Нийгмийн

Д.Тогтохсүрэн: Сонгуулийн тойрог, мандатын талаар улс төрийн намуудтай зөвшилцөнө

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурал өнөөдөр /2023.12.18/ хуралдаж, МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан УИХ-ын 2024 оны сонгуулийг бүсчилсэн байдлаар явуулахыг дэмжсэн тогтоолыг хэлэлцэж дэмжлээ. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өгөв.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ”УИХ-ын сонгуулийн тойрог байгуулахтай холбоотой асуудлыг өнгөрсөн долоо хоногт бүлгийн хурлаар хэлэлцсэн. Үүний дагуу парламентад суудалтай улс төрийн намуудтай бүсчилсэн тойрог байгуулах асуудлаар санал  солилцож, хэлэлцэх талаар МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэд санал хүргүүлсэн. Зарим улс төрийн намууд удирдах зөвлөлийн хүрээнд хэлэлцэж шийдвэр гаргасан байна.

МАН-ын удирдах зөвлөл хуралдсаны дараа  өнөөдөр бүлгийн хуралдаанаар тойргийн асуудлыг хэлэлцэж, гишүүдийнхээ санал бодлыг сонслоо. Бүлгийн гишүүд УИХ-ын 2024 оны сонгуулийг бүсчилсэн тойргоор явуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ. Одоо УИХ-д суудалтай болон бусад улс төрийн намуудтай бүсчилсэн тойргийг хэрхэн байгуулах, хэдэн мандаттай байхыг ярилцаж, саналуудаа тохиролцох юм. Түүний дараа байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

МӨН ХЭЛЭЛЦЭХ БАЙХДАА АН ГЭЖ НЭГ МУУ СӨРӨГ ХҮЧНИЙХЭЭ БАЙР СУУРИЙГ АЛДЦАН НАМ Ч БИШ ЮУ Ч БИШ ХЭДЭН АЛИАЛАГЧ НАР ТА НАРААР БОЛ АХ НАМ ЧИНЬ САЙХАН ТОГЛОЖ БАЙГААШТ. ТА НАР ХЭМХ ДЭЛБЭ ХҮЧИНДҮҮЛНЭ ҮҮНИЙГ Л БАТТАЙ МЭДЭЖ БАЙНА БИДОН МЭТИЙН ГАРУУД ЧИНЬ ХАРИН ГАРААД ИРЖ МАГАДГҮЙ ГАНБАТАА ОДОО БИДОН БИШ ЯРГАЙ ТАШУУР ТАРАА ЭСВЭЛ ШАНАГА ТАРААЧИХ БҮҮР БОЛИОД ПРУСС ТАРААЧИХАА

Норовжав
Норовжав

Монгол
чинь ардын параламент төртэй улс юм уу эсвэл улс төрийн намуудын парламент төртэй улс юм уу . Яагаад төрийн дээд байгууллагыг сонгох асуудлыг намууд щийдэх гээд байгаа юм. Үндсэн хуулийн цэц хаана байна вэ.

Зочин
Зочин

Нэг Монгол улс. Нэг аймгийг ялгаж болохгүй. Бусад аймгийг ялгаварлаж байна. Аймаг бүр, сонгогч бүр адилхан эрхтэй. Ингэж Үндсэн хууль зөрчиж болохгүй.

Холбоотой мэдээ

Back to top button