Гадаад мэдээДЭЛХИЙ

Япон компани хэлбэр нь алдагдсан олон зуун бялуу хүргэсэндээ уучлал гуйв

Японы алдарт Такашимаяа их дэлгүүр Зул сарын баяраар олон зуун хэлбэр нь алдагдсан бялуу хүргэсэндээ уучлал гуйсан байна. Тус компани даваа гарагт /2023.12.25/ бялууны хэлбэр алдагдсан гэх 1,207 гомдол хүлээн авчээ.

Такашимаяа дэлгүүр нийтдээ 2,900 гаруй бялуу худалдаалсны 807 нь хэлбэр алдагдсан байдалтай хүргэгдсэн байна. Нэг бялуу 5,400 иен (129 мянган төгрөг) үнэтэй учир худалдан авагчид сошиал платформууд дээр дургүйцлээ их илэрхийлсэн аж.

Казүхиса Ёокояама

Тус их дэлгүүрийн үйл ажиллагаа хариуцсан ахлах захирал Казүхиса Ёокояама хэвлэлийн бага хурлын үеэр “Олон үйлчлүүлэгчдийн урмыг хугалсандаа, санааг нь зовоосондоо гүнээ хүлцэл өчье” хэмээн бөхийж уучлал гуйжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button