Гадаад мэдээДЭЛХИЙ

ДЭМБ дэлхий даяар тархаад буй коронавирусийн JN.1 төрлийн үзүүлэх эрсдэл бага гэжээ

Сүүлийн үед дэлхийн улс орнуудаар коронавирусийн JN.1 төрөл тархаж буйг ДЭМБ анхааралдаа авсан байна. Гэхдээ одоо байгаа баримтуудаас харахад тус шинэ төрөл олон нийтийн эрүүл мэндэд үзүүлэх эрсдэл бага аж.

“Reuters” агентлагт хоёр мэргэжилтэн JN.1 төрөл дархлааны урвалаас зайлсхийж, одоо тархаж буй бусад хувилбаруудаас илүү амархан халдвар үүсгэх чадвартай ч хүнд өвчлөл үүсгэдэг байж магадгүйг илтгэх шинж тэмдэг илрээгүй гэж хэлжээ.

JN.1 нь өнгөрсөн зун мэргэжилтнүүдийг сандаргаад байсан BA.2.86 төрлийн мутацид орсон хувилбар юм. BA.2.86 хувилбарыг ДЭМБ өнгөрсөн наймдугаар сард анхааралдаа авсан.

Эрүүл мэндийн албан тушаалтнууд JN.1 хувилбар коронавирусийн бусад төрлүүдтэй ижилхэн шинж тэмдэг үзүүлж байгаа гэдгийг онцолсон юм. Тухайлбал ДЭМБ Бельги, Сингапураас авсан баримт мэдээллээс харахад тус хувилбар эмнэлэгт хэвтэх халдвар үүсгэх эрсдэл нь бусад хувилбаруудтай харьцуулахад ижилхэн эсвэл илүү бага байж магадгүй гэжээ.

Эх сурвалж: CBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button