Нийгмийн

Б.Энх-Амгалан: Энэ төмөр зам хулгайн нүүрс зөөх гэж тавигдсан зам биш

Нүүрсний хулгайн сонсголын хоёрдугаар шатны дөрөв дэх өдөр үргэлжилж байна. Уг сонсголын үеэр Зам тээвэр хөгжлийн сайд мэдэгдэл хийлээ.

М.Оюунчимэг гишүүн: Төмөр зам барих танай ажил гэрлийн хурдаар болоод 14 хоногийн дотор төсөв мөнгө нь шийдэгдсэн. Үр дүн нь хангалтгүй л байна даа?

Зам тээвэр хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан: Өдөржин сууж сууж одоо л /18 цагт/ микрофон олдлоо. Хардсан, сэрдсэн, нэр хоч зүүлгэх гэсэн юм гарахаас өмнө би нэг мэдээлэл хийгээдэхье. Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд миний ах, дүү хамаатан садан, хамаарал бүхий этгээдүүд нэг хүрз нүүрсэнд ч гар хүрээгүй. Нэг төгрөгийн ч бараа бүтээгдэхүүн нийлүүлж байгаагүй. Ингэж мэдэгдэхгүй бол маргааш нэг зураг гаргаж байгаад гүтгэж, удам судар доромжлоод болохгүй байна.

Төмөр замыг бид бахархаж хийж байсан. Манлай, Дулаан-Уул, Дөхөм, Тавантолгой, Оюутолгой, Цагаан суварга гэх 33ордны эдийн засгийн үр ашиг өснө гэж тооцож энэ төмөр замуудыг тавьж байсан. Түүнээс биш энэ төмөр зам хулгайн нүүрс зөөх гэж тавигдсан зам биш шүү.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-12-21 22:07

өөрөө чи удам судраа доромжлоод шившиг болгоод байгаагаа мэдэхгүй байгаа юмаадаа тэнэг орк чинь

Эгэл
Эгэл
2023-12-22 05:25

Хүний идэвхтэй насыг 30 жил гэвэл 3 үеэрээ ашиглаж чадахгүй хөндлөн төмөр замыг хорлон сүйтгэлт гэхгүй өөр юу гэх вэ! Хайран хөрөнгө мөнгө,цаг хугацаа нохойн жогорхойнууд аа жэнкочууд аа босдоггүй хөхөггчид өө

Зочин
Зочин
2023-12-23 22:04

жензог дагаж их дагдганаад байв�##� ийм нэр хоч зүүх нь энүүхэнд шүү дээ.

Холбоотой мэдээ

Back to top button