Капитрон банк ногоон орчин бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж байна
Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих зорилгоор арилжааны банкууд хамтран Монголбанкны дэмжлэгтэйгээр Тэрбум мод санг байгуулж, анхны төслийн нээлттэй сонгон шалгаруулалтад тэнцсэн төслүүдийг өнгөрсөн 5 сард зарласан билээ.
Уг төслийн 1-р чиглэлийн хүрээнд буюу Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн ногоон байгууламжийг сайжруулах, хүүхдийн сурах орчинг эрүүл болгоход хувийн хэвшлийн төлөөллүүд хувь нэмэр оруулж, энэ жил нийт 9 сургууль, 11 цэцэрлэгийн гадаа орчинг цэцэрлэгжүүлэх, ногоон байгууламжийн ажлыг мэргэжлийн гурван байгууллага хийж гүйцэтгээд байна.
Шалгарсан төслүүдээс төлөөлөн Капитрон банк 118 дугаар цэцэрлэгийн нээлтэд оролцлоо. 118 дугаар цэцэрлэг нь 700 мод, 300 м 2 зүлэгжүүлэлт хийсэн юм. Энэ нь хүүхэд залуучуудын сурах орчинг эрүүл болгож, багш, сурган хүмүүжүүлэгч, сурагч, эцэг эхчүүдийн дунд мод тарих, арчилж хамгаалах аргачлал, ач холбогдлын талаарх мэдлэг ойлголт нэмэгдүүлж, цаашид үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх арвин үйлсэд
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.