Нийгмийн
Б.Ганхуягийг нүүрсний сонсголд оролцуулах боломжгүйг шүүхээс мэдэгджээ

Нүүрсний хоёрдугаар шатны хоёр дахь өдрийн сонсгол өнөөдөр 10.00 цагт эхэллээ. Түр хороо ирцээ танилцуулах үеэр ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг гэрчээр дуудагдсан ч ирэх боломжгүй талаар мэдээлэл өглөө.
Хянан шалгах түр хорооноос Б.Ганхуягийг 2023 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн 09.29 минутад түүний өмгөөлөгч Нямдоржид мэдэгдэх хуудас ирүүлжээ. ЧД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Халиунд шүүгдэгч Б.Ганхуягийг гэрчээр оролцуулах албан бичгийг явуулсан байна. Ингэхэд ерөнхий шүүгчээс арванхоёрдугаар сарын 13-ны өдөр шүүхийн хэргийг эцэслэн шийдвэрлээгүй шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг тогтоогоогүй байгаа бөгөөд хэрэг шийдвэрлэх, хянан шалгах ажиллагаанд байгаа тухай хариу албан бичиг ирүүлжээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ чинь л жинхэнэ дэлбэлэх хүн дээ. Женко,Хүүк хоёр энэнээс айгаад байгаан, тэгээд хав дарж байгаад үхүүлэх гэж байгаан доо !
ЮУГАА ДЭЛБЭЛЭХ ВЭ ДЭЭ, ГОРЬДОЛТГҮЙ, СҮРТЭЙ СҮРХИЙ ТЭГЖ ЗАРЛАЖ БАЙГАА БОЛОХООС СОНСГОЛД ОРОЛЦВОЛ ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА ГЭЖ ӨӨРИЙГӨӨ ӨМГӨӨЛӨӨД Л ДУУСНА, ЯГ БУСАД ХУЛГАЙЧИДТАЙГАА АДИЛ, ЭРХБИШ ШҮҮХ НЬ ШҮҮХЭЭРЭЭ, СОНСГОЛ НЬ СОНСГОЛООРОО ЯВСАН НЬ ДЭЭР БИЗ
Элэнцгийн чинь шүүх шүүхээрээ, сонсгол сонсголоороо вэ. Хулгайчууд арай сонсголоороо ороод дуусчихана гэж бодоогүй биз. Наад сонсголд орсон хулгайчууд чинь бүгд шүүхээр орж ялаа авах ёстой.Өнөөх толгой хулгайчууд нь шүүхтэйгээ зохицоод хэргээ нуух гээд улаандаа унаж байгаа юм байноо. Угаасаа шүүх ийм ийм хар ажилд сайн.
Чи нүүрсчин чацга чинь савираад үхэх нь үү !
Монголын шүүх бүхийл бузар булайг хамгаалж хаацайлдаг ялзарсан газар
Гэрчийг устга юм биз дээ
ам алдах учир
ирэх боломжгүй биш, ирүүлэхийг хүсэхгүй байгаан
Хүнцэлээр хордуулсан байна гэж ах дүүс нь мэдэгдэл хийгээд байсан биз дээ. Удахгүй үхээд өгнө биз. Хулгай н мөнгөө ч хэрэглэж эдэлсэн юмгүй чад болох биз ээ!