Нийгэм мэдээ

Олон улсын сэтгүүлчдийн байгууллагаас Н.Өнөрцэцэгийг суллахыг шаардлаа

Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF) байгууллагын Ази, Номхон Далайн асуудал хариуцсан товчооны Захирал Седрик Алвиани сэтгүүлч Нарангийн Өнөрцэцэгийг суллахыг шаарджээ. 

Уг шаардлагад: 

Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF) байгууллагаас Монголын эрх баригчдад хандан сэтгүүлч Нарангийн Өнөрцэцэгийг суллахыг шаардаж байна. Арванхоёрдугаар сарын эхээр урьдчилан хоригдсон түүнийг олон нийтийн сүлжээгээр шүүхийг шүүмжилснийх нь төлөө худал мэдээлэл тараасан хэрэгт буруутгасан. Түүний Zarig.mn цахим хуудасны хандалтыг мөн хоёр хоног хаажээ.  

Zarig.mn цахим хуудасны сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч Нарангийн Өнөрцэцэгийг эрүүгийн хэрэгт холбогдуулан мэдүүлэг авахаар цагдаагийн байгууллагаас дуудсан цагт ирээгүй гэдэг үндэслэлээр 2023 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр баривчлан, Монгол Улсын нийслэл Улаанбаатар дахь урьдчилан хорих төвд нэг сарын хугацаатай саатуулжээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэдхэн долоо хоногийн өмнө буюу аравдугаар сарын 13-ны өдөр Өнөрцэцэгийг олон нийтийн сүлжээнд шүүх, прокурорын үйл ажиллагааны талаар шүүмжлэл өрнүүлсэнтэй холбогдуулан шалгуулах гомдол гаргасан байна. Түүнийг Эрүүгийн хуульд заасан “худал мэдээлэл тараах” гэмт хэрэгт буруутгаад байна. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх арванхоёрдугаар сарын 19-ний өдөр сэтгүүлч Өнөрцэцэгт холбогдох хэргийг шалгах явцад түүнийг нэг сарын хугацаатай урьдчилан хорих шийдвэрийг дөрөв дэх удаагаа хэвээр үлдээжээ. 

“Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улс эрх, эрх чөлөөний зарчим, хэвлэл мэдээллийн олон ургальч байдлыг сахихад илт хүчин чармайлт гаргасан учир санаанд оромгүй явдал боллоо. Худал мэдээлэлтэй тэмцэх нэрийдлээр олон нийтийн сүлжээнд шүүхийн тогтолцоог шүүмжилсэн сэтгүүлчийн эрх чөлөөг хасах нь илт зүй бус үйлдэл юм. Нарангийн Өнөрцэцэгийн эсрэг ажиллагааг зогсоож, түүнийг нэн даруй суллахыг эрх баригчдаас шаардаж байна гэжээ. 

RSF-ын Ази, Номхон Далайн асуудал хариуцсан товчооны Захирал Седрик Алвиани

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
12 сар 23, 2023 17:08

Өнөрөөгөөс өөр том том хууль бус ажлууд чинь шийдэхгүй,удаад байхад ард түмэн чинь бухимдаад байна шүү дээ.

Зочин
Зочин
12 сар 23, 2023 20:34

битгий мөрөөд эхлээд гэмт хэрэгтэн гэдгийн мэд! дараа нь тэр хүний эрхээ ярь! Гэнэт баяжсан ш�##�тгаанын тайлбарлуул! х�##�тар боловсролгүй авгайг хорь!

Зочин
Зочин
12 сар 24, 2023 11:27

Сэтгүүлч гэдгээрээ хаацайлж гэмгүй үлдэх гэсэн гэмт хэрэгтэн

Bibi
Bibi
12 сар 24, 2023 13:12

Ulsiiin dotood heregt oroltsood bgarai tagnyylyydaa. Tusgaar ulsad hyyli tegsh uilchilne. Irgen bur adil erhtei. Setguulch meregjliin ner barisan gemt heregtend zuulun handana gsn yum bhgui shu !

Зочин
Зочин
12 сар 24, 2023 17:24

сайн хорьж ш�##�гах хэрэгтэй сэтгүүлч гэхээр илүү эрх эдэлнэ гэж байхгүй

ZZOCHIN
ZZOCHIN
12 сар 24, 2023 17:50

ZA ZA SULADII .

Зочин
Зочин
12 сар 25, 2023 09:43

Манай дотоод асууд�##�д оролцдог хэн юм бэ бид тусгаар улс хужаагын гар хөлийг яахаа Монгол нь өөрөө мэдэж байгаа бусад юманд хошуугаа дүр

Зочин
Зочин
12 сар 26, 2023 09:05

Одоо соносголд орсон хулгайч нараа шорондоо хийгээч зарим нь зугтаад гарчихлаа доодос буюу ард иргэдийг ийм хурдан барьж хориглоно боль Өнөөг сул�##� МАН их хонзонтой засаг сайдтай нам юм

Холбоотой мэдээ

Back to top button