Нэг дороос 2.1#| "ГЕГ-ын дарга нарын томилгоонд Сангийн сайдын нутаг усны хүмүүс байна"

Мэдээ мэдээллийн Eguur.mn агентлаг нүүрсний сонсголын нэгдүгээр шатны хэсгийг өнгөрөгч долоо хоногт өдөр бүрээр нь багцалж, НЭГ ДОРООС агуулгаар хүргэсэн. Үргэлжлүүлэн энэ долоо хоногт өрнөж буй сонсголыг НЭГ ДОРООС агуулгаар багцлан хүргэж байна.
Огноо: 2023.12.19
Үдээс хойших шууд дамжуулалт
"ГЕГ-ын дарга нарын томилгоонд Сангийн сайдын нутаг усны хүмүүс байна"
Нэмэлт 18:20 цаг
Гааль, хилийн цэргийн албан хаагчидтай холбоотой сэдвээр 53 гэрчийг түр хорооноос дууджээ.
Шинжээч: ХХЕГ-аас 30.9 мянган ширхэг ачааны автомашин хилээр гарсан мэдээлэл устсан. Үүнийг сэргээж, хууль хяналтын газар өгсөн. Устсан мэдээллээс 19201 тооны тээврийн хэрэгсэл устсан байсныг сэргээсэн. Энэ бол давхардаагүй тоогоор 9946 тээврийн хэрэгслийн асуудал. Давхардсан тоогоор 19201 ширхэг тээврийн хэрэгсэл хилээр гарсан асуудал юм. Хоосон тээврийн хэрэгсэл гарсан асуудал сэжигтэй байгаа гэж ГЕГ дүгнэсэн. 2017-2018 оныг шинжлэхэд 186 мянган тонн нүүрсийг 1748 тээврийн хэрэгслээр Гаалийн мэдүүлэггүйгээр зөвхөн хамтарсан манифестаар нэвтэрсэн. Хамтарсан манифестийг гаалийн хяналтын талбайгаас буюу Цагаанхад- Гашуунсухайт-Ганцмод руу хөдөлж буй бүх тээврийн хэрэгслүүд уг ангиллаар нэвтэрч байгаа. Бүрдүүлэлт мэдүүлэг нь гааль дээр нэг хувь нь үлдээд тээвэрлэгч, худалдан авагч газарт нь үлдсэн хувь нь очдог. Гэвч энэ мэдүүлэг гараагүй асуудал юм.
Ж.Бат-Эрдэнэ гишүүн: Бүртгэлгүй 5.2 сая тонн нүүрс алга болсон. 2013-2022 оны хоорондох материалын 25 хувийг дүгнэхэд л энэ тоо гарсан. Батгэрэл даргын үед бүртгэлүүд ямар байдлаар явагддаг байсан бэ?
Б.Баттөмөр гишүүн, ГЕГ-ын дарга асан: Би бол нүүрсний сонсголын санаачлагч. 2022 оны 12-р сарын 9-ний өдөр 17 хүн зарласан. Үүнд миний нэр багтсан сар 10 хоног АТГ-т шалгуулсан. Мөрдөн шалгах явцад эрүүгийн хэрэг үүсгэх, яллагдагдаар татах нөхцөл шалгаан үүсээгүй гэдэг дүн гарсан. 2005-2008 он хүртэл би ГЕГ-ын даргаар ажиллаж байсан. Өнөөдрийн яригдаж буй нүүрс бүгд газар доороо байсан. ЭТТ үйл ажиллагаа явуулаагүй үе байсан. Үе үеийн дарга нарыг дуудагдсан тул би ирсэн тул үг хэлэх боломжоо ашиглаа хэлж байгаа юм шүү. Шинэст Өргөө гэдэг компанийг миний хүүтэй хамаатай гэсэн. Гэхдээ миний хүү энэ компанийг мэдэхгүй. Шинжээчид энэ мэдээллээ нягтаасай гэж хэлмээр байна аа.
Б.Энхбаяр сайд: Баатар даргатай хамт ял эдэлдэг хүн Даваасүрэн дарга Даваажавын төрсөн дүү мөн үү? ГЕГ-т ажиллаж байгаад ГЕГ-ын даргатай хамт ял шийтгэгдэж байсан хүний төрсөн дүү мөн үү
-№3- Даваажав гэдэг хүний төрсөн дүү мөн.
-Б.Энхбаяр сайд: Гаальд удам дамжин ажилладаг юм уу. 5.2 сая тонн нүүрсний татвараас зайлс хийсэн асуудал яригдаж байна. Монголын гаальд гаалийн татвараас зайлсхийх асуудал нутагшсан юм уу, ийм том хэмжээгээр. Энэ хугацаанд ажиллаж байсан дарга нар дэвшээд байдаг нь ямар учиртай вэ. ГЕГ-ынхан Хари тамхи мөнгө угаахтай тэмцэх газрын дарга, Хяналтын дарга болсон байна. Үүнд хариуцлага яригдахгүй юм уу. Тухайн үед хэдэн байцаагчдын асуудал гээд орхисон. Гаалийн дарга, Улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан хүмүүс ямар ч гэм буруугүй байсан юм уу. Ер нь гаальд ажиллаж байх үед сэжиг байсан уу, томилгоонд улс төрийн нөлөөлөл байсан уу, сангийн сайдын нутаг усны хүмүүс харагдаад байна. Таныг ажиллаж байх үед Сангийн сайд нарын нөлөөлөл байсан уу? эсвэл та өөрөө биечлэн томилгоо хийсэн үү?
-Б.Асралт ГЕГ-ын дарга асан: 2016-2022 оны хооронд ажиллаж байхад Даваасүрэн гэж дарга намайг ирэхэд байсан. 2018 оны тавдугаар сард Батдамба даргыг томилсон. Түүний дараа Батдамба даргын орлогч байсан Мөнх-Амарыг томилсон. Энэ томилгоог ковидын үед хийсэн. Энэ хүн удаан ажиллаагүй. Түүний дараа Мөнхбаяр гэж хүнийг томилсон, одоог хүртэл ажиллаж байгаа гэж бодож байна. Ямар нэгэн улс төрийн нөлөөнөөс үүдэн шахалтаар томилоогүй.
