Капитрон банкны ажилтнууд “Сургагч багш”-ийн хөтөлбөрт хамрагдаж, сертификатаа гардан авлаа
Капитрон Банкны захиалгаар Банк санхүүгийн академийн брэнд сургалтуудын нэг болох “Сургагч багш”-ийн сургалт амжилттай болж өнгөрлөө. Сургалтад Капитрон банкны хүний нөөц, сургалт хөгжүүлэлтийн менежерүүд болон сургагч багшаар бэлтгэгдэж буй тус банкны газар, нэгжийн ажилтнууд хамрагдлаа. Энэхүү сургалтын хөтөлбөр нь ирээдүйн сургагч багшийг ур чадвар, үндсэн арга барилаа олоход туслахын зэрэгцээ мэргэжлийн түвшинд сургалт төлөвлөн боловсруулах, мөн сургалтаа шинэлэг, сонирхолтой маягаар удирдан явуулахад зааж сургадаг давуу талтай.
Банк санхүүгийн академийн чадварлаг, туршлагатай, нэр хүндтэй сургагч багш нар сургалтыг удирдан явуулж, “Сургагч багшийн заавал мэдэх суурь ойлголтууд”, “Сургалтын гарын авлага боловсруулах нь”, “Хэцүү суралцагчидтай ажиллах нь”, “Сургагч багш бизнесийн хамтрагч” зэрэг сонирхолтой сэдвээр сургалтыг орж, банкируудад мэдлэг, мэдээллийг өглөө.
Сургалтын төгсгөлд Банк Санхүүгийн Академи, Капитрон Банкны удирдлагууд сургалтаа амжилттай дүүргэсэн банкирууддаа баяр хүргэж, сертификат гардуулсан юм. Төгсөгчид нь дээрх сургалтаас олж авсан мэдлэгээ ажилдаа хэрэгжүүлж, өөртөө болон банкны хөгжилд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ практик туршлагаа бусад банкирууддаа мэргэжлийн сургагч багшийн ур чадвартайгаар хуваалцах боломжтой болж байна.
АНУ-ын “Association for Talent Development” байгууллагаас франчайз эрхийн хүрээнд “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийг Банк санхүүгийн академи нь Монголын банк санхүүгийн салбарт амжилттай нутагшуулан хэрэгжүүлсээр байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.