СПОРТ

Харцага Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Өсөхбаяр нарын барилдах эрхийг сэргээнэ

Монгол улсын арслан М.Бадарчийн шинжилгээнээс Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориглосон жагсаалтад орсон бодис илэрсэн тул уг барилдааны бүх давааг хүчингүйд тооцож, улсын арслан цолыг хурааж, түүнийг Үндэсний их баяр наадмаар барилдах эрхийг 2027 оны долдугаар сарын 12-ныг дуустал дөрвөн жилийн хугацаагаар хассан.

М.Бадарч Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын шүүхийн дэргэдэх допингийн давж заалдах комисс-т хандаж, өөрөөсөө сэргээш илэрсэн эсэхийг нягтлан шалгаж, хянан шийдвэрлүүлэх хүсэлт өгсөн байна. Бидэнд ирсэн мэдээллээр М.Бадарчийн хүсэлт гомдлыг Спортын арбитрын шүүх ойрын өдрүүдэд эцэслэн шийдвэрлэнэ. Тийм ч учраас М.Бадарч аль хэдийн бэлтгэлдээ орсон гэж буй.

Тэгвэл Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын шүүхийн дэргэдэх допингийн давж заалдах комиссоос допинг хэрэглэсэн гэх нэр бүхий бөхчүүдийн эрхийг сэргээх тухай яригдаж байна.

Өнгөрсөн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдааны дараа авсан явцын шинжилгээгээр Увс аймгийн харьяат Улсын харцага Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Өсөхбаяр нараас допингийн төрлийн бодис илэрч, улмаар Монголын Үндэсний бөхийн холбооноос өнгөрсөн зургаадугаар сард тэдний барилдах эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэрийг гаргасан билээ.

Тэгвэл дээрх бөхчүүд МҮБХ-ны дээрх шийдвэрийг эсэргүүцэж, Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын шүүхэд гомдол гаргасан. Тус гомдлыг Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын дэргэдэх допингийн Давж заалдах комисс хэлэлцээд МҮБХ-ны шийдвэрийг хүчингүй болгосон байна.

Тус холбоо нь спортын төрөл бүрээс томилогдсон арбитрч, шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуульч нараас бүрддэг. Давж заалдах комиссын бүрэлдэхүүнд допингийн 6 арбитрч ажилладаг аж.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бадарчийн эрхийг сэргээх үндэслэл байхгүй. Харин явцын шинжилгээ хүчингүй хүчингүй болох магадлалтай.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Спортын арбитр гэдэг газар хахууль , авилг*лын үүр байдаг бололтой.Түрүүн Оюунболд олон төрлийн допинг хэрэглэснээ хүлээн зөвшөөрөлгүй марг*лдаж сэргээгээд даварч дахин хэрэглээд одоо хүний нүүр харах эрхгүй болчихсон шүү дээ. Энэ бол хүнийг бүр мөсөн хорлож тус шүүх нь худ*л шийдвэр гаргаж , авилг*л авдаг нь тодорхой болж , цаашид ажиллах чадамжгүй гэдгээ харуулж байгаа юм . Арбитрийн шүүхийн эрхийг ХЯЗГААРЛАХ , шийдвэрийг хүчингүй болговол тухайн бөхийг ДАХИН ШИНЖИЛГЭЭ өгдөг болгох хууль гаргах хэрэгтэй. Үндэсний өв соелоо устгав*л монголчууд мөхөх замдаа орж байгаа нь тэр . Тэгээд допингтой бөх хараад баясаад суух сонирхол монгол хүмүүст байхгүй гээд хэлчихье .

Зочинsongogchid
Зочинsongogchid

arbitr geechiig ner usiig zarlaad tatan buulgaya avilgiin uurhai

Зочин
Зочин

Үхсэн ацны шүүгч допинг лалрууд

Зочин
Зочин

Энэ нэг балай улс нийгмийн идэвхгүй ард иргэд тэйгээ нийлээд тэмцэх оюуны чадамж байхгүй оркууд яануу маньд ямар хамаа байна

Зочин
Зочин

Гүй ингэхлээр л допингийн шинжилгээгээр яах юм бэ? Бөхчүүдэд цол олгохыг баяр наадмын комис л хариуцаг. Ерөнхийлөгч зарлиг гаргадагаа боль. Энэ чинь улсын нэр хүндийг шороотой хутгаад байна. Хэдэн допингтой бөхчүүд нь шороон дотроо дураараа ноололдоод, баярхах дуртай нэг нь түүнийгээ өөгшүүлээд өөрсдийгөө сурта-лчлаад явж байг. Харин допинтой бөхөөр сурта-лчлуулах эсэхээ тухайн аймгийн удирдлага өөрөө шиднэ биз.

Зочин
Зочин

Бадаочийг хэлмэгдүүлж байна бөөн луйьарчид тэр допингийн үндэсний хорро гэж. Жинхэнэ шантаа хийж мөнгө авдаг газар бишүү

Зочин
Зочин

Бөөн хорчингуул дүүрчихсэн өөдгүй хүн муутай улсуудаар дүүрэн үндэсний допингийн хороо хог новшуудаар дүүрэн газар цэвэрлэвэл таарна

увс
увс

сву

Холбоотой мэдээ

Back to top button