Сонсголын хоёрдугаар шатны эхний өдрийн төгсгөлд хил, гаалийн цэргийн албан хаагчидтай холбоотой асуудлыг холбогдох гэрч болон шинжээяийн дүгэлтийг сонсов.
Нэмэлт: 18:00 цаг
Устаж алга болсон С зөвшөөрлийн мэдээллийг тухайн үед олгодоггүй байсан гэж сайд АТҮТ-ийн дарга нар нь "мэлзэв"
Зам, тээврийн хөгжлийн сайд асан А.Гансүх: Гэрчүүд худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээхтэй адилхан шинжээчид адилхан хуулийн хариуцлагатай байгаа шүү. Анхаараарай. Би 2012-2014 он хүртэл ажилласан. үүнээс хойш зургаан сайд солигдож, долоо дахь нь ажиллаж байна. Тэр сайд нар хаана байгаа юм бэ? 2019-2021 онд буюу ковидын үед гол хулгай гарсан гэж байна. Хэн сайд байсан юм тэр хаана байгаа юм.
Б.Энхбаяр сайд: Гэрчээр хэнийг дуудах асуудлыг та мэдэхгүй, шинжээчид мэднэ. Таныг шинжээчид дуудсан асуудал нь 2016 оноос өмнөх С зөвшөөрлийг олгож байсан бүх баримт устсан асуудалд тайлбар хийнэ үү?
А.Гансүх: Миний сайд бахдаа гаргаж байхдаа гаргаж байсан 2013 оны 11-р тушаалыг буруу тайлбарлаж байна. Энэ бол С зөвшөөрлийнх биш. С бол хил нэвтрэх техникийн үзүүлэлт тэнцсэний батламж. Хүнд даацын тээврийн тээврийн хэрэгсэл стандарт хангаж хил дамнаж болно гэдэг зөвшөөрөл. Би зөвхөн шаардлага болох, гэрчилгээний загварыг гаргасан. Энэ шийдвэр гарснаас хойш намайг тус албанд байх үед 2014 он хүртэл нүүрсний хэр хэмжээний хулгай гарсан юм тэрийг хэл
Б.Энхбаяр сайд: Материалууд нь устчихсан байхгүй байна гээд танд хэлээд байна л даа. Яаманд байхгүй, АТҮТ-д байхгүй, Архивт байхгүй. Таны ажиллах үеийн материал байхгүй. Тэгсэн мөртлөө мөнгө орж ирж байсан. С зөвшөөрөл олгоод 7 тэрбум төгрөгийн орлого олсон байгаа юм. Олгоогүй юм уу гэхээр олгосон дансны хуулга нь байгаад байгаа юм.
А.Гансүх: С зөвшөөрлийг яам олгодоггүй, АТҮТ олгодог. С зөвшөөрлийг олгох ёстой. Олгохгүй бол хясан боогдуулсан гэмт хэрэг болно.
Б.Энхбаяр: АТҮТ-ийн дарга Пунцаг та яачихсан юм бэ. Устгачихсан юм уу, яагаад архивт олдохгүй байгаа юм.
Автотээврийн үндэсний төвийн дарга асан Н.Пунцаг: Надад бичиг устгах ямар ч шаардлага байхгүй. Тухайн үед АТҮТ орон нутаг дахь салбараараа дамжуулан зөвшөөрлийг олгодог байсан. Мөн үйл ажиллагаагаа хилийн бүсэд орж хийдэггүй байсан. Монгол Улсын хилийн бүсэд орж ажилладаг байгууллагын жагсаалтад АТҮТ багтдаггүй. Бид хилийн бүсээс 3-5 км-т тог, цахилгаангүй нөхцөлд ажилладаг.
Г.Ганболд гишүүн: Гансүх сайд зөв ярьж байна. Хясан боогдуулах замаар ашиг олсон зүйл бол С зөвшөөрөл. Анхны эхлэлийг та тавьсан. Уг нь үүнийг заавал яам олгох шаардлагагүй. Энэ зөвшөөрлийн асуудлыг өөр байгууллагад шилжүүлэх ёстой. Энэ асуудлыг АТҮТ бус яам өөрөө чиглэлч өгдөг. Та өөр тийш нь хазайлгаад байна.
Сонсголын энэ хэсэгт 2016 оноос өмнөх үеийн С зөвшөөрөл алба болсон асуудалд тухайн үеийн Зам тээвэр хөгжлийн сайд болон АТҮТ-ийн дарга нараас алдагдсан бичиг баримтуудыг лавлав.
"Сүүлийн 7 жил С зөвшөөрөл олгосон АТҮТ-ийн дарга Б.Гүрсоронзон зугтаж алга болсон"
Нэмэлт 17.00 цаг
Г.Ганбаатар гишүүн: Нүүрсний хулгайн хамгийн том асуудал бол С зөвшөөрөл. Энэ зөвшөөрөл биднийг шалгаад явж байхад ханш нь өсөөд байсан. 5 сая байснаа 10 сая болох жишээтэй. энэ нь одоо бодохоор компаниудад зөвшөөрөл өгсөнтэй холбоотой юм билээ. Компаниуд авсан С зөвшөөрлөө бүртгэж явсан хүмүүстээ зардаг юм билээ. Нүүрс тээврийн бүх хүмүүсийн дунд нээлттэй үнэ хаялцуулаад явчихвал шулуун юм билээ. Тэгэхгүй бол компаниуд авчхаад нэг компани 100 машин бүртгэж 20 зөвшөөрөл авдаг. Үүнийгээ зардаг байгаа юм. үүнийг цаашид яах вэ?
Нүүрсний хулгай Норико, Чалко хоёрын машин явж байсан. Нэг машин 27 км газар 100 саяар явж байсан. Тэр шийдвэрийг хэн гаргасан бэ. Тэндээс л нүүрсний хулгай яригдана.
Б.Энхбаяр сайд: Г.Ганболд гишүүний асуултад АТҮТ-ийн дарга Б.Гүрсоронзон зугтаж алга болсон. Энэ этгээд сүүлийн долоон жил энэ асуудлыг хариуцаж байгаа. Төрийн дээр гарсан хүн.
