"Бадмаа, Шагдар хоёр"-ын Э.Янжмаа сур харваа, ушугаар амжилт гарган гялалзаж явна

ОХУ-ын Буриад улсын найруулагч, “Ульгэр” хүүхэлдэйн театрын уран сайхны удирдаач Э.Жалцановын “Бадмаа, Шагдар хоёр” цуврал хүүхэлдэйн кино монголын үзэгчдийн хүртээл болж талархлыг хүлээсэн.
Уг киноны Бадамын дүрд найруулагчийн өөрийнх нь охин Ж.Янжмаа дуу оруулсан. Тэгвэл авьяаслаг охин Янжмаа Буриадын Кижингинскийд болсон байт сурын тэмцээнд түрүүлжээ. Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагаанд амь үрэгдсэн цэргүүдийн дурсгалд зориулан зохион байгуулсан энэ тэмцээн Буриад улсын хэмжээнд явагдсан бөгөөд Ж.Янжмаа 12-оос доош насны ангилалд нэгдүгээр байр эзэлжээ.
Авьяаслаг охин тэрбээр байт сураас гадна ушугаар хичээллэж улсынхаа хэд хэдэн тэмцээнд амжилттай оролцжээ.
Ташрамд дурьдахад Э.Жалцановын том охин Ж.Сарантуяа “Бадмаа, Шагдар хоёр” болон аавынхаа өусад киноны хөгжмийг зохиодог бол хүү нь зураачаар ажилладаг байна.
Б.ХАШ-ИЛД











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Кижингийнскийд гэнээ, Хэжингэд болсон гээд л бичээч дээ, Монгол газрын нэр ш дээ.Ийм ойр зуурын юмыг мэддэг болооч !