соохгүй шүү, НАТО-руу биш гэхэд Молдова, Б�##�тын 3, Кавказ,Казакстан, Дундад Азируу гарцаагүй цэрэг оруулнаа, ЗХУ-г дахин байгуулна гэж зарласан ш дээ. Шинэ ЗХУ-д Монголыг ч багтаах өндөр магадллтай !!!
Тэгэхэд та @лгаа таших хүн үү ?!
З�##�уу зандан гэхэд мөн усан тэнэг толгой байнадаа
Путин бараг л дэлхийг эзлэх нь холгүй л юм бичсэн байна. Хаанаас ингэж худлаа мэдээлэл олж аваад, тараагаад байгаа юм бэ. Путин одоо 2024 онд ерөнхийлөгчөөр сонгогдлоо гэхэд үсрээд л нэг 6 жил Украйныхаа учрыг олбол их юм.
За чи битгий үлээгээд бай...
Hyatadad hezee mudgui ezlegdeh ni todorhoi. Orosiin iveeld orvol ashtai yu
Өвөр Монгол Манжид дагаар ороод 377 жил болж, хагас дутуухан ч гэсэн хил нь хэвээрээ,хэл нь хэв ээрээ,м@л нь хэвээрээ...
Буриад Орост нийлээд 335 жил болж, хил ч байхгүй , хэл ч байхгүй, м@л ч байхгүй...
Тува нар Орост нийлээд 80 жил болж, мөн л хил ч гүй, хэл ч гүй, м@л ч гүй...
Ер нь бол Буриад, Тува хоёроос үнэндээ "үс" ч үлд ээгүй л дээ !
Оросын ивээлд орох хүн гуай та үүнийг мэддэггүй л юм бна даа...
Энэ хоёр хөршийн хэнд нь ч эзлэгдэж, хэний нь ч "ивээлд нь багтаж" болохгүй ш дээ !
Baigal nuuraa aviya Putin ahaa
Байг�##�ь нуур яахаараа оросынх байдгын
Украйнруу дайрах гээд бнаа гэж мэдээд хэлээд байхад "Үгүй" гээд л мэлзээд байсандаа, энэ хялзан фашист ! Одоо тэхээр энэний үгэнд итгэх үү,яхав ?!
Дайрахгүй дайрхгүй гэжийгаад үүр шөнөөр босоод дайрчийгаашдээ пүүтблөйт