Сонсголын хянан шалгагч: Дөрвөн эх үүсвэрийн статистик хоорондоо зөрсөн

Нүүрсний сонсгол-2" өнөөдөр эхэллээ. Сонсголын эхэнд Хянан шалгагч дүгнэлтээ танилцууллаа. Дүгнэлтийн хэсгээс хүргэе. Тэрбээр:
"Монгол Улсын 2013-2023 оны аравдугаар сар хүртэл нийт 315.5 сая тонн нүүрсийг экспортолсон. Үүний 97.6 хувь буюу 308 сая тонн нүүрсийг БНХАУ-руу экспортод гаргасан байна.
Үнийн дүнг тооцвол 30.2 тэрбум долларын нүүрс экспортолсон. БНХАУ-руу экспортолсон нүүрс нь 29 тэрбум долларын нүүрс борлуулжээ.
Монгол Улсаас Сингапур улс руу нэг сая тонн нүүрс экспортолсон талаарх статистик Гаалийн Ерөнхий газрын мэдээлэлд байгаа бол Дэлхийн банкны платформ дээр Сингапур улс нь Монгол Улсаас нүүрс экспортолж байгаагүй гэж мэдээлжээ.
Тавантолгой боомтоор гарсан ЭТТ ХК-ийн нийт нүүрсний хэмжээ 67.5 сая тонн, Монголбанкны статистикаар буюу Гаалийн ерөнхий газрын эх сурвалжтай авсан мэдээллээр 73 сая тонн, ЭТТ ХК-ийн уулын ажлын экспортод гаргасан нүүрсний хэмжээ бол 73 сая тонн, Татварын Ерөнхийг газраас ирүүлсэн АМНАТ-ын тайлангаар баталгаажсан дүнгээр он оноор татахад 73 сая тонн гэж гарсан. Эдгээр дөрвөн байгууллагуудын статистик үзүүлэлтүүд тооны хувьд бүгд зөрүүтэй байна. Монгол Улсын статистик нэг загвар, нэг тоотой байх шаардлагатай байгаа нь харагдаж байна.
Үнийн зөрүүний тооцоололд Оффтэйк гэрээний нөлөөлөл орсон байхад давхар тусад нь тооцож тооцооллын дүнг нэмэгдүүлсэн байна. Дээрх дөрвөн гэрээний чадамж бодомжийн зардал индексжүүлсэн дундаж үнээр тооцвол ойролцоогоор 330.5 сая ам.доллар болохоор байна" гэлээ.
330.5 сая ам долларыг төгрөгт шилжүүлбэл 1.1 их наяд төгрөг юм.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүрэлсүх, Оюун-Эрдэнээс өмнөх хүмүүс хулгайч, луйварчидтай ингэж өнөөдрийнх шиг тэмцдэггүй байсан нь харин ч нэг үнэн шүү,
Энэ 2-ыг зайлуулья, огцруулья гэцгээж дайрцгааж байгаа хүмүүс бол энэ хулгайчууд луйварчид шүү дэн
Монголын ҮСХ-ны дарга Б.Батдаваа өөрөө нүүрс хулгайлсан юм бол нүүрсний статистик мэдээг яаж хулхидхыгаа мэднэ.