Энэ хэсэгт нүүрсний хулгайн хамгийн гол асуудал болох С зөвшөөрлийн талаар гишүүд асуудал хөндөх ба уг зөвшөөрлийг олгосон албан тушаалтан зугтаж алга болсныг ярилаа.
Нэмэлт: 15.30 цаг
"С зөвшөөрлийн асуудал, банкны хуулгыг маань "нүүрсний хулгай" болгож байна"
А.Адъяасүрэн гишүүн: Би улс төрд орохоосоо өмнө төрийн өндөр алба хашиж байгаагүй. Миний бие 1999 оноос хойш зам тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж, жолооны сургалт, авто тээврийн бизнес явуулж, Монгол Улсад 40 мянга орчим жолооч бэлтгэсэн. 2000 мэргэжилтэн, ажилтан бэлтгэсэн. Жолоочдод маань ажлын байр хэрэгтэй байсан тул тээврийн салбарт орсон. 2016 оноос хойш тээврийн салбарт орж ажилласан. Монголын эдийн засгийг нуруундаа үүрч яваа 400 гаруй тээврийн компани байлаа. Хамгийн оргил үедээ 17 мянган жолооч ажиллаж байсан.
Бизнес эрхлэгч, татвар төлөгч хүн улс төрд орж ирсэн. Өнөөдөр миний үгээ хэлэх цаг болсон байна. 2020 оныг хүртэл намайг хэн ч таньдаггүй байсан. УИХ-ын сонгуульд өрсөлдөх болсноос эхлэн янз бүрээр гүтгэж байгаа. Түүний нэг нь С зөвшөөрлийн асуудал байсан. Бизнес эрхлэгчдийг ер нь ухвал зээлийн асуудал л байдаг. Зээлийн асуудлыг ухвал, манай эгч нэг хүнд зээл өгсөн. Тэрийг нь над дээр авлигалын хэрэг болгож сонгууль дуустал харлуулсан. Энэ асуудал сонгуулийн дараа намжсан.
Харин нүүрсний дуулиан жилийн өмнөөс гарсан. Надтай холбоотой хэрэг гурван жилийн өмнөөс буюу гишүүн болохоос өмнө наалдсан. С зөвшөөрлийн хэрэг маань нүүрсний хэрэг болж хувирлаа. Зээлийн гэрээг нүүрсний хэрэг болгоод энд өнөөдөр асуугдаад сууж байна. Өнөөдөржин жолоочдыг бөлтгөнүүлээд суулгаж байна. Нүүрс тээврийн компани нүүрсний үнэд оролцох боломжгүй. Бид А-Б цэгт буулгадаг л хүмүүс. хүргэлтийн ажилтантай адилхан. Бодитой мэдээлэл өгөх байх гэтэл бизнес эрхлэгч, хэдэн жолооч суулгачихсан байна.
2016, 2020 онд МАН бүх шатанд засаглаж байсан.Та нарын гаргасан шийдвэрээр бид явсан. Хулгай хаана байна, эрх мэдэлтэй, нууц газар л байдаг. Хэдэн сөрөг хүчний гишүүдийг дуудчихаад улс төрийн зорилгоотй харлуулах гэж байна. Нүүрсний хэрэгт маш олон хүний нэр байсан. Гэтэл би, Ж.Бат-Эрдэнэ гишүүн, Адьшаа гишүүн нэмэгдээд ороод ирж байна. Олон түмэн санах ойтой. Ардчилсан намд хоёрхон эмэгтэй гишүүн байдаг. Хоёуланг нь цоллож байна. Одонтуяа гишүүнийг улсаас урвасан гээд байсан тэр нь нотлогдоогүй. Намайг одоо нүүрсний хулгайч гээд байх юм. Нүүрсний гэрч Б.Ганхуяг шүүх хурлаараа хэлж байна лээ. Нүүрсний хэрэгтэй 40 их наяд төгрөг чинь хаачсан юм 300 тендер, 400 гарын үсэг хаана байна. Эд нар чинь хэрэг биш юм уу. УИХ-ын ажлын хэсэг юу хийж, ямар жүжиг тавиад байгаа юм бэ гэж хэлж байсан. Энийг давтан хэлмээр байна. Энэ нүүрсний хэрэгт юун баахан компанийн нэр над дээр наачихсан юм бэ. "Примиум кастимус" компаниас бусдыг нь би мэдэхгүй байна.
Б.Энхбаяр сайд: Таны нэр дээр байсан компаниуд 2023 оны тавдугаар сараас эхлэн гадаад улсад бүртгэлтэй болж офшор компани болж өөрчлөгдсөн. Энэ ямар учиртай шилжилт хийсэн бэ?
А.Адъяасүрэн гишүүн: УИХ-ын гишүүн болсон цагаасаа хойш бизнес эрхлээгүй. Тийм учраас надад хариулт алга. Турк улсын иргэний хамааралтай болчихсон байна.
Б.Энхбаяр сайд: Таны сая зээлийн гэрээ гэж байгаа С зөвшөөрлийн асуудалд 100 мянган долларын хахууль өгсөн асуудал дээр хахуул авсан гэх Авто тээврийн үндэсний төвийн Доржпаламын хэрэг шүүхэд шилжсэн байгаа. Өөрөөр хэлбэл шүүх дээр гэм буруугийн асуудал хэлцэгдэж байгаа. Хахууль өгсөн этгээдгүйгээр шүүхэд очсон. Зээлийн гэрээ байсан болбол хахууль авсан гэх этгээдийн хэрэг шүүхэд оччихдог юм болов уу? Би хуульч хүний хувьд гайхаад байна. Хахуул авсан бол өгсөн тал нь байх ёстой. Тэгсэн чинь хахууль авсан гээд хүний шүүх хурал хоёр удаа хоошилж бариад яваад байдаг. Энэ дээр ямар тайлбар өгөх вэ?
-А.Адъяасүрэн гишүүн: Энэ асуудлыг манай өмгөөлөгч хариулна аа.
