УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нүүрсний сонсгол #2: Н.Удаанжаргал нуугдаж, З.Энхболд үлдэж, Х.Баттулга ба “Голомт”-ынхон байцаагдана

Хоёр дахь шатны сонсголын дөрөв дэхь өдөр өнөөдөр болно.

Өнөөдөр /2023.12.21/ “Тавантолгой-Зүүнбаян”, “Тавантолгой-Гашуунсухайт” төмөр зам болон "Бодь-Интернэйшнл" компанийн барихаар болоод байсан Богдхан төмөр замын асуудлыг сонсоно. Мөн “Тавантолгой” нүүрс ачих логистикийн төвийн талаар ярина.

Дараах 44 хүн гэрчээр оролцож, ам нээнэ.

  1. Х.Баттулга
  2. Д.Баясгалан, “Бодь групп
  3. А.Амундра, “Бодь групп”
  4. Б.Долгормаа, “Бодь групп”
  5. Б.Эрдэнэбаяр, “Бодь групп”
  6. В.Мягмаржав, “Бодь групп”
  7. Д.Жаргалсайхан, Барилга инженерийн цэргийн удирдах газар
  8. Н.Удаанжаргал, Тавантолгой төмөр зам
  9. Б.Болор-Эрдэнэ, Тавантолгой төмөр зам
  10. Э.Эрдэнэбат, Тавантолгой төмөр зам
  11. Я.Намсрай, Тавантолгой төмөр зам
  12. Б.Отгонсүх, Монголын төмөр зам
  13. Б.Цэнгэл, Монголын төмөр зам
  14. Р.Батсүх, Монголын төмөр зам
  15. О.Батнасан, Монголын төмөр зам
  16. П.Ганхүү, Монголын төмөр зам
  17. Р.Бямбаа, Монголын төмөр зам
  18. Б.Энэрэлт, Монголын төмөр зам
  19. Д.Банзрагч, Зүүнбаян төмөр зам
  20. А.Ганбат, ЗХЖШ
  21. Ц.Батзул, СЯ
  22. М.Энхболд, ЗТХЯ
  23. Н.Цэрэнсамбуу, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар
  24. Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн
  25. А.Ариунболд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар
  26. Д.Долгор, “Соёолон инженеринг”
  27. Б.Элбэгзаяа, УУХҮЯ, АМГТГ
  28. Ч.Цогтбаатар, Эрдэс баялгийн мэргэжлийн салбар зөвлөл
  29. Э.Мөнхзориг, Эрдэс баялгийн мэргэжлийн салбар зөвлөл
  30. С.Майдар, Ажлын хэсэг
  31. Д.Гэрэлмаа, ЗТХЯ
  32. Г.Хоролмаа, БОАЖЯ
  33. Р.Буд, Зам тээврийн хөгжлийн төв, гишүүн асан
  34. Д.Базарсад, Зам тээврийн хөгжлийн төв
  35. Мөнхтуяа, Зам тээврийн хөгжлийн төв
  36. Б.Баярсайхан, ЭТТ ХК
  37. Т.Цогтбаяр, “Бодь групп”
  38. Б.Ганхуяг, ЭТТ ХК
  39. А.Чинзориг, ЭТТ ХК
  40. М.Батбаяр, ЭТТ ХК
  41. С.Ашидмөнх, ЭТТ ХК
  42. Ц.Мөнхтуяа, ЭТТ ХК
  43. Г.Адъяа, ЭТТ ХК
  44. Д.Батбаатар, ЭТТ ХК, ЗГХЭГ

-Х.Баттулга ба Д.Баясгалан, А.Амундра-

“Бодь групп”-ээс Д.Баясгалан, А.Амундрагаас эхлээд Б.Долгормаа, Б.Эрдэнэбаяр, В.Мягмаржав гэхчлэн таван хүн дуудагдсан.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 270 км төмөр замын гүйцэтгэгчээр Голомтын Д.Баясгалан ажилласан. Үүнээс тэрбум ам.доллар халаасалсан гэж бичигддэг. Санхүүжилтийн схем нь, "Эрдэнэс Тавантолгойн нэг тонн нүүрсийг 60 ам.доллароор тооцож, нийт 1.5 сая тонн нүүрс авах байдлаар 246 тэрбум орчмыг урьдчилж авах хэлцэл хийгдсэн талаар хэвлэлүүд мэдээлж байв. Төмөр замын бүх мөнгө Д.Баясгалан руу урсан, гол санхүүжилтийг нь Б.Ганхуягийн удирдаж байсан ЭТТ өгч байв. Голомтын Д.Баясгалан нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай төмөр замын төслүүд дээр ойртон нөхөрлөсөн. Харин У.Хүрэлсүхийн эхнэртэй Д.Баясгалан нэг анги бөгөөд өмнөх парламентын үед гишүүдийн мандат авах, Засгийн газрыг далд ивээн тэтгэх мэт тодорхой ажлуудад оролцсоор ирсэн нэгэн.

