УРЛАГ

The Hu хамтлаг АНУ-аас “Алтан дуун” шагнал хүртлээ

The Hu хамтлаг Америкийн “Алтан Дуун” Шагнал хүртлээ. Энэхүү шагналыг 2023 оны хамгийн их сонсогч, хамгийн их борлуулалттай дуунд олгодон гэдгээрээ онцлог бөгөөд тэдний “Чонон сүлд” дуу шалгарчээ.

Тодруулбал, Америкийн дуу бичлэгийн үйлдвэрлэлийн холбоо буюу RIAA гэх байгууллага байдаг бөгөөд тус улсад борлогдсон сингл, альбомуудыг худалдаалагдсан тоогоор нь Gold, Platinum, Multi-Platinum, Diamond зэрэг сертификат буюу батламж олгодог юм байна.

Алт нь 500,000 ширхэгээс дээш борлуулагдсан сингл болон альбомд, Платинум нь нэг саяас дээш, Мальти Платинум нь хоёр саяас дээш, Даймонд нь 10 саяас дээш борлуулалттай гэдгийг батламжилдаг аж.

RIAA энэ оны зургаадугаар дугаар сард Хү хамтлагийн "Чонон Сүлд" дуу /Papa Roach хамтлагийн Jacoby Shaddix-тай хамтран дуулсан хувилбар/ энэ амжилтад хүрснийг батлан зарласан юм.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сайхан мэдээ бичжээ Бүгдэд нь шинэ ондоо Сайн сайхан үйл арвинтай байхыг хүсэе

Холбоотой мэдээ

Back to top button