-А.Адъяасүрэн гишүүний өмгөөлөгч: 2020 онд энэ асуудал үүссэн. орон байр, ажлын байр, автомашинд нь үзлэг хийн хурааж авсан байдаг. Үүнтэй холбоотойгоор манай үйлчлүүлэг А.Адъяасүрэн нэг л зүйлийг хэлдэг. Доржпалам гэж хүн надаас мөнгөн тусламж авах гэж хэд хэдэн удаа оролдсон. Би эгчийгээ туслаад өгөхийг хүссэн. Энэ мөнгөний асуудал яаж шийдвэрлэгдсэн нь тодорхойгүй байдаг. Гэхдээ шүүх дээр яваа л гэдэг.
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн хамаарал бүхий компани улсын хилээр бүртгэлгүй нүүрс тээвэрлэсэн гэх шинжээчийн дүгнэлт гарчээ. Гэвч уг дүгнэлттэй А.Адъяасүрэн гишүүн санал нэгдсэнгүй.
Нэмэлт: 14.20 цаг
" Би мэдээ орсон цагаасаа Батмөнхийн Батдаваа байсан"
Б.Энхбаяр сайд: Таны төрсөн дүүгийн нэр дээр ямар компани байна вэ? Батмөнхийн Сувддэлгэр таны дүү юу?
Б.Батдаваа: Б.Сувддэлгэр миний дүү мөн. гүйцэтгэх захирлаар ажилладаг. хувьцаа эзэмшигч биш. Саяхан энэ ажилд орсон байх.
Б.Энхбаяр сайд: 10-р сарын 2-ны өдөр орсон байна. Т.Халиунаа гэж таних уу?
Б.Батдаваа: Сайн танихгүй.
Б.Энхбаяр сайд: Таны эцэг Гаалийн Ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Баатар гэж хүн мөн үү?
Б.Батдаваа: Эрхэм Хууль зүйн сайдад өөрийгөө танилцуулъя. Намайг Батмөнхийн Батдаваа гэдэг. Энэ сонсголоор яагаад ийм асуудлаар ярьж байгааг ойлгохгүй байна. Та хувь хүний асуудлыг хүндэтгэж үзэхийг хүсье.
Б.Энхбаяр сайд: Мэдээж хувь хүний асуудлыг хүндэтгэнэ. Гэхдээ нийт дүнгээрээ 5.2 сая тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүйгээр буюу нэг сая гаруй нь буюу 25 хувь нь таны хамаарал бүхий хүмүүсийн удирдлагаар ажиллаж байгаа компанийн асуудал яригдаж байгаа учраас энэ бол хувийн асуудал биш болж байгаа юм. Тэгвэл шинжээчээс асууя. Та Б.Батдавааг Гаалийн ерөнхий газрын дарга Баатар гэж хүний хүүхэд гэж танилцуулсан. Үүнийг нотлох баримт бий юү?
-Шинжээч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын нэгдсэн архиваас ҮСХ-ны дарга Батмөнхийн Батдаваагийн төрсөн эцэг нь Гаалийн ерөнхий газрын дарга асан Баатар гэж хүн мөн гэдэг мэдээллийг файл хэлбэрээр ирүүлсэн байдаг.
Б.Батдаваа: Хууль зүйн сайдын хэлж байгаатай санал нэг байна. Гэхдээ шинжээчдийг юмаа сайн нягтлаарай гэж хүсье. Би мэдээ орсон цагаасаа Батмөнхийн Батдаваа байсан. Миний аав 2002 онд зам тээврийн ослоор нас барсан. Яг одоо яригдаж байгаа асуудалтай холбоотой асуулт асуувал би хариулахад бэлэн байна. шаардлагатай бол би иргэний үнэмлэх, төрсний лавлагаагаа үзүүлж болно. Ийм асуудал яримааргүй байна. Миний эцэг, эхийг хүндэтгэнэ үү?
Б.Энхбаяр: Таны гэр бүлийн хүн Амгалан гэж хүний хамаарал танилцуулагдсан. Амгалангийн эцэг Цэрэнпүрэв гэж хүн байна. Энэ хүн Эрдэс баялаг эрчим хүчний яамны ТНБД-аар ажиллаж байсан хүн мөн үү?
Б.Батдаваа: Мөн. Урд нь тийм ажил хийж байсан гэж сонссон.
Б.Энхбаяр: Таны гэр бүлийн хүнд хэдэн настай байхад нь уг компаниудын бүртгэл хийгдсэн мэдээлэл байдаг юм бэ? Шинжээч хариулна уу?
Шинжээч: УБЕГ-ын мэдээлэлд бүртгүүлсэн он нь байдаг тул тэндээс нас оныг хөөн харах боломжтой.
Б.Энхбаяр: Нийт найман хамаарал бүхий нүүрс тээврийн компани, гурав нь авто компани буюу нүүрс ачих буулгах талбай дээр хамаарал гарч байгаа. Энэ найман компани дээр нийт нэг сая гаруй тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй гарсан гэх шинжээчийн дүгнэлт гарсан. Үүнд юу хэлэх вэ
Б.Батдаваагийн эхнэр Амгалан: Хамааралтай компаниудын хамгийн сүүлд байгаа "Талын цэнхэр трейд" компани манай компани биш. Та энэ мэдээллээ нягтлаад залруулаарай. Хоёрт би асууя. Найман компанид гаргасан зөрчлөө тайлбарлаач гэж байна гэж таны асуултыг ойлгох уу?
-Б.Энхбаяр: Шинжээч найман компанийг гаргаарай. Эхнээс нь явъя.
- Дэлгэрэхцагаан овоо ХХК 430 С зөвшөөрөлтэй. Гаалийн бүрдүүлэлтгүйгээр 105.7 мянган тонн нүүрс тээвэрлэсэн байна. Эрх бүхий этгээд гэдэгт таны овог, нэр байна.
- Эко глобал ложистик ХХК 3156 С зөвшөөрөлтэй. 425638.5 тонн нүүр гаалийн бүрдүүлэлтгүйгээр улсын хилээр гаргасан байна. Эрх бүхий этгээдийн нэр дээр таны нэр мөн байна.
