Нийгмийн

Чехийн Прага их сургуульд 14 хүн амиа алдаж, 25 хүн шархаджээ

Пүрэв гарагт Прагын нэгэн их сургуульд 14 хүний амийг буудан хөнөөж, 25 хүнийг шархдуулсан хэрэг гарчээ. Чехийн олон арван жилийн турш үзжээ.

Дэлгэрүүлбэл, Карлов их сургуулийн байранд зэвсэгт этгээд халдан орж, 14 хүнийг хөнөөж, өөрөө амиа алдсан байна. Энэ хэргийн улмаас 25 хүн шархадсаны есөн хүний биеийн байдал хүнд, тав нь дунд зэрэг, 10 хүн хөнгөн бэртсэн байна.

Хэрэг үйлдсэн байж болзошгүй этгээд 24 настай бөгөөд тус сургуулийн оюутан байсан байна. Тэрбээр уг хэргээ үйлдсэнийхээ дараа сургуулийн байрнаас холгүйхэн амиа хорлосон байдалтай олдсон гэж Чехийн цагдаагийн дарга Мартин Вондрашек пүрэв гарагийн орой хэлжээ. Цагдаагийнхан түүнийг Чарльзын их сургуулийн Урлагийн факультетын оюутан байсан гэж мэдэгджээ.

CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button