Д.Баясгалан, төслийн санаачлагч Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарыг шалгах асуудал Н.Удаанжаргал гадаад руу зугтаасан гэдэг шалтгаанаар эдүгээ гацаад буй.

-Х.Баттулга ба Д.Жаргалсайхан-

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг гардан гүйцэтгэсэн хүн Д.Жаргалсайхан. ЗХЖШ-ын харъяанд “Бүтээн байгуулалтын дэмжлэгийн газар” гээчийг байгуулж өгсөн. Улмаар 10 жилийн боловсролтой, муу сайн бүхэнд тархи нь айхтар гүйдэг, цагтаа Баянхонгор аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Жаргалсайхан гээч хүнээр удирдуулж байв.

Цэргүүдийг дайчлах, дотоодын компаниудыг оруулах байдлаар замаа бариулсан Ерөнхийлөгч асан Х.Баттулга өглөө, оройд төмөр замын явцын мэдээлэл авдаг байсан гэх. Мөн санхүүжилтийг нь улсын нууцад хийж чадсан гэж үздэг.

-Зугтсан Н.Удаанжаргал болон Тавантолгой төмөр замынхан дуудагдав-

Гадаад гараад 1.3 жил болж буй Н.Удаанжаргалаас эхлээд

  1. Б.Болор-Эрдэнэ, /Тавантолгой төмөр зам/
  2. Э.Эрдэнэбат, /Тавантолгой төмөр зам/
  3. Я.Намсрай, /Тавантолгой төмөр зам/ нар дуудагдсан.

“Тавантолгой төмөр зам”-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа “Тавантолгой-Гашуун сухайт“ төмөр замын ерөнхий захиалагчаар Н.Удаанжаргал гарын үсэг зурсан.

Улмаар 2022.09.20-ны өдөр Монгол Улсын хилээр гарсан бөгөөд эдүгээ олон улсад эрэн сурвалжлагдаж, Малайз, Аргинтен улсуудаар бүгсэн байдалтай буй. Түүнийг хилээр гарсны дараа сараас Засгийн газраас "Нүүрсний хулгай" акцийг эхлүүлсэн. Н.Удаанжаргалыг оргон зугтахаас 11 хоногийн өмнө буюу 2022.09.09-нд "Тавантолгой-Гашуун сухайт" чиглэлийн төмөр замын нээлт болж байв. "Хэрэг бишиднэ" гэдгийг эртнээс тооцоолж, төмөр замаа нээнгүүтээ явчихсан гэх.


-

Сонсголд мөн нэмээд:

  1. Б.Отгонсүх, /Монголын төмөр зам/
  2. Б.Цэнгэл, /Монголын төмөр зам/
  3. Р.Батсүх, /Монголын төмөр зам/
  4. О.Батнасан, /Монголын төмөр зам/
  5. П.Ганхүү, /Монголын төмөр зам/
  6. Р.Бямбаа, /Монголын төмөр зам/
  7. Б.Энэрэлт, /Монголын төмөр зам/ нар дуудагджээ.


-Б.Энх-Амгалан дуудагдаж, З.Энхболд үлджээ-

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 11-р сард шилжүүлсэн.

Тодруулбал, Б.Энх-Амгалан, З.Энхболд нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргээр Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллагдагчаар татагдаад байсан билээ.

З.Энхболд нь 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Х.Баттулга сонгогдсоны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилогдож 2021 онд буусан байдаг. Харин Б.Энх-Амгалан нь 2019-2020 онд Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байх үедээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэр бүхий тээврийн компанид давуу байдал үүсгэсэн гэгдээ буй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 25, 2023 11:30

Баттулга еөкийг буруутгах гэж их үзэж тарах юм
Ард түмэн үнэн мөнийг харж л бгаа. Одоо ч гэсэн еөк маань хэвээрээ шүү Мөн ч их гүтгэж доромжилдог хөөрхий минь хүлцэнгүй юм даа даанч Та нар Сү Хүүк Эбэтнүүд Нямдорж олон хулгайчдаа ухаж төнхөөчээ

Холбоотой мэдээ

Back to top button