- Алтаннууц ХХК 715 С зөвшөөрөлтэй. 138198.45 тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүйгээр гаргасан. Мөн таны нэр байна
- Цэцийгуа ХХК 481 С зөвшөөрөлтэй. Гаалийн бүрдүүлэлтгүйгээр 130654.5 тонн нүүрс улсын хилээр гаргасан байна. Энд Батмөнхийн Сувддэлгэр буюу таны гэр бүлийн хүний төрсөн дүү байна. Мөн эрх барих этгээд дээр таны нэр байна.
- Хансахиус ХХК 65 С зөвшөөрөлтэй, 6424.1 тонн нүүрс
- Аранзал-Алаг ХХК 651 С зөвшөөрөлтэй. 53110.6 тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан. Эрх барих этгээд нь Та
- BB транс ХХК 231 С зөвшөөрөлтэй. 5049.44 тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан. Эрх бүхий этгээд дээр таны нэр бий.
- Шанхын хэц ХХК 683 С зөвшөөрөлтэй. 180810.25 тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан. Эрх барих этгээд нь мөн та. Эдгээр асуултуудыг танаас тодруулж асууж байна.
Ц.Амгалан: Энд олон улсын хөрөнгийн салбарын төлөөллүүд ирсэн учраас хариуцлагатай ярих ёстой. Би 2007 онд их сургуулиа төгсөөд уул уурхайн салбарт орсон. Икмодитиэс компанид 2016 онд ажилд орсон. Манай хөрөнгө оруулагч Хонгзонгийн бирж дээр гарсан нээлттэй хувьцаат компани бий. 2016 онд энд ажилд орсноос хойш төлөөлөгчийн статустай байж байгаад төлөөлөгчийн байранд шилжсэн. тэгээд өнөөдрийг хүртэл тээврийн үйл ажиллагаа хийж байгаа. Шинжээчийн гаргасан дүгнэлттэй танилцаагүй. Сая харлаа. Санал нийлэхгүй байна. Энэ дүгнэлт яаж гарсан бэ, танилцмаар байна. Бид эргүүлэн нотлох баримтаа гаргаж, тулган баталгаажуулна. Тиймээс энэ шинжээчийн дүгнэлтийг няцааж байна. шинжээчид мэдээллээ хаанаас авсан бэ, бид нар мэдээллээ гаргаад өгье. 2016 оноос хойш 1640 гаруй хүн ажиллуулж байгаа. сүүлийн гурван жилийн байдлаар 132 тэрбум төгрөгийн татвар төлж улсдаа хувь нэмрээ оруулсан. Бид компанийн зүгээс өмгөөлөгч авсан. Өмгөөлөгчөөрөө дамжуулан бусад мэдээллийг өгүүлэх хүсэлт тавьсан.
Тус компанийн хууль ёсны өмгөөлөгч Баатарсайхан: Шинжээчид компаниудаас албан ёсны тоо баримт мэдээлэл аваагүй. Хаанаас ямар эх сурвалжаас авсан нь тодорхойгүй байна. Шинжээч Монгол Улсын хяналт шалгалтын хуулийн 40.1-д заасны дагуу тусгай мэдлэг шаардсан хүрээнд ажилласан гэж ойлгосон. Гэтэл өнөөдрийн сонсголын үеэр Монгол Улсын хоёр гэр бүлийн хүнийг эхнэр нөхөр мөн бишийг тодорхой болгох гэж шинжээч томилсон гэж бодохгүй байна. Монгол Улсын үндсэн хуулийн 14.1-т зааснаар үндэс угсаагаар ялгаварлан гадуурхах нөхцөл болж байна гэж харж байна.
Нүүрсний хоёрдугаар шатны сонсголын Энэ хэсэгт ҮСХ-ны дарга болон түүний гэр бүлийн хүний хамааралтай нүүрсний компаниуд нэг сая тонн нүүрс улсын хичээл бүртгэлгүйгээр гаргасантай холбоотойгоор гэрчээр дуудагдан асуулт, хариулт явуулав.
Үдээс өмнөх шууд дамжуулалт
Нэмэлт 13:00 цаг
"Оффтейк гэрээ биш, тусдаа..."
-М.Оюунчимэг гишүүн: Жолоочид даргаасаа өгсөн даалгавраа биелүүлээд явдаг гэлээ. та нар ачиж байгаа нүүрсээ огт авч явдаггүй юм уу, дохио өгмөгц гараад явдаг байж болох уу? Энэ мэдээллээ огт мэддэггүй гэж ойлгож болох уу?
-Эрхэмбаяр жолооч: Жин тонн ярьж байгаа юм байна. бүх жин 184 тонноос илүүг ачиж болдоггүй. Энэ тоо доошоо хэлбэлздэг. Янз янзаар гардаг. Тээвэрлэж явсан ачаагаа мэдэж байгаа
-Б.Лхагвасүрэн жолооч: Бид 129-130 орчим тонн нүүрстэй л гардаг.
-М.Оюунчимэг гишүүн: 5.2 сая тонн нүүрсийг шилжүүлбэл ойролцоогоор хоёр их наяд хулгайлагдсан гэж үзэж байна. Гэвч Жасмин ложистик компанийн хятад төлөөлөгч БНХАУ-руу нүүрс бүртгэлгүй орох боломжгүй гэсэн. БНХАУ-ын нүүрсний мэдээлэл оруулдаг сайт болон дэлхийн банкны статистик сайт хоёр зөрчилгүй нэг тоо байна. Гэхдээ манай мэдээ зөрүүтэй байна. /Ярих цаг дуусав/
-Б.Энхбаяр сайд: Тулган баталгаажуулсан мэдээлэл нууцын зэрэглэлтэй байдаг. Үүнийг танилцуулахгүй байгаа нь хоёр улсын хоорондын нууцын хэлэлцээрт байдаг.
-М.Оюунчимэг: Шинжээчдийн дүгнэлтээр хулгай байсан нь ил болж байна. Эрхэмбаяр жолоочоос асууя. Хулгай байсан уу? Ажигласан уу?
-Эрхэмбаяр жолооч: Мэдэхгүй ээ, бид нар ажлаа л хийж байгаа болохоор хэлж мэдэхгүй шүү дээ.
