СПОРТ

"ОНДИЛТ" баг бүсийн финалд шалгарахад нэг хожил дутуу байна

МСБХ-ны М Хөгжлийн Лигийн эрэгтэй плей-оффын эхний шатанд учраа таарсан "Ондилт" болон "Ундарга Knights" багуудын цувралын харьцаа 2:0 болсноор "Ондилт" баг дараагийн шатанд шалгарахад ердөө нэг л хожил үлдлээ. "Ондилт" баг улирлыг /11-6/ гэсэн амжилттайгаар дуусгаж баруун бүсийн хоёрдугаар байраар шалгарсан бөгөөд улирлыг /9-8/ гэсэн амжилттай дуусган гуравдугаар байраар шалгарсан "Ундарга Knights" багтай учраа тааран тоглож байгаа юм.

Цувралын эхний тоглолт дөрөвдүгээр үеийн дунд хүртэл ширүүн өрсөлдөөнтэй тэнцүүхэн явагдсан. Харин дөрөвдүгээр үеийн дундаас эхлэн "Ондилт" багийн довтлогч Б.Тамир багтаа онооны тэргүүллийг авчирсан довтолгоог амжилттай болгож онооны тэргүүллийг авч цувралын эхний хожлоо байгуулсан. Тус тоглолтод Б.Тамир 23 оноо авч бүх тоглогчдыг оноо авалтаар тэргүүлсэн бөгөөд түүний багийн хамтрагч З.Энх-Учрал 21 оноо таван самбар авч хожил байгуулахад ихээхэн нөлөөлсөн юм.

Хоёр багийн цувралын хоёр дахь тоглолт мөн л адил эн тэнцүү өрнөж дөрөвдүгээр үеийн дундаас эхлэн "Ондилт" багийн хамгаалагч Н.Шижирбат багтаа чухал онооны тэргүүллийг авчирсан довтолгоонуудыг хийж онооны тэргүүллийг авч цувралын харьцааг 2:0 болгосон. Хоёр багийн цувралын гурав дах тоглолт 12-р сарын 30-нд явагдах бөгөөд тус тоглолтод "Ундарга Knights" баг заавал хожих ёстой тоглолт бол Ондилт баг хожил байгуулбал бүсийн финалд шалгарах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button