Америк эр Ш.Энхийн-Одыг "Сүхбаатар аймаг чамд хайртай" гэх лоозон бариад дэмжжээ
Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од NCAA буюу АНУ-ын коллежийн сагсанбөмбөгийн “Dayton Flyers” багт өнгөрсөн жил тоглож байсан. Харин энэ жил Сан Францискогийн их сургуулийн Донс багаас тоглож эхэлсэн юм. Тэрбээр Монгол Улсаас NCAA-ийн нэгдүгээр дивизоны багаас сагсан бөмбөгийн тэтгэлэг хүртсэн анхны тамирчин гэх түүхийг бичсэн юм.
Түүнийг гадаад болон дотоодын маш олон сагсан бөмбөг сонирхогчид дэмждэг. Дэмжигчдийнх нь нэг түүний сүүлд хийсэн тоглолтын үеэр "Hey Mike... Сүхбаатар аймаг чамд хайртай. Алтан овоо. In-Od We trust. Энхийн-Од. Go Mongolian Mike" гэсэн лоозон барьсан америк эр зогсож байжээ.
Түүнийг Lee Randazzo гэдэг бөгөөд Сүхбаатар аймагт 20 жил англи хэлний багш хийж байжээ. Тэрбээр Энхийн-Одын аав Ц.Шаравжамцыг 1999-2000 онд Баруун-Урт хотод "Slam Dunk" үзүүлбэр үзүүлж байхыг нь үзэж байсан аж.
Д.НАРМАНДАХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шаравжамцын аав, ээж хоёр ч бас Сүхбаатар аймагт хэсэг хугацаанд ажилласан байх шүү !
За үгүй байлгүй дээ Эрдэнэтэд байхын мэдэх юм байна. Ээж нь волейболын спортын мастер аав нь сагсан бөмбөгийн мастер байсан юм даг
Хөөрхөн юм аа