Т.Доржханд гишүүн: Гэрчээр оролцоод 40 их наядаа тайлбарлаач гэхэд тайлбарласан. Харин одоо надад түр хорооны гишүүний хувиас асуух асуулт байна. Намайг хулгайч гэж ойлгоод байна. Би өөрийнхөө саналаар гэрч болж байгаа болохоос хулгай хийчхээд дуудагдсан юм байхгүй шүү. /Яриаг таслав/
-Б.Энхбаяр сайд: УИХ-ын гишүүний байр сууринаас ярьж шинжээчид нөлөөлөхгүй байхыг анхааруулъя. Үүнийг би нөлөөлөл гэж харж байна. Мөн улс төрийн дарамж гэж харж байна.
-Т.Доржханд гишүүн: Шинжээчид 5.2 сая тонн гээд байна. Манай шинжээчдийн дүгнэлтээр 5.9 сая тонн гэж гарсан. Нийт эх өгөгдлийн 20 хувийг шинжлэхэд энэ дүн гарсан гэв үү? Гэтэл 330.5 сая долларын асуудал гэж дүгнээд байгаа. Хоёрт, 5.2 сая тонн нүүрсний хулгай гарсан гээд байгаа боловч хаана ч бүртгэлгүй байна. Гэрчээр жолооч, компаниуд ирсэн байна. Эд нар хэлэхдээ "Бид нар бүх юмаа бүрдүүлж өгсөн. Шалгуулаад орсон" гээд байна. Одоо хил гаалийн асуудал хариуцаж байсан нөхдүүдийг дуудаж асуумаар байна. Байгаа бол гараа өргө.
-Б.Энхбаяр сайд: 350.5 сая долларын асуудал бол дөрвөн оффтейк гэрээнд алдагдсан боломжийн өртгийг тооцон гаргасан. Зөвхөн оффтейк дээр. Харин одоо тодорхой компани тээврийн хэрэгсэл жолоочоороо гарсан тоог ярьж байна. Таны таамаглаж гаргасан тоо одоогийн нарийвчлаад гаргасан тоотой мөргөж байна гэх зэргээр өөрийн сураг ажлаар тоймлосон тоогоо нотолж байгаа мэт чичрэх хэрэг байхгүй. Яг энэ тодорхой асуудалд 5.2 сая гэдгийг таны яриад буй нэг жилийн өмнө илрэх байтугай сураг ажиг нь гараагүй байсан.
Шинжээч: Гаалийн бүрдүүлэлтийн сангийн нийт бичлэгийн тоог дэлгэцээр харуулсан. Тэнд 1.9 сая гэж гарсан. НАБТ-аас өгсөн нийт бичлэгийн тоо 562 мянга байгаа. Нийт 36 мөр нөхцөл бий. 1.9саяас 562 гэдэг бол 25 хувийн бүрдэлттэй мэдээллийн сангаас тулгалт хийсэн.
Т.Доржханд гишүүн: Манай тооцоолол алдагдсан нүүрс, биетийг хэлээд байгаа. Оффтейк гэрээ биш, тусдаа. Санхүүгийн хүмүүс санхүүгээ, хуульчид хуулийн юмаа... /Яриаг таслав/
Б.Энхбаяр сайд: Нэг тоогоо хамгаалж чадаагүйгээд бантаад өөр өөр юм яриад байх юм байхгүй. Доржханд гишүүн одоо болоо.
Энэ хэсэгт хэчнээн хэмжээний нүүрс алдагдсан болон мөнгөн дүнд шилжүүлбэл хэр хэмжээнд хүрч байгаа, ямар байдлаар дүгнэлтээ гаргасан талаарх шинжээчийн дүгнэлтийг багцлав.
Нэмэлт: 11.30
40 их наядын хэргийг 1 их наяд орчмын дөрвөн оффтейк гэрээний хулгай болсон гэх тайлбар
ЭТТ ХК болон Тавантолгой ХК-ийн нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа, экспорт сэдвээрх хянан шалгагчийн дүгнэлт:
- Машинд нүүрсийг ачаад уурхайн пүүнээс гараад уртын тээвэрт гардаг. Тавантолгойн ордоос Цагаанхад хүртэл 230 км яваг. Замдаа НАБТ овоолго дээр нүүрсээ буулгаад буцдаг. Үүнээс цааш 28 км явж богинын тээвэрт Гашуунсухайт-Ганмод чиглэлд үндсэн экспортын тээвэрлэлтдээ явдаг. Үүнд зөвхөн олон улсын С зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийг цааш ачаад хөдөлдөг. Энэ замын 15 дахь км-т шалгалт хийгддэг. Гашуунсухайт боомтын гаалийн бүрдүүлэлтийн мэдээллийг ГЕГ-ын CAIS дотоод мэдээллийн сангаас өгөгдлөө цуглуулсан. Эх нотлох баримтын түүхий баримтыг боловсруулан шинжлэхэд НАБТ-ын овоолгод пүүний программ, гаалийн бүрдүүлэлтийг тулгасан.
- НАБТ-н пүүний программд бүртгэгдсэн ачилтын мэдээлэл болон CAIS систем дэх бүрдүүлэлтийн дотор манифестын өгөгдлийг тулган баталгаажуулалт хийсэн. Үүнд олон улсын тээврийн С-зөвшөөрөлтэй 487 ААН-ээс 246 тээвэрлэгч нь нийт 52030 удаагийн тээвэрлэлтээр нийт 5.2 сая тонн нүүрсийг улсын хилээр гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байж болзошгүй байна.
- 52 сая тонн нүүрснээс 1.2 орчим сая тонн нүүрсний тээвэрлэгчийг тогтоох боломжгүй байна.
