Нийгмийн

ЭХЭМҮТ: Монголд эмчлэх боломжгүй байсан хоёр мэс заслыг нэвтрүүлжээ

Эх, хүүхдийн эрүүл мэндийн төлөө 38 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хамт олон 2023 онд хийсэн ажлаа дүгнэж, ирэх оны зорилтоо тоодорхойлдог уламжлалт тайлангийн хурлаа зохион байгууллаа. 
Энэ он тус төвийн хувьд амжилт ололтоор дүүрэн жил байсныг ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Алтантуяа хурлыг нээж хэлсэн үгэндээ онцлоод “Бид энэ жил баг хамт олноороо Монгол Улсад эмчлэх боломжгүй байсан ургаас урагт цус юүлэх хам шинжийн үеийн лазер мэс засал, зүрхний хүнд гажгийн үед шунтын мэс заслын эмчилгээг амжилттай нэвтрүүлээд байна. Мөн ДЭМБ-аас хүүхдийн хорт хавдрын хамгийн чанартай эмийг таван жилийн турш бүрэн хангахаар болсон. 

Үүнээс гадна энэ он бол их бүтээн байгуулалтын жил байлаа. Бид Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн Төрөх өрөө, Төрсний дараах тасаг, Хүүхдийн эмнэлгийн Мэс заслын тасагтаа иж бүрэн засвар хийж, Үргүйдлийн төвтэй болсон.
Нөхөн үржихүйн зөвлөх поликлиник, Перинаталогийн төвийн барилгын явц 90 хувьтай байгаа бол ажилчдын хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил ид явагдаж байна. 

Бид ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор нийт ажиллагсаддаа 60 хүртэлх хувийн үр дүнгийн урамшуулалд 1,5 тэрбум, бүтээмжийн урамшуулал, эмнэлзүйд мэргэшсэн байдлын урамшуулалд 2,3 орчим тэрбум төгрөгийг  оны эхний хоёр улиралд олгоод байна” хэмээн олсон ололт, гаргасан амжилтынхаа талаар товч танилцуулсан.

Ш.Алтантуяа захирал ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа ч дуулгасан. Тухайлбал, хүний нөөцийг хөгжүүлэх, нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж, үйлчилгээг эрчимжүүлэх зорилгоор "Ажлын гарааг ЭХЭМҮТ-өөс" уриатай тэтгэлэгт хөтөлбөрийг зарласнаар  27 сувилагч, эх баригчаар бүл нэмжээ.
Тайлангийн хурлын үеэр оны шилдгүүдээ зарлаж, урамшуулдаг уламжлалтай. Энэ удаа таван номинациар шилдгүүдээ тодруулсан байна.

2023 оны “Шилдэг төрөлжсөн мэргэшлийн тасаг”-аар
Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн Дутуу тээлт судлалын тасаг
Хүүхдийн эмнэлгийн Цусны эмгэг хавдар судлалын тасаг
Хүүхдийн эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасаг 
“Шилдэг амь тэнссэн төлвийн анагаах ухааны шилдэг тасаг”-аар
Хүүхдийн эмнэлгийн Мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасаг
“Шилдэг тусламж үйлчилгээг эхлэн үзүүлэгч шилдэг тасаг”-аар
ЭБЭЭ-ийн Нөхөн үржихүйн зөвлөх поликлиник,
Эрдэм шинжилгээ сургалт гадаад харилцааны салбараас Сургалт, сурталчилгааны алба,
Стратеги төлөвлөлт, орлого бүрдүүлэлт, санхүү хяналт үнэлгээний салбараас Нэгдсэн лабораторийн тасаг,
Хангамж үйлчилгээ инженер технологийн албанаас Төвийн аж ахуйн тасаг тус тус шалгарлаа.
ЭХЭМҮТ-ийн 2023 оны “Шилдэг удирдагч”-аар ЭБЭЭ-ийн СЗЭТ-ийн эрхлэгч О.Амаржаргал тодорсон бол  “Шилдэг бүтээл”-ийн эзнээр “Хүүхдийн бөөр усжих өвчний шалтгаан, эмнэлзүй, мэс заслын эмчилгээний үр дүн” сэдэвт бүтээлээр Бөөрний мэс заслын тасгийн их эмч Б.Дэмбэрэлнямбуу шалгарчээ.

Хамт олноо манлайлан ажилласан шилдэг эмч, ажилчдыг тодруулсан юм. 

  • Шилдэг эмчээр ХЭ-ийн ЕМЗТ-ийн их эмч В.Ганхуяг,
  • Шилдэг эмчээр ЭБЭЭ-ийн НҮЗП-ийн их эмч М.Эрдэнэтуяа 
  • Шилдэг эмч судлаачаар Эрдэм шинжилгээний салбарын дадлагажигч ажилтан Э.Насантогтох,
  • Шилдэг сувилагчаар ЭБЭЭ-ийн МХНТ-ийн сувилагч Т.Түмэндэмбэрэл, Хүүхдийн эмнэлгийн Нүдний мэс заслын сувилагч Н.Долзодмаа 
  • Шилдэг эмнэлгийн тусгай мэргэжилтнээр ХЭ-ийн Радиологийн тасгийн дүрс оношилгооны техникч Б.Чингүн,
  • Шилдэг ажилтнаар Тандалт судалгааны албаны ажилтан П.Орхонтуул нар тодорлоо.
  • Шилдэг үйлчилгээний ажилтнаар ЭБЭЭ-ийн Аж ахуйн нярав Г.Болор, ЭБЭЭ-ийн ЯТТ-ийн үйлчлэгч Н.Мөнхцэцэг, ХЭ-ийн МХНТ-ийн үйлчлэгч Ч.Оюунгэрэл нар тодорсон байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button