Нэг дороос | Б.Энх-Амгалан. З.Энхболд нарыг шүүх хурал ирэх сарын 18 хүртэл хойшиллоо

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг нэг дороос хүргэж байна.
НЭМЭЛТ: 11.28 цаг
Шүүх хуралдаанд нэр бүхий гэрчүүдийг оролцох хүсэлт гаргасны дагуу хуралдаан түр завсарлаад байсан. Тэгвэл хүсэлтийг хүлээн авснаар, Б.Энх-Амгалан, З.Энхболд нарыг шүүх хурлыг ирэх нэгдүгээр сарын 18 хүртэл хойшлуулан шийдвэрлэсэн байна.
НЭМЭЛТ: 10.40 цаг
Шүүх хуралдаан өнөөдөр /2023.12.27/ 10.00 цагт товлогдсон ч, 40 гаруй минутын дараа эхэлсэн. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна. УИХ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарын аль аль нь ирж шүүх хуралдаанд оролцож буй юм.
ЭХЛЭЛ: 09.00 цаг
-З.Энхболд, Б.Энх-Амгалан нарыг 5-12 жил хүртэл хорих ялтай зүйл ангиар өнөөдөр шүүнэ-

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр /2023.12.27/ болно.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 13 /2023.12.13/-ны өдөр тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, улмаар шүүх хурлыг /2023.12.27/-нд товлосон.
Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нарт эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.
Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3-т Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах: "Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.
Ташрамд дурдахад, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нарт Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг шүүхээс аваад байгаа билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бэлтрэг, үнэг 2 шиг муухай амьтас шүү.
мэдээж Шүүх хур�##� ямар нэг ш�##�тгаанаар хойшилно,,,
энхболд гэгч тарваган хүн монголын эдийн засгийг ноцтой сүйрүүлсэн гэдгийг хөгшин бид сайн харсан мэдсэн. зүв зүгээр байсан эдийн засгийг сүйрүүлсэн хүн бол энэ. энэ муу тарвага гарч ирээл цомхотгол явуулж ард түмний дийлэнхийг гэнэт ажлаас х�##�сан. бид гэнэт ямар ч орлогогүй ажилгүй болсон .дараа нь төрийн өмчийг хувьчлах нэрээр төрийн өмчийн хороо гэгч луйврын газрыг байгуулж төрийн өмчийг ойр төрлийн тарвагануудтайгаа хувааж завшсан ард иргэд бид нарт юу ч өгөөгүй бүр юу ч өгөөгүй. энхболд гэгч тарваган хүн хувьчл�##� гэдэг юм шинээр зохиож өөрсдөдөө улсын хамаг үйлдвэр дэлгүүр гуанз буудлуудыг өөрсөддөө хувьчилж хувааж авсан бид нарт юу ч өгөөгүй. буцааж хурааж аваад дахиж тэв тэнцүү хуваах ёстой шүү. мэдрэл хөдөөний м�##�ууд аа м�##�аас дор дуракууд аа хамаг хөрөнгө дээрэмдчихээд байхад �##�цайга�##� гадаадад банз�##�да�##� явахын монгол эрчүүд түй май үх �######�

2 -АДИЛХАН ПИСДАА ТАСЛАГДААСАЙ АМЖИЛТ ХЭЛМЭГДЛЭЭ Л ГЭЭД БНА ЛЭЭ