Дэлгэрүүлбэл, Сүүлийн 10 жилийн дотор 5.2 сая тн нүүрс хулгайгаар гарахад Тавантолгойгоос 9254 тээврийн хэрэгсэл 52.000 удаагийн үйлдлээр 5.2 сая тн нүүрсийг гаалийн бүрдүүлэлт хийлгэхгүй гаргасан байна. Долоон тээврийн хэрэгсэл нийт 100-гаас дээш удаа, 65 тээврийн хэрэгсэл 50-100 удаа “хоосон” гэж бүртгүүлэн гарсан байна. Тухайлбал, Мөнхжаргал гэх жолооч “Жиасмон ложистик” гэх Хятад компаний нэр дээр 139 удаагийн тээвэрлэлтээр 19,000 тонн нүүрс хулгайгаар гаргажээ. Хамгийн олон удаагийн давтамжтайгаар хулгайн нүүрс гаргасан 20 жолооч, 15 нүүрсний компанийг нүүрсний сонсголд дууджээ. Гэвч жолооч нар ”Бид гаалийн бүрдүүлэлт энэ тэрийг мэдэхгүй, яв гэхээр нь явдаг” гэж мэдүүллээ.
Сонсголын эхэн хэсэгт хянан шалгагч 40 их наядын хэргийг 1 их наяд орчмын дөрвөн оффтейк гэрээний хулгай болсон гэх байдлаар мэдээлэл хийв. Ингэхдээ нийт дүнг 330.5 сая ам.доллар гэж танилцууллаа. Уг мэдээлэлд УИХ-ын гишүүн Т.Доржханд үгүйсгэсэн байр сууриа илэрхийлэв.
Нэмэлт: 11:00 цаг
Сонсголын эхэнд хянан шалгагч дүгнэлтээ танилцууллаа

Т.Доржханд гишүүн сонсголын эхэнд гэрчээр оролцохыг зөвшөөрсөн. Хянан шалгагч дүгнэлтээ танилцуулсны дараа тэрбээр дүгнэлтийг үгүйсгэж байна хэмээж өөрийн үндэслэлээ танилцуулав. Тэрбээр "Шинжээчийн дүгнэлтээр 40 их наяд бус 330 сая ам доллар буюу нэг их наяд болчихлоо. Бодвол тоонуудаа сайн харсан байх. Нэг жилийн зөрүү байгаа. Энэ тооцоолол 2022 оны арванхоёрдугаар сарын 08-ны өдөр байсан. Тооцооллыг манай судлаачдын баг, олон улсал үнэлгээ хийдэг хүмүүс гаргасан. Ийм тооцоолол гаргаж байгаа бол өөрсдийнхөө тооцооллын үндэслэлийг хэлье. Боломж өгч байгаад баярлалаа.
2022 оны Дөрөвдүгээр сарын 05-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийсэн. Энэ үеэр Эрдэнэс Монгол ХХК-тай холбоотой асуудлыг гаргаж байна гэсэн. Үүндээ "Төрөөс гадууд хяналгүй их хэмжээний мөнгө эргэлдэж байна. Тавантолгой дээр сүүлийн 10 жилийн хугацаанд сүүлийн 10 жилийн хугацаанд уурханй аман дээрээс 60 орчим ам.доллароор ачигдаад хилийн цаана 120-180 ам.доллар болгодог. Үүнд 50-60 ам.доллар завшиж байсан бүлэглэлийг илрүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. Энэ далд эдийн засаг ил болоход манай улсын ДНБ хоёр дахин тэлэхээр байна" гэсэн.
Сонсголын эхэнд хянан шалгагч дүгнэлтээ танилцууллаа.
Нэмэлт: 10:30 цаг
"Дөрвөн байгууллагын статистик үзүүлэлтүүд тооны хувьд бүгд зөрүүтэй байна"
Сонсголд Хянан шалгагч дүгнэлтээ танилцууллаа. Тэрбээр:
"Монгол Улсын 2013-2023 оны аравдугаар сар хүртэл нийт 315.5 сая тонн нүүрсийг экспортолсон. Үүний 97.6 хувь буюу 308 сая тонн нүүрсийг БНХАУ-руу экспортод гаргасан байна.
- Үнийн дүнг тооцвол 30.2 тэрбум долларын нүүрс экспортолсон. БНХАУ-руу экспортолсон нүүрс нь 29 тэрбум долларын нүүрс борлуулжээ.
- Монгол Улсаас Сингапур улс руу нэг сая тонн нүүрс экспортолсон талаарх статистик Гаалийн Ерөнхий газрын мэдээлэлд байгаа бол Дэлхийн банкны платформ дээр Сингапур улс нь Монгол Улсаас нүүрс экспортолж байгаагүй гэж мэдээлжээ.
Тавантолгой боомтоор гарсан ЭТТ ХК-ийн нийт нүүрсний хэмжээ 67.5 сая тонн, Монголбанкны статистикаар буюу Гаалийн ерөнхий газрын эх сурвалжтай авсан мэдээллээр 73 сая тонн, ЭТТ ХК-ийн уулын ажлын экспортод гаргасан нүүрсний хэмжээ бол 73 сая тонн, Татварын Ерөнхийг газраас ирүүлсэн АМНАТ-ын тайлангаар баталгаажсан дүнгээр он оноор татахад 73 сая тонн гэж гарсан. Эдгээр дөрвөн байгууллагуудын статистик үзүүлэлтүүд тооны хувьд бүгд зөрүүтэй байна. Монгол Улсын статистик нэг загвар, нэг тоотой байх шаардлагатай байгаа нь харагдаж байна.
Үнийн зөрүүний тооцоололд Оффтэйк гэрээний нөлөөлөл орсон байхад давхар тусад нь тооцож тооцооллын дүнг нэмэгдүүлсэн байна. Дээрх дөрвөн гэрээний чадамж бодомжийн зардал индексжүүлсэн дундаж үнээр тооцвол ойролцоогоор 330.5 сая ам.доллар болохоор байна" гэлээ.
330.5 сая ам долларыг төгрөгт шилжүүлбэл 1.1 их наяд төгрөг юм.
Эхлэл: 10:00 цаг
Нүүрс тээврийн С зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ
“Нүүрсний сонсгол-2” эхэллээ. Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад худалдан авалтад хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд олон нийтийг мэдээллээр хангах, Хяналт шалгалтын үр дүнг 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багатаан танилцуулах үүрэгтэйгээр түр хороог байгуулсан.
Өнөөдөр хөндөх асуудлууд:
- ЭТТ, Тавантолгой ХХК-ийн тээврийн үйл ажиллагаа
- Нүүрс тээврийн С зөвшөөрөлтэй холбоотой асуудал
- Гааль хилийн цэргийн албан хаагчидтай холбоотой асуудлыг шинжлэн судална
Нүүрсний сонсгол-2"-ыг Түр хорооны дарга ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр нээх үеэрээ "Нүүрсний хулгайд 40 их наядын хулгай болсон гэж үзэж байгаа ч С.Ганбаатар гишүүн энэ бол 440 их наядын хулгай болсон гэдэг мэдээллийг олон нийтийн сүлжээгээр түгээсэн. Харин нүүрсний хулгайг 40 их наяд гэдэгт байр сууриа Т.Доржханд гишүүн илэрхийлсэн. Энэ үндэслэлээ тайлбарлахаар Т.Доржханд гишүүн гэрчээр оролцохоо зөвшөөрсөн. Харин С.Ганбаатар гишүүн 440 их наяд гэж нийгэмд тоо өгсөн учраас нэгд, түр хорооны хуралдаа хоёрт, сонсголын гэрчийн суудалдаа ирж суухыг урьж байна" гэлээ.
Эхлэл: 07.50 цаг
Өнөөдрийн сонсголд гэрчээр дуудагсдын нэрс
УИХ-ын дараах дөрвөн гишүүн гэрчээр оролцоно.
- А.Адъяасүрэн, УИХ-ын гишүүн
- Ш.Адьшаа, УИХ-ын гишүүн
- Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн
- Ц.Сэргэлэн, УИХ-ын гишүүн
ЗТХЯ-ны долоон хүн гэрчээр оролцоно.
- Д.Батбаатар, ЗТХЯ
- Ц.Нэргүйбаатар, ЗТХЯ
- Ж.Энхбат, Тээврийн хэрэгслийн оношилгоо, зохицуулалтын алба
- А.Гансүх, ЗТХ-ийн сайд
- Д.Ганбат ЗТХ-ийн сайд
- Ж.Бат-Эрдэнэ, ЗТХЯ-ны ТНБД
- Б.Цогтгэрэл, ЗТХ дэд сайд
Үргэлжлэлийг доорх линкээс харна уу. Мөн уншигч та сонсголын туршид гэрчээр дуудагдах иргэдийн нэрсийг дараачийн линкээс харж болно.
Агуулгын хянагч Ж.Мядагбадам
Буулгалтыг сэтгүүлч Б.Нармандах
Видео хариуцагч Б.Минжүүр
Өнгөрсөн долоо хоногийн нүүрсний сонснголын нэгдүгээр хэсгийн бүрэн эхээр нь буулгасан хэлбэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тээвэрлэгчид бүртгэлгүй нүүрс зөөх ашигтай юу, худ�##�дан авагч мөнгөө төлөөд нүүрсээ авна, илгээгч буюу худ�##�дагч т�##� сонирхолтой хариулт өгнө дөө
Ганхуягийг оруулаач, нууцын авдараа яагаад нээдэггүй юм
энэ гол хулгайч га�##�ийн Баатарын хүү нь агентлагийн дарга хийгээд пээдэлзэх биш жан иддэг газраа байх ёстой биш үү
Энэ га�##�ийн Баатарын хүү, Адьшаа 2 бол хамаг нүүрсийг зөөчихсөн гарууд юм байна
Ха ха адьяасүрэн гэнүү явган з�##�ьтай цайрсан гар уу
Тээвэрийн компанийн захир�##�ууд жолооч нар мэдэхгүй байна гэж байхгүй сарын дотор нэг жолооч гуч дөчөөд удаа хил гарч байна гэдэг бүх шатанд ноцтой байна
7 жил танай нам хулгай хийж санхүүжсэн болох н ээ кккк
ЯАГААД БАЙГААН ТААНУУС АДЬЯАСҮРЭН ГИШҮҮН ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА ГЭЭД БАЙГААН БИШ ҮҮ? ТАГТААГ ХЭРЭЭ ШИГ ХАР БОЛГОХ ГЭЭД ЯАЖААГААН БААХАН ЖОЛООЧ БЭЛТГЭЧИХЭЭД АЖИЛГҮЙ ЛААЗ ӨШИГЛӨӨД БАЙХААР НЬ ЭХ ОРОНЧ СЭТГЭЛГЭЭ ГАРГААД БЭЛТГЭСЭН ЖОЛООЧ НАРАА НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ БОЛГОЦОН ГЭЭД БАЙГААН БИШ ҮҮ? ШУДАРГААРАА ЯВААД АРДЧИЛСАН НАМДАА ПОЛОГТОЖ ҮХТЭЛ НЬ МӨНГӨӨ ТӨЛӨӨД АРАЙ ГЭЖ ИХ ХУРАЛД ЧААЖ БАЙНАШТ ЯАХ ГЭЭД БАЙГААН ТААНУУД САЙХАН ЦАРАЙ ЗҮСТЭЙ ТОМ ГОЁ МӨӨМТЭЙ ХҮҮХНИЙГ БОЛЬ ТААНУУД
gaalinhan orj irenguut ene gishuud bygd alga boltsgooson gaihmaar nogoo ganbaa dorjhand bidon jargalmaa ganbold haana bnaa ta nar asuugaach
bugdiih ni ur huuhed avgai nuuc amrag gomo bandi nar ni gaalidd orson baidag uchraas
Тэр дорнодын Дэлгэрсайхан ёстой хулгайч даа нүүрс бол энэ хийсэн дорнодод очоод мах хулгайгаар гаргаад 1байцаагч нь хятадад ял эдлээд ирсэн үнэн дампуу хулгайч даа
Sain bna ilchleed baigaarai
Ганхуяг оролцоогүй бол жүжиг гэсэн үн
Цааз�##�ж толгойг нь тастахад маш хөнгөн шийтгэл болох юм байна.Өмхий хулгайчуудыг үр удмаар нь бүгдийг нь устга. Толгойг нь тастаж болохгүй бол гэр бүл хамаатан саднаар нь хордуулж устга.
gaaliin gol hereg hiisen darga ni ireech ugui tsagdaagaar hamgaaluultsan a arai